Цөмөөхэй "амилах" өдрүүд айсуй | News.MN

Цөмөөхэй "амилах" өдрүүд айсуй

Цөмөөхэй "амилах" өдрүүд айсуй

Цөмөөхэй "амилах" өдрүүд айсуй

Дэлхийн олон оронд шинэ жилийн баяраар “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр бэлэг барьдаг уламжлал манайд ч тогтоод багагүй хугацаа өнгөрсөн. Уг бүжгийн жүжгийг Америкийн орчин үеийн тавилтаар Монголын үзэгчдэд зургаа дахь жилдээ хүргэхээр зорьж буй Монгол Улсын гавьяат жүжигчин, Монголын Балетын хөгжил сангийн тэргүүн Д.Алтанхуяг Дуурь бүжгийн эрдмийн театрын залуу бүжигчдийн хамт өнөөдөр /2019.12.12/ мэдээлэл хийлээ.

Энэ жилийн “Цөмөөхэй” бүжгийн жүжиг арванхоёрдугаар сарын 20-нд болно. Сонгон шалгаруулалтыг өнгөрсөн есдүгээр сарын сүүлээр явуулж, бүжигчдээ тодруулсан байна. Жил бүр шинэ жилийн баяраар хүүхэд бүрийн хүсэн хүлээдэг “Цөмөөхэй” бүжгэн жүжгээр дамжуулж хүүхдэд урлагийн боловсрол олгож болно гэдгийг МУГЖ Д.Алтанхуяг хэлэв. Тэрбээр “Бид хэвлэлийн бага хурлаараа дамжуулан нийгэмд эерэг мэдээлэл түгээхийг хүслээ. Жил бүр уламжлал ёсоор үзэгчдэдээ толилуулж буй “Цөмөөхэй” бүжгийн жүжиг бол зөвхөн тоглолт биш. Нийгэмд урлаг яагаад хэрэгтэй вэ гэдгийг ойлгуулах гэж тоглож буй.

Энэхүү бүжгийн жүжгийг нэг удаа биш жил бүрийн шинэ жилээр гэр хүүхдүүдтэйгээ хамт үзсэнээр өмнө нь үзээгүй зүйлээ үзэж, сонсоогүй ая, эгшгийг олж сонсоно, жүжгийн утга агуулгыг илүү ойлгоно. Ер нь “Цөмөөхэй”-г хэд ч үзсэн уйддаггүй. Цаашид эмзэг бүлгийн хүүхдүүдэд “Цөмөөхэй” бүжгийн жүжгийг үзүүлэх тал дээр анхаарч ажиллана. Энэ талаар бид Нийслэлийн удирдлагууд болон соёл, урлагийн багш нартай ярилцаж байгаа” гэлээ.

Дуурь бүжгийн эрдмийн театрт хүүхдэд зориулсан урын санд “Цөмөөхэй”, “Цэнхэр нүдэн бүсгүй”, “Дэггүй лиз” бүжгийн жүжиг бий. Цаашид урын санг нэмэгдүүлэх шаардлагатай болохыг ч Дуурь бүжгийн эрдмийн театрын залуу бүжигчид хэлж байв.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж