Н.Номтойбаяр: Ичихгүй бол миний бүрэн эрхийг түдгэлзүүл

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Н.Номтойбаяр: Ичихгүй бол миний бүрэн эрхийг түдгэлзүүл

Н.Номтойбаяр: Ичихгүй бол миний бүрэн эрхийг түдгэлзүүл

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өнөөдөр /2019.12.12/ мэдээлэл хийлээ. Тэрбээр Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас 3,9 тэрбум төгрөгийг улстөрчдөд олгосон  гэх, мөн  Г.Батхүү агсны амь насаа алдсан хэрэгтэй холбоотой мэдээлэлд тайлбар өгч байна гэв.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.НОМТОЙБАЯР:

-Намайг яллагдагчаар татсан тогтоолд УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр нь Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд байхдаа Засгийн газраас батлагдсан нэг төсөлд 5 сая хүртэлх төгрөгийн зээл олгосон гэж АТГ-ын мөрдөн байцаагч буруу хууль, тогтоомж үндэслэн намайг буруутгасан байна.  Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед батлагдсан тогтоолоор нэг иргэнд таван сая хүртэл төгрөгийн зээл олгохоор тусгасан байсан. Орон нутгийн шинж чанартай төсөл хөтөлбөрт санхүүжилт олгодог юм.

Хоёр жилийн хугацаатай  эргэн төлөгдөх зохицуулалттайгаар уг зээлийг олгоно гэж Засгийн газрыг тогтоолд тусгасан.  Энэ тогтоолын дагуу  гэрээ байгуулаад зээл олгосон. Гэтэл төслийг шалгаруулах хуралдаанууд болоогүй, хуурамч хурлын тэмдэглэл бичиж шийдвэр гаргасан, эргэн төлөхгүй нөхцөлөөр хэрэгжүүлэх тогтоол гаргаж, улсад 3,9 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гэж яллагдагчаар татахдаа буруутгасан байна.

Мөн Хөдөлмөр халамжийн дэд даргатай бүлэглэн, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, 8 этгээдэд давуу байдал үүсгэсэн гэсэн байна. Салбартай холбоотой олон санал ирдэг, тэр бүгдийг харьяа байгууллагад нь шилжүүлдэг. Нэр дурдаад байгаа гишүүдийн зүгээс ямар нэг албан бичиг юм уу, зохион байгуулалттай зүйл хийгээгүй. Тэгэхээр АТГ-ын яллагдагчаар татсан тогтоолд дурдсан бүх мэдээлэл ор үндэслэлгүйгээр намайг гүтгэсэн. Бүгд нотлох баримттай байна, хуулийн байгууллага дутуу судалсан байна. АТГ өнөөдөр яаж ажиллаж байна вэ. Нэг бол АТГ-ын ур чадварын асуудал уу, эсвэл улс төрийн асуудал уу гэдгийг цаг хугацаа тогтооно. Хүний нэр төрд халдаж, гэмт хэрэгт гүтгэж байна. Би өөрөө АТГ-ын удирдлагатай уулзаж, энэ бүх мэдээллээ өгнө гэж хэлсэн. Мөн намайг гишүүнийх нь бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр хөөцөлдөж байна гэсэн мэдээлэл бий, надтай уулз.

Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өглөө. 

Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газар (ХХҮЕГ)-ын дарга Б.Нямдаваад ямар нэг байдлаар та үүрэг чиглэл өгсөн үү?

-Ямар нэгэн зохион байгуулалттай зүйл яваад байна.  Намайг тушаал гаргасан гэж яриад байгаа. Сайд тушаал гаргадаггүй. Хэрэгжүүлэгч агентлагийн дарга нь сонгон шалгаруулах комиссоо томилдог. Тус комисс сонгон шалгаруулалт хийсний дараа би баталгаажуулалтыг нь хийсэн.

-Таны жолооч хар тамхины хэргээр шалгагдаж байгаа гэсэн мэдээлэл байна?

-Хөдөлмөр нийгмийн хамгааллын яаманд ажиллаж байгаад халагдсан жолооч хар тамхи зөөвөрлөж байгаад баригдаад, ял авсан гэсэн мэдээлэл сонссон. Миний жолооч байхдаа биш дараа нь шүү.

-Хоёр ч удаа сонгогдлоо. Ер нь гишүүд албан бус байдлаар бие биенээсээ ахуйн чанартай зүйл гуйдаг. Б.Нямдаваа гэдэг хүн албан бус байдлаар таныг хэлсэн гэдгийг нотолсон гэсэн?

-ЖДҮ-гээр бол маш тодорхой баримттай  ашиг сонирхолтой зүйл. Хоёр сарын дотор 49 гишүүн зээл авсан нь ашиг сонирхлын зөрчилтэй гэж харагдаж байгаа. Энэ асуудал ЖДҮ-тэй адилхан зүйл биш.  Иргэдтэй уулзаж байхад ийм төсөл хэрэгжүүлэх гэсэн юм гээд саналаа надад өгдөг.

-Та яллагдагчаар удаа дараа дуудагдлаа. Г.Батхүү агсны хэрэгтэй холбоотой гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлэг өгсөн гэсэ үнэн үү?

-Би яллагдагчаар татагдаагүй. Г.Батхүү агсны хэрэг дээр намайг яллагдагчаар татаагүй. Өнгөрсөн таван сараас хойш нийт 22 мэдээллийн хэрэгслээр 195 IP хаягаас над руу дайрч, нэр цохож гүтгэж байгаа.

Энэ хэргийг хянаж байгаа прокурортой би албан уулзалт хийсэн. Энэ асуудалтай миний бие ямар нэг байдлаар шалгагдаж байгаа юу гэж асуусан. Би гурван удаа гэрчийн мэдүүлэг өгсөн. Талийгаачтай яг хаана таарсан,  манай өрөөгөөр ороод гарсан гээд бүгдийг нь хэлсэн. Одоогоор талийгаачийн амиа алдсан хэрэгт холбогдуулж нэг ч хүнийг яллагдагчаар татаагүй гэж хуулийн байгууллага хэлсэн. Намайг гурван удаа гэрчийн мэдүүлэг өгөхдөө хоёр удаад нь худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан. Зориудаар худал мэдүүлэг өгсөн гэдэг нь “Танай өрөөнд архи уусан байхад уугаагүй гэж” зориудаар мэдүүлсэн гэсэн. Манай өрөөнд архи уугаагүй, ходоодноос нь олдсон архи миний өрөөнд байсан архитай адилхан эсэхийг судлаагүй. Шүүх шинжилгээний дүгнэлтийг харахад тархины цус харвалттай гэж гарсан байсан. Бүх зүйл нь тодорхой байхад намайг дайрч, холбож байгаа учраас аргагүй эрхэнд би мэдээлэл хийж байна. Хуулийн байгууллага тодорхой мэдээлэл өгч, цэг тавих хэрэгтэй байна.

Та тэгээд худал мэдүүлэг өгсөн юм уу, өгөөгүй юм уу?

-Худал мэдүүлэг гэдэг нь зориудаар гэж яриад байгаа. Нийтдээ 200 гаруй хүн гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд хамгийн сүүлд уулзсан хүмүүсийн нэг нь би гэж хэлсэн.  Яллагдагчаар татсан гэдэг нь хүн нас барсан асуудлаар биш худал мэдүүлэг өгсөн гэж яллагдагчаар татсан.  Шүүх шинжилгээний дүгнэлтэд тархины цус харвалт байсан гэдэг мэдээлэл УИХ дээр ирсэн. Ер нь анхнаасаа намайг үл бүтэх, хөгийн зүйлсийг нааж байх нь хэн нэгэнд сонирхолтой байх шиг байгаа юм.

Улс төрийн зорилготой гэж яриад байна. Яагаад?

-Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайдыг дуудаж, 10 гаруй гишүүн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих сангаас мөнгө авсан  байна гэж ярьсан гэсэн. Засгийн газрын хуралдаан дээр яригдсан гэхээр нь би Ерөнхий сайдтай уулзах хүсэлт өгсөн ч уулзаагүй. Намрын чуулган эхэлсний дараахан нэг УИХ-ын гишүүн өнөөдөр болж байгаа процессыг согтуудаа гишүүдэд хэлсэн гэж би сонссон. Яг тэр хүний согтуудаа ярьсан яриа нь өнөөдөр биелээд байгаа учраас би улс төрийн асуудал гэж хардаж байгаа юм. Хуулийн байгууллагын удирдлагад хандаж хэлэхэд УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлтээ УИХ-д өргөн барьчих. АТГ, цагдаа, прокурор яаж ажиллаж байгаа хармаар байна. Тэд ичихгүй бол би ичихгүй.  Би хэрэг хийгээгүй учраас түдгэлзэхгүй.

Ш.ЧИМЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
58
ТэнэглэлТэнэглэл
4
ЗөвЗөв
3
ХахаХаха
1
ХөөрхөнХөөрхөн
1
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж