Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар алтан медалийн төлөө барилдана | News.MN

Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар алтан медалийн төлөө барилдана

Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар алтан медалийн төлөө барилдана

Г.Хэрлэн, Г.Наранцэцэг нар алтан медалийн төлөө барилдана

Олон улсын жүдогийн холбооны энэ оны сүүлийн тэмцээн болох ес дэх удаагийн Мастерсийн тэмцээн үргэлжилж байна.

Эмэгтэй -48 кг :

-МУГТ М.Уранцэцэг хэсгийн аваргын төлөө Оросын Долгова Иринаг ялж В хэсгийг тэргүүлэн мөнгөн медалийн төлөө гарч ирсэн ч Косовогийн Красникви Дистриад ялагдан хүрэл медалийн төлөө Францын Клемент Меланиэтэй таарлаа.
-Г.Наранцэцэг хэсгийн аваргын төлөө Клемент Меланиэтэй тааран ялж С хэсгийг тэргүүлэн мөнгөн медалийн төлөө Словений Стангар Марусаг ялан алтан медалийн төлөө Косовогийн Красникви Дистриатай таарлаа.

Эрэгтэй -60 кг:

-Л.Өнөболд хэсгийн аваргын төлөө Японы Нагаяама Рюжутай тааран ялагдал хүлээн дагах барилдаан хийх эрхтэй болсон билээ. Тэрбээр дагах барилдаанд Оросын Мшвидобаджэ Роберттэй тааран ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа

Эрэгтэй -66 кг:

-Ё.Басхүү хэсгийн аваргын төлөө Италийн Ломбардо Мануелтэй тааран ялагдал хүлээж дагах барилдаан хийх эрхтэй болсон. Дагах барилдаанд Украины Зантариа Георгийтэй тааран ялж, хүрэл медалийн төлөө Израилийн Шмайлов Барухтай таарлаа.
-Г.Хэрлэн хэсгийн аваргын төлөө Гүржийн Маргвелашвили Важатай тааран ялж, D хэсгийг тэргүүлэн мөнгөн медалийн төлөө Шмайлов Барухыг ялан алтан медалийн төлөө Италийн Ломбардо Мануелтай таарлаа.


15:30 ЦАГ

МАНАЙ БӨХЧҮҮД ХЭСГИЙН АВАРГЫН ТӨЛӨӨ БАРИЛДАНА

Мастерсийн тэмцээн үргэлжилж байна. Манай бөхчүүд хэсгийн аваргын төлөө барилдахаар боллоо.

 Эмэгтэй -48 кг:

 -МУГТ М.Уранцэцэг хоёрдугаар тойрогтоо Азарбайжаны Алиева Лейлаг ялж, хэсгийн аваргын төлөө Оросын Долгова Иринатай таарлаа.

 -Г.Наранцэцэг хоёрдугаар тойрогтоо Португал улсын Коста Катаринаг ялж хэсгийн аваргын төлөө Францын Клемент Меоаниэтэй таарлаа.

Эмэгтэй -52 кг:

-Б.Хорлоодой хоёрдугаар тойрогтоо Италийн Жиуффрида Одеттэд ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

 Эрэгтэй -60 кг:

-Л.Өнөболд хоёрдугаар тойрогтоо Францын Мхиедзэ Лукаг ялж, хэсгийн аваргын төлөө Японы Накаяама Рюжутэй таарлаа.

 Эрэгтэй -66 кг:

-Ё.Басхүү хоёрдугаар тойрогтоо Хятадын Шуэ Зияаныг ялж хэсгийн аваргын төлөө Италийн Ломбардо Мануелтай таарлаа. – Г. Хэрлэн Германы Сеидл Себастианыг ялж, гуравдугаар тойрогтоо Азарбайжаны Шихайлизада Нижаттай таарч ялан хэсгийн аваргын төлөө Гүржийн Маргвелашвили Важатай таарлаа.


10:20 ЦАГ

МУГТ Д.СУМЪЯА ТЭМЦЭЭНЭЭ ӨНДӨРЛҮҮЛЛЭЭ

Олон улсын жүдогийн холбооны энэ оны сүүлийн тэмцээн болох ес дэх удаагийн Мастерсийн тэмцээн өнөөдөр БНХАУ-ын Чиндао хотод эхэллээ. Энэ өдөр эрэгтэй -60 кг, -66 кг болон эмэгтэй -48 кг, -52 кг, -57 кг-ын жингүүд тус тус шилдгүүдээ тодруулна. Эхний өдөр Монгол Улсаас дараах тамирчид зодоглоод байна.

Эмэгтэй -48 кг:

-МУГТ М.Уранцэцэг эхний тойрогтоо Мексикийн Карилло Эдна-г яллаа. Тэрбээр дараагийн тойрогтоо Азарбайжаны Алиева Лейлатай таарчээ.

-Г.Наранцэцэг эхний тойрогтоо Унгарын Церновицки Ева-тай учраа таарч ялалт байгууллаа.

Эмэгтэй -52 кг:

-Б.Хорлоодой эхний тойрогтоо Гвиней-Биссау улсын Цезар Тасиана-тай барилдаж яллаа.

– Л.Сосорбарам эхний тойрогтоо Өмнөд Солонгосын жүдоч Пак Да Сол-той таараад байна.

Эмэгтэй -57 кг:

-МУГТ Д.Сумъяа эхний тойрогтоо Францын Сисайквэ Сара Леони-тэй таарч, харамсалтай ялагдал хүлээн, энэ удаагийн тэмцээнээ өндөрлүүллээ.

Эрэгтэй -60 кг:

-Л.Өнөболд эхний тойрогтоо Бразилын Такабатакэ Эрикийг ялан дараагийн шатанд Францын Мхэйдзэ Лука-тай учраа таарлаа.

-Д.Амартүвшин эхний тойрогтоо Украйны Лэйсук Артёмтай таарч ялагдал хүлээн тэмцээнээ дуусгалаа.

-Г.Болдбаатар эхний тойрогтоо Германы Плафки Моритзтой барилдаж ялагдлаа.

Эрэгтэй -66 кг:

-Ё.Басхүү эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн тойрогтоо Францын Лэ Блоух Килианыг ялж, Хятадын Шуэ Зияантай таараад байна.

-Г.Хэрлэн эхний тойрогтоо гоц мөргөн дараагийн тойрогтоо Германы Сэйдл Себастиантай таараад байна.

Мастерсийн мэдээллийг бид таньд цаг алдалгүй мэдээлэх болно.

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

9 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-12 82.135.30.192

Gants yalagdaa biz. Jingiin tsuvaa yavj l baidag jingeriin nohod hutsaj l baidag yumaa. SUMIYA bol mongoliin Judogiin gaihamshig.

Avatar

Зочин 2019-12-12 202.9.40.118

Сумъяа явахаа болиод удаж байна Амартүвшин .Болдбаатар нар одоо зайгаа тавь зардалын гарц

Avatar

Жонкууу 2019-12-12 66.181.186.11

Сумьяа ялагдчихаар л манайхны хувьд тэмцээн хэрэггуй болж байгаа юм даа, Уранцэцгийг нэг харвал харах юм, улдсэн шалны алчууруудаас юм горьдолтгуй дээ

Avatar

Зочин 2019-12-12 182.160.1.91

Сумьяагийн сэкс хэтэрч байна. Залуу охидыг гаргах хэрэгтэй.

Avatar

zochin 2019-12-12 203.217.139.226

Darxalchihsan yum shig xeden avgai nar zaluuchuudaa yawuulahgvi uursduu chadahgvi . boliulaachee balai avgai nar

Avatar

zochin 2019-12-12 68.148.158.2

Gadaadiin tamirchid 35, 38, 40,bur 47 toi id barildaad baih yumaa.

Avatar

МӨӨГИЙ 2019-12-12 103.240.241.110

СУМЬЯА, ТҮВШИНБАЯР, ДҮҮРЭНБАЯР, АМАРТҮВШИН МЭТИЙН ҮЕЭЭ ӨНГӨРӨӨСӨН ХӨГШЧҮҮДЭЭ ОДОО БОЛИОЧЭЭ ЯАСАН ИХ ШУНАЛ ТАЧААЛ ВЭ?

Avatar

Зочин 2019-12-12 202.131.232.202

дөнгөж 27той хүн яахараа хөгшин болдог юм малаа, чадаж байгаа бол явах л хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-12-12 202.55.188.85

Эндээсээ шалгараад явдаг юм.тэд ч залуудаа нухуулж нухуулж ялж байж шигшээд орсон гэдэгийг мартаж болохгүй…

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж