Жүдочид Ташкентийн гранприд зодоглоно

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

Жүдочид Ташкентийн гранприд зодоглоно

ДАШТ-ий дараа зохион байгуулагдаж буй Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/-ны албан ёсны эхний тэмцээн Ташкентийн Гранпри тэмцээнээр өнөөдөр эхэлнэ. Тэмцээнд дэлхийн 58 орны эрэгтэй 216, эмэгтэй 167, нийт 382 жүдоч хүч үзэхээр мэдүүлгээ өгөөд байгаа бол Монголын арван жүдоч өрсөлдөнө.

Эрэгтэй 60 кг-д Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт  Д.Амартүвшин, 66 кг-д Д.Алтансүх, М.Ганболд, 73 кг-д Н.Хадбаатар, 81 кг-д Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, +100 кг-д Б.Тэмүүлэн, Ө.Дүүрэнбаяр нар зодоглоно.

Харин эмэгтэйчүүдээс 48 кг-д дэлхийн аварга М.Уранцэцэг, +78 кг-д О.Жавзмаа нар өрсөлдөнө.

Б.ЭНХ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж