Италийн Наполи клуб өөрсдийн шинэ ахлах дасгалжуулагчаараа Италийн хөлбөмбөгийн амьд домог “Зуудаг нохой” Женнаро Гаттусог томилж байгаагаа зарлалаа. Наполи клубын хувьд хэдхэн хоногийн өмнө итали мэргэжилтэн Карло Анчеллотиг халж байгаагаа зарласан бол өнөөдөр түүний орны хүнээр түүний шавь Женнаро Гаттусог ийнхүү тавив.
Гаттусо, Анчеллоти хоёр АС Милан клубт 2001-2009 оны хооронд тоглогч-дасгалжуулагчийн хувиар хамтдаа нэг багт хүчин зүтгэж байсан билээ. Женнаро Гаттусогийн хувьд АС Милан клубээс халагдсаныхаа дараа хэсэг хугацаанд ажилгүй байж байгаад ийнхүү хөлбөмбөгийн ертөнцдөө эргэн ирлээ.
Б.МӨНГӨНТАМИР
Холбоотой мэдээ