Үхсэн шувуудаар бороо оржээ

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Үхсэн шувуудаар бороо оржээ

Үхсэн шувуудаар бороо оржээ

Английн умард Уэльс дэх Англесид 300 үхсэн шувуу тэнгэрээс унаж иржээ. Энэхүү хачирхалтай үйл явдлын гэрч Ханна Стивэнс өглөө нь тэрхүү шувуудыг бөөгнөрөн нисч, зам дээр буун хооллож байхыг харжээ. Харин цагийн дараа байсан газартаа эргээд иртэл шувууд бүгд үхчихсэн байсан аж. Ханна гайхахын ихээр гайхаж, нөхөр Дэфид Эдвардстаа хэлснээр бичлэг хийсэн аж.

Эдвардс "Би өчигдөр орой 150-ийг тоолсон. Гэхдээ цаана нь маш олон шувуу байсан болохоор аргагүйн эрхэнд тоолохоо больсон юм. Тэд яг л тэнгэртээ үхчхээд унаж ирцгээсэн юм шиг байсан. Өчигдөр үдэд эхнэр маань эмнэлэг явах замдаа энэ бүхнийг харснаа хэлсэн юм. Өглөө явахад нь зуу зуун шувуу тэнгэрт нисэлдэж их л үзэсгэлэнтэй харагдаж байсан ч үдэд эргээд ирэхэд нь газраар нэг үхсэн шувуу болчихсон байсан гэсэн. Би чихэндээ итгэлгүй өөрөө харахаар явж очихдоо энэ бичлэгийг хийсэн юм. Хуруугаараа хүрч үзэхэд зарим нь амьтай голтой байсан" хэмээжээ. Тэрбээр нутгийн цагдаа болон амьтан хамгаалах газруудад хандсан бөгөөд цагдаа нар ойролцоогоор 300 шувуу цуглуулсан байна. Харин амьтан хамгаалах газрынхан шувуудыг хордсон эсэхийг шалгахаар ажиллаж байгаа аж.

Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: BBC

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж