Ихэнх хүмүүс зөөлөн амттай кофенээс эхэлж, өглөө бүр сэргэх зорилгоор ууж эхэлдэг. “Би аяга кофе уухаас нааш ажлаа хийж чадахгүй нь” гэж ярихыг та цөөнгүй удаа сонсч байсан байх. Тэдний хувьд кофегоо уунгуут эрч хүч орж, ажлаа хийх чадвартай болдог юм шиг санагддаг. Гэвч тэдний анзаарахгүй байгаа нэг зүйл бол кофе уухаа больчихвол тэд энэ байдал арилж, урьдын хэвэндээ орох юм.
Доор бид каффейнаас биемахбодийн хувьд хамааралтай болсныг гэрчлэх шинж тэмдгүүдийг дурьдлаа. Өөрийгөө шалгаад үзээрэй.
* Толгой өвдөх
* Нозоорох
* Сэтгэл санаагаар унах
* Дотор муухайрах
* Бөөлжих
* Шөрмөс зангирч өвдөх
Хэрэв эдгээр шинж тэмдгүүдээс илэрч эхэлсэн бол та каффейнаас хамааралтай болж байгааг харуулж байна. Огт хэрэглэхээ больж чадахгүй бол хэрэглээгээ багасгаад ямар өөрчлөлт гарахыг хараарай.
Бэлтгэсэн Н.Энх