АПУ-гийн бэрийн үнэлгээ 70 сая+Range Rover!

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

АПУ-гийн бэрийн үнэлгээ 70 сая+Range Rover!

Эрхэм гишүүн “АПУ”-гийн тодотголт Г.Батхүүгийн том хүү өнгөрөгч 8-р сарын 29-нд хуримаа  хийлээ. Г.Батхүүгийн хүү Б.Ганхөлөг залуу насанд чимэг зүүлт мэр сэр зүүсэн ч өнгөрснийг өнгөрсөнд үлдээж түүний сонгож сүй тавьсан бүсгүй нь “Блүүмбэрг ТВ Монголиа” телевизийн хөтлөгч Дэлгэрмаа байлаа.

Өвөрхангай аймгийн харьяат хөтлөгч бүсгүй боловсрол мэдлэг, биеэ авч яваа байдлаараа хадмууддаа тоогдсон тул хосууд сүй тавьсан гэдэг. Ер нь телевизийн хөтлөгч байвал боломжийн айлд бэр ороход нэг алхам ойртлоо л гэсэн үг гэж түүний болон бусад хөтлөгчдийн замналыг анзаарсан хүмүүс шивэр авир хийх юм билээ. Хосуудын хурим Шангри-Ла зочид буудалд нижгэр болсон ба 70 сая төгрөгний өртгөөр ёслолоо хийсэн дундаж тоо гарч. Хуримыг On`Off продакшн зохион байгуулж зочдод сюрприз барьж эхнээс нь дуустал зочдын сэтгэлийг хөдөлгөв. Хөтлөгчөөр “Камертон”-ы Мээдээ, “Sweetyemotion”-ы Б.Ганболор нар ажилласан нь бас л содон. Мөн хөтлөгчөөр Ерөнхийлөгчийн хөтлөгч гэгддэг Баянмөнх, залуу хөтлөгч Адилбиш нар ажилласан. Харин тайзнаа “Харанга”, Төрийн соёрхолт Д.Болд,МУГЖ Г.Ариунбаатар, “A Sound”зэрэг уран бүтээлчид ая дуугаа өргөв. Хуримлагч хархүү аавынхаа “Чайка” машиныг унасан нь их өвөрмөц харагдаж байв.

Хуримлахаасаа өмнө сүй тавьсныхаа дараахан “Range Rover” унан дутах гуцах юмгүй гунхаж байсан бүсгүй мэдээж үүнээс хойш тансаглалыг дээд утгаар нь илэрхийлэх биз ээ. Харин АПУ-чууд дараагийн хөвгүүдийнхээ сүйт бүсгүйчүүдийг хүлээх үлдлээ. Ажаад байхад эдний гэр бүлийн харчууд гэр бүлийн амьдралд оройхон хөл тавьж байна шүү. Харин нэг үнэн нь урлаг соёлын болон олны танил гэсэн хүрээллээс бэр сонгохгүй нь тодорхой боллоо. Нэр цэвэр, зүс төгс, төлөв даруу эрхэлсэн тодорхой ажилтай байвал эдний шалгуурт тэнцэж мэдэх нь. Хөөрхөн ч гэсэн ажилгүй нийгмийн байр суурьгүй хүн бол санахын ч хэрэггүй. Ийм л байна, дараа дараагийн бэрүүдэд аз жаргал хүсэн ерөөе!

Эх сурвалж: www.grandnews.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж