ЮНЕСКО-ийн Монгол өвийн жагсаалт нэгээр нэмэгдлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

ЮНЕСКО-ийн Монгол өвийн жагсаалт нэгээр нэмэгдлээ

ЮНЕСКО-ийн Монгол өвийн жагсаалт нэгээр нэмэгдлээ

Монголчуудын бахархал болсон “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өвийг ЮНЕСКО-ийн соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэлээ. Тодруулбал, Бүгд Найрамдах Колумб улсын Богота хотноо энэ сарын 11-нд ЮНЕСКО-ийн Соёлын биет бус өвийг хамгаалах конвенцийн Засгийн газар хоорондын 14-р хурал болж, бүртгэх асуудлыг хэлэлцэж баталсан байна. Энэ үеэр ЮНЕСКО-ийн Ерѳнхий захирлын орлогч захирал Эрнесто Оттоне Монголын ард түмэнд талархал дэвшүүлж, амжилт хүсчээ.

Уг өвийг бүртгүүлэхтэй холбоотой бүртгэл судалгаа, нэр дэвшүүлэх баримт бичгийг боловсруулан хүргүүлэх ажлыг холбогдох төрийн болон төрийн бус байгууллага сүүлийн таван жилийн туршид тууштай хийж гүйцэтгэсэн байна. “Хөхүүрийн айраг исгэх уламжлал, холбогдох зан үйл” өв нь Монгол Улсаас ЮНЕСКО-ийн Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгүүлсэн 15 дахь өв юм. Монгол Улс ЮНЕСКО-гийн 2003 оны Соёлын биет бус өвийг хамгаалах тухай Конвенцид нэгдэн орсноос хойш 2008-2019 онд нийт 14 өв бүртгүүлээд байна.

Үүнд:

ХҮН ТӨРӨЛХТНИЙ СОЁЛЫН БИЕТ БУС ӨВИЙН ЖАГСААЛТАД:
1. Морин хуур хөгжмийн уламжлалт урлаг (2008)
2. Монгол ардын уртын дуу (2008)
3. Монгол наадам (2010)
4. Монгол ардын Хөөмэйн урлаг (2010)
5. Шувуулахуй буюу бүргэдээр ан хийх зан үйл (12 улстай хамтран бүртгүүлсэн ) (2010)
6. Монгол гэрийн уламжлалт урлал, зан үйл (2013)
7. Шагайн харваа (2014)

ЮНЕСКО-ГИЙН ЯАРАЛТАЙ ХАМГААЛАХ ШААРДЛАГАТАЙ СББӨ-ИЙН ЖАГСААЛТАД:

1. Монгол тууль (2009)
2. Монгол бий биелгээ, уламжлалт бүжгийн урлаг (2009)
3. Монгол цуур хөгжмийн уламжлалт урлаг (2009)
4. Монгол Лимбэчдийн уртын дуу тоглох уламжлалт арга барил –битүү амьсгаа (2011)
5. Монгол уран бичлэг (2013)
6. Ингэ хөөслөх буюу ботго авахуулах зан үйл (2015)
7. Уул овоо тахих зан үйл (2017) тус тус бүртгэгдээд байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж