“Хотжилтын орчинд настны оролцоо” өдөрлөг болж байна

Хуучирсан мэдээ: 2015.10.01-нд нийтлэгдсэн

“Хотжилтын орчинд настны оролцоо” өдөрлөг болж байна

Өнөөдөр олон улсын ахмадын өдөр тохиож байна.

Энэ өдрийг тохиолдуулан НЗДТГ, Эрүүл мэндийн яам, Ахмадын байгууллага, 9 дүүргийн халамж үйлчилгээний хэлтсүүд хамтран “Хотжилтын орчинд настны оролцоо ба тогтвортой байдал” өдөрлөг зохион байгуулж байна.

Уг өдөрлөг 10-17 цаг хүртэл Чингисийн талбайд үргэлжлэх юм. Одоогийн байдлаар Чингисийн талбайд орчим ахмад настан эрүүл мэндийн үйлчилгээнд хамрагдан, аэробэк, хийн дасгал хийж, өдөрлөгтөө идэвхитэй оролцож байна.

Улсын хэмжээнд 240 мянган тэтгэвэрийн настан байдаг. Тэдгээрийн 140 мянга нь 70 орчим настай, 14 мянга нь 80 орчим насныхан байдаг бол 100 нас хүрсэн 136 ахмад байна. Улсынхаа хөгжил цэцэглэлтэд хувь нэмрээ оруулж ирсэн эдгээр азай буурлуудад төрөөс үзүүлэх халамжын бодлого дутмаг авсан тэтгэвэр нь хаанаа ч хүрдэггүй гэж өдөрлөгт ирсэн настангууд учирлаж байна.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд нийт ахмадуудын 23 хувь нь эмзэг бүлгийн, 7 мянга нь хөгжлийн бэрхшээлтэй, хэвтрийн иргэн байгаа аж. Эдгээр хүмүүст нэн тэргүүнд асрамжийн газрын үйлчилгээг хүргэж, эрүүл мэндийн даатгалаар олгогддог эмийн нэр төрлийг олшруулах шаардлагатай байна гэж Ахмадын холбооныхон онцолж байна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж