Холливудын шинэхэн хосуудын нэг Энэтхэгийн жүжигчин, дуучин, 2000 оны дэлхийн мисс Приянка Чопра болон Америкийн дуучин Ник Жонас нар Амазон студитэй хамтарч өөрсдийн хуримын тухай кино хийхээр болжээ. Уг кинонд тэднийг хуримынхаа шөнө хэрхэн Сангийт бүжиглэж байгаа болон бусад зүйлс гарах нь ээ.
Сангийт гэдэг нь Энэтхэгийн үндэсний зан үйл бөгөөд хосууд хуримын ёслолынхоо өмнөх шөнө гэр бүл ойр дотныхоо хүмүүстэй бүжиглэн дуулдаг үндэсний уламжлал юм.
Энэ тухай өдгөө 37 настай Энэтхэг жүжигчин маань өөрийн инстаграм хуудастаа “Бидний хуриман дээр бидний гэр бүлүүд хамтдаа сангийт бүжиглэсэн. Энэ бол бидний хайрын түүхийг тэмдэглэсэн, бидний амьдралын хэзээ ч мартагдахааргүй мөчүүдийн нэг байлаа” хэмээжээ.
Приянка Чопра цааш нь “@nickjonas болон бид хоёр өөрсдийн шинэ нэрлэгдээгүй байгаа уран бүтээлээ зарлаж байгаадаа үнэхээр догдолж байна. Бидний гэр бүл, найз нөхдөөс ид шид, хайртай хамт ирсэн бидний хуримын өмнөх шөнийг дуу хөгжимтэй хамтдаа тэмдэглэсэн бидний #SangeetProject“ гэжээ.
Б.МӨНГӨНТАМИР
Эх сурвалж: www.eonline.com
Холбоотой мэдээ