Засгийн газрын ээлжит хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр болж, хэд хэдэн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэжээ. Үүнд Их Монгол Улсын нийслэл Хархорум хот байгуулагдсаны 800 жилийн ойг 2020 онд тэмдэглэн өнгөрүүлэх шийдвэр багтсан байна.
Ойг тэмдэглэн өнгөрүүлэх ажлыг удирдан Зохион байгуулах хорооны даргаар Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Л.Оюун-Эрдэнийг томилжээ.
Хархорум (Хархүрэм) буюу Каракорум хот нь Чингис хааны зарлигаар 1220 онд Их Монгол Улсын нийслэл хотыг Аураг ордноос тус хотод шилжүүлэх зарлиг гарч, Өгэдэй хааны үеэс албан ёсны нийслэл юм.
XIII зууны үед байгуулагдсан бөгөөд уг хот нь Мин улсаас явуулсан довтолгооны үр дүнд сүйдсэн. Сүүлийн жилүүдэд төр засаг болон ард түмний дунд уг хотын байсан газарт шинэ хот үүсгэн байгуулж, нийслэл хот болгох санал санаачилга гарч байв.
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ