Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

Улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэлээ

Онцгой байдлын байгууллага “Аврагч” биеийн тамир, техник спорт хорооны дэргэд боксын шигшээ багийг өнгөрсөн 10 дугаар сард байгуулсан.

Тус шигшээ багийн 12 тамирчин энэ сарын 02-08-ны өдрүүдэд Орхон аймагт зохион байгуулагдсан ОУХМ С.Баттулгын нэрэмжит насанд хүрэгчдийн боксын улсын аварга шалгаруулах тэмцээнд оролцож, 5 алт, 2 мөнгөн медаль хүртэж, багийн дүнгээр дэд байрт шалгарлаа.

Мөн шигшээ багийн 5 тамирчин БНХАУ-д ирэх 2020 оны 02 дугаар сард зохион байгуулагдах “Олимпийн эрх олгох тэмцээн”-д оролцохоор болсон юм.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Т.Бадрал өнөөдөр “Боксын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөсөн  алба хаагчдыг хүлээн авч уулзан баяр хүргэлээ гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж