
Хэдий олон банк дампуурч байгаа ч энэ нь хамгийн олон банк дампуурсан жил болохгүй бөгөөд 1989 онд АНУ-д 534 банк дампуурч дээд рекорд тогтоож байсан гэнэ. Хэдий тийм ч энэ жил банкны дампуурал хурдацтай байгаа бөгөөд өнгөрсөн жилийн мөн үед банкны салбарын зохицуулагчид 57 банкны хаалгыг хааж байсан гэнэ.
Гэхдээ банкны салбар айдгаа авдрандаа хийсэн, санхүүгийн хямралын хүндийг нь давж гарсан гэж үзэж байна. Өнгөрсөн жилийн өдийд “асуудалтай банкны жагсаалтанд” 775 банкны нэрс бичигдсэн байсан бол одоо 702 банк байна. Түүнчлэн Холбооны Хадгаламжийн Даатгалын газрын даатгасан байгууллагууд энэ улиралд нийтдээ 18 тэрбум ам.долларын орлого олсон нь 2008 оны нэгдүгээр улирлаас хойших хамгийн өндөр дүн бөгөөд жилийн өмнөхөөс гурав дахин нэмэгдсэн хэмжээ юм.
Т.Бадрах