“Time” сэтгүүлээс жил бүр шалгаруулдаг оны онцлох хүнээр уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэгч, залуу идэвхтэн, 16 настай Швед охин Грета Тунберг тодорчээ. Ийнхүү тэрбээр 1927 оноос хойш тодорч буй хамгийн залуу “Оны онцлох хүн” болж байна.
Грета Тунберг уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг #Fridayforfuture хөдөлгөөнийг дэлхий даяар өрнүүлээд байгаа ба НҮБ-ын хуралд оролцож, индэр дээрээс нь дэлхийн удирдагчдыг цаг уурын өөрчлөлтийн эсрэг бодитой алхам хийхгүй байна хэмээн ширүүхэн шүүмжилж байсан удаатай. Мөн түүнийг Нобелийн энх тайвны шагналд хүртэл нэр дэвшүүлээд байсан юм.
Эх сурвалж: BBC
Холбоотой мэдээ