ОХУ-ын Краснодар мужид цэргийн зориулалтын Ми-28 нисдэг тэрэг өнгөрсөн шөнө /2019.12.12/ осолдож, тус улсын зэвсэгт хүчний хоёр албан хаагч амь үрэгдсэн тухай “Sputnik” агентлаг мэдээлжээ.
Ослын шалтгааныг урьдчилсан байдлаар цаг агаарын хүнд нөхцөл байдлаас болсон гэж тогтоогоод байгаа тухай тус улсын Батлан хамгаалах яамнаас мэдэгдсэн байна. Эх сурвалжийн мэдээлснээр, Нислэгийн багийнхан цаг агаарын хүнд нөхцөлд нисдэг тэргээр сургуулилалт хийж байжээ.
Эх сурвалж: SPUTNIK
Холбоотой мэдээ