Загвар өмсөгчдийг гадныханд "зарсан" этгээдийг шалгаж байна | News.MN

Загвар өмсөгчдийг гадныханд "зарсан" этгээдийг шалгаж байна

Загвар өмсөгчдийг гадныханд "зарсан" этгээдийг шалгаж байна

Загвар өмсөгчдийг гадныханд "зарсан" этгээдийг шалгаж байна

АНУ-ын Элчин сайдын яамнаас жил бүр Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын тухай тайлан гаргадаг. Өнгөрсөн 2018 онд Монгол Улсын хүн наймаалах асуудлын төлөв байдлын зэрэглэлийг бууруулж, хоёрдугаар шатлалын анхаарал татсан орны жагсаалтад оруулсан талаар тайлан дурджээ.

Эрүүгийн цагдаагийн албанаас өнгөрсөн онд хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр тодорхой арга хэмжээ зохион байгуулж, нийт зургаан бүлгийг илрүүлэн шалгасан билээ.

Тус албаны Зохион байгуулалттай гэмт бүлэг, хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс П.Загдсүрэн, хамтран амьдрагч О.Дарханбаяр, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарын хамт бүлэглэн нэр бүхий таван эмэгтэйг насанд хүрээгүй байх үеэс нь хүч хэрэглэн, өөрийн эрхшээлдээ байлгаж, урт хугацааны туршид бэлгийн мөлжлөгийн зорилгоор бусдад худалдаалсан эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 13.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсэгт заасан “Олон хүнийг худалдаалсан” үндэслэлээр  шүүхэд шилжүүлсэн байдаг.

Улмаар 2019 оны нэгдүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс П.Загдсүрэнд 10 жилийн хорих ял, О.Дарханбаярт 8 жилийн хорих ял, охин Ө.Дөлгөөнтуул, хүү Ө.Гарьдмагнай нарт 5 жилийн хорих ял тус тус оногдуулан шийтгэж байв.

Монгол Улсын Засгийн газар хүний наймааг таслан зогсооход тавигдах наад захын шаардлагыг бүрэн хангахгүй байгаа ч энэ талаар чамгүй чармайн ажиллаж буй юм. Тухайлбал, төрөөс хүний наймааны хэргийн мөрдөн шалгах ажиллагааг эрчимжүүлж, өмнөх жилүүдтэй харьцуулахад илүү олон хохирогчийг хилийн чанадаас эх оронд нь авчрахад тодорхой санхүүжилт зарцуулж, “Хүн худалдаалахтай тэмцэх үндэсний хөтөлбөр” болон үйл ажиллагааны төлөвлөгөөг шинэчлэн баталсан. Гэвч өмнөх жилтэй харьцуулахад хүний наймааг таслан зогсоох төрийн чармайлт төдийлөн нэмэгдээгүй байна.

Шинэ Эрүүгийн хуультай бүрэн танилцаж амжаагүй гэх шалтгаанаар прокурорууд ял шийтгэл оногдуулах оновчтой арга замыг эрэлхийлж, хэрэг тус бүр дээр хянамгай ажиллахын оронд шинэчлэн найруУлсан Эрүүгийн хуулийг батлах явцад шалгагдаж байсан хүний наймааны 26 хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Эрх мэдэл бүхий төрийн албан хаагч, байгууллагууд хүн худалдаалах гэмт хэрэгт оногдуулах ял шийтгэлийн тоог бууруулаад зогсохгүй, энэ хугацаанд гэмт хэрэгтэнд ямар ч ял эдлүүлээгүй. Төрөөс гол холбогдох талуудад зориулсан хүний наймааны чиглэлээр дагнасан сургалт зохион байгуулахад санхүүжилт хийгээгүй бөгөөд хохирогч хамгаалах үйлчилгээний гол ажлыг нугалдаг ТББ-уудад гурав дахь жилдээ дараалан санхүүжилт төсөвлөөгүй аж.

Шинэчлэн найруулсан Эрүүгийн хуулийн заалтууд нь прокурор хүний наймааны гэмт хэрэгт буруутгагдаж буй этгээдийн эсрэг хэрэг нээх хүртэл тухайн хэргийн хохирогч хамгаалах байр болон халамж үйлчилгээ авах эрхгүй байхаар заасан нь хохирогч хамгаалах үйлчилгээ хязгаарлагдмал. Энэ нь Монгол Улсын хувьд хүртээмжтэй байдлыг улам хязгаарлаж буй аж.

Эрүүгийн цагдаагийн алба (ЭЦА)-наас мэдээлснээр, өнгөрсөн онд хүн худалдах 26, энэ жил 65 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээжээ. 2019 оны арваннэгдүгээр сарын байдлаар ЭЦА-наас Хүн худалдаалах, бэлгийн мөлжлөгийн 36 холбогдогчтой, 82 хохирогчтой (үүнээс 29 нь насанд хүрээгүй) 19 үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Эдгээрээс долоогийнх нь хэргийг прокурор, шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг үйлдсэн этгээдүүд өмнө нь 4-5 удаа ял шийтгэл эдэлж байсныг цагдаагийнхан онцолсон.

Өдгөө ЭЦА-ныхан Монгол Улсын иргэн Б нэр бүхий загварын агентлагуудын загвар өмсөгч А, Б, Х, Б, Н болон насанд хүрээгүй Х, Б нарын 10 охиныг БНХАУ-ын Хөх хотод байрлах “Шангри-Ла” зочид буудлын караокед биеийг нь үнэлүүлэхээр гадаадын иргэнд зуучилсан хэргийг шалгаж буй юм байна.

Загвар өмсөгчид өмнө нь ч цөөнгүй удаа бэлгийн мөлжлөгт өртөж байжээ. Монгол Улсын иргэн М-ыг нутаг нэгтэн нь байнга зодож, дарамтлан БНХАУ-ын Эрээн, Бээжин, Шинжинь зэрэг хотоор дагуулан явж, биеийг нь хүчээр үнэлүүлж, худалдсан хэрэг шалгагдаж байгаа аж.

ЭЦА-ны эх сурвалжуудын мэдээлснээр, гэмт этгээдүүд охидыг Камбож, Хонконг, Макао, Хайнань арал, Малайз, БНХАУ-ын Шанхай хот, Сэхэ болон Цагаан хадны боомтод монгол охидын биеийг үнэлүүлдэг байна.

Мөн гэр бүл зуучлал нэрээр хөдөлмөрийн мөлжлөг хийж, монгол иргэдийг худалддаг болжээ. Харамсалтай нь, хил дамнан худалдагдсан хохирогчдоос цөөн хэдийг нь авчирч чаддаг аж. Тухайлбал, 2018 онд БНХАУ-аас 14 иргэн, Малайзаас 2, Мьянмараас 4, Камбожоос дөрвөн иргэнийг нутагт нь авчирсан байна. Энэ жилийн хувьд Киргиз, Филлипин, БНХАУ-аас тус бүр нэг хохирогчийг авчирч чаджээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
26
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
БурууБуруу
1
ХөөрхөнХөөрхөн
0
ЗөвЗөв
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-12 64.119.16.62

Эцэг эхчүүдээ Охидуудаа загвар өмсөх гэдэг бохир юманд битгий оруулаарай. Топ моделийг топ я***н гэж загварын ертөнцийн хамгийн том хүн хэлсэн шүү дээ

Avatar

Hi 2019-12-12 103.26.194.190

Huhhotiin shangrila buudald unheer bsan shu. bi company humuustei orson chin mongol ohiduud ichsen gj jigteihen. ereend bas ih bnaa. achmaar bnaa arai denduu bga shu. Beijing baruudad bas bna. Huurhun huurhun joohon ohiduud.

Avatar

Хэцүү юм зөндөө байнаа 2019-12-12 122.201.31.221

Бага насны хүүхдийг дарамталуюж эрхэндээ байлгаад биeийг нь үнэлүүлдэг орой үдэш аваад машинд суулгаад явдаг хүмүүс байх шиг байна даа. Орон сууцны хорооллуудаар энгийн хувцастай албаныхан уйгагүй эргүүл ажиглали хийгээд байвал их зшюүйл илрүүлнэ дээ. Даанч монголд хүнээ хөйрлах хамгаалах төр засаг гэж алга юм даа. Энгийн бидэнд илэрхмй сэжигтэй зүйлүүд харагдаад л байдаг шүү. Орон сууцны хорооллуудаар эргүүл хийж иргэдээс хаяггүй мэдээлэл чөлөөтэй авдаг болрх хэрэгтэй ш дээ

Avatar

Narhan 2019-12-12 59.13.5.94

Tiim bol semhen zurag darj tsagdaad medeelel uguuch.Hunii uuriin huuhed yalgaa yu bhav bidnii ireedgui.Huuhed hohiroh esgui.

Avatar

Zocin 2019-12-12 202.9.46.176

Ereenii byydalyydad shireenii ohid hiij bgaa ohid bvsgvichvvdig hen awaachij zarsan bh be…

Avatar

Зочин 2019-12-12 192.82.73.148

zagvar umsugch modeluud bugd l biee uneldeg shuudee.uur yu ch hiihvedee. etseg ehchuudee ohidoo bitgii model bolgono gej shar semjilsen yumnuudiin zugaa bolgooroi

Avatar

Зочин 2019-12-12 202.21.107.98

Солонгос эмэгтэйн өгзгийг хайрлаад хашгичаад байсан хүмүүс хаачив.

Avatar

Зочин 2019-12-12 66.181.189.178

Hunii naimaa

Avatar

Болд 2019-12-12 64.119.27.72

Урд зүгрүү явж англи хэл ч билүү юу юу ч билээ сурдаг гэсэн нэртэй ёонин охидууд хааяа таардаг шүү, Англи хэлийг урд зүг рүү явж сурдаг гэхээр л гайхаад байгаам даа, би олон ч төлөг х***а нартай ярьж байсан заримых нь ву яриад байгааг огт ойлгодоггүй англиар, охин хүүхэд чинь урагшаа явна гээд гэгэлзээд эхэлвэл маш сайн судалж байж явуулаарай даа эцэг эхчүүдээ, өөр юм сурах магадлал тун их шүү

Avatar

Zoci 2019-12-12 202.9.46.176

Tetgelegt syrgyyli geed neg heseg shyyrsan…vnegvi byaslag zuwhun hawhand l baidag gj vg bii

Avatar

1 2019-12-12 124.158.107.98

mongol modeliin zahiral bolormaa avgaig shalgah heregtei! jinhene joohon ohduudiig naimaaltsaj bgaa hun dee

Avatar

Зочин 2019-12-12 103.229.120.244

Монголчууд бид маш хуурамч болжээ Солонгос эиэгтэйн огзгонд санаа зовоод байсан иргэд прокурорын омно дагсаач Зуний наймааны 26 хэргийг хэрэгсэхгуй болгосон байна ш дээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж