Тоёота Моторын "TRI-AD" компани робот бүтээнэ | News.MN

Тоёота Моторын "TRI-AD" компани робот бүтээнэ

Тоёота Моторын "TRI-AD" компани робот бүтээнэ

Тоёота Моторын "TRI-AD" компани робот бүтээнэ

"Машин бол хүн төрөлхтөнтэй нийлж байж л бүрэн төгс зүйл. Хүн төрөлхтөнд удирдуулаагүй машин бол ердөө л машин. Машин яг л сайн илд мэт. Түүнийг хэрхэн сайн удирдахыг мэдэхгүй бол нэг муу төмрийн сэг л гэсэн үг" /Ки-Ичиро Тоёода/

Робот хэрхэн хүн төрөлхтөний сайн найз байж чадах вэ?

Чиглүүлэн дэмжигч

Роботууд хүн зорилгодоо хүрэхэд үргэлж дэргэд нь байж тусалж чадна.

-Алсын удирдлагын тусламжтай хөгжлийн бэрхшээлтэй иргэд биеэр хийхээс зайлшгүй үйлдлүүдийг робот удирдан хийлгэх боломжтой.

-Хол зайд зорчих боломжгүй байгаа хүмүүсийг шинэ технологийн дэвшилтэт робот найз нөхөд, гэр бүлд нь төлөөлөн очиж уулзах боломжтой.

-Осол болон эрүүл мэндийн шалтгаанаар нөхөн сэргээх эмчилгээ хийлгэж байгаа өвчтөнүүдийг роботын тусламжтай дэмжиж болно.

"Экидэн"

-Бөмбөг, жад, зээрэнцэг гээд шидэлтийн спортын төрөлд талбайн туслах роботууд танд үйлчилнэ.

-Урлаг, спортын тоглолт үзэж байх үед зөөгч робот таны захиалгыг хүргэнэ.

-Эмнэлгийн сувилагчдад, ялангуяа шөнийн цагаар яаралтай үед хэрэгцээт эм, тариа, багаж хэрэгслийг робот зөөж өгнө.

"Мүншотс" хүн хөгжүүлэлт

Судлаачид, инженерүүд зэрэг тусгай нөхцөлд ажилладаг хүмүүст роботуут үнэнч туслах байж чадна. Хүн төрөлхтөн амьдарч буй нийгмээ роботуудын тусламжтай илүү сайхан болгох олон олон шинэ боломж бидний урд байна. Энэ бүхний эхлэлийг 2020 оны Токиогийн олимп дээр бид нүдээр үзэх бололтой.

Эх сурвалж: ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж