Засгийн газрын тогтоолыг “Рио Тинто” хүлээн зөвшөөрөв | News.MN

Засгийн газрын тогтоолыг “Рио Тинто” хүлээн зөвшөөрөв

Засгийн газрын тогтоолыг “Рио Тинто” хүлээн зөвшөөрөв

Засгийн газрын тогтоолыг “Рио Тинто” хүлээн зөвшөөрөв

УИХ өнгөрсөн арваннэгдүгээр сарын 21-ний өдөр Оюутолгойн гэрээг сайжруулахад чиглэсэн УИХ-ын тогтоолын төслийг 100%-ийн саналаар баталсан билээ. Тус тогтоолын төсөлд Монгол Улсын Засгийн газрын Оюутолгой дахь хувьцааг дахин судлах, нөөцийн тайланг дахин тодорхойлж, ТЭЗҮ, байгаль орчин, усны үнэлгээг шинэчлэх зэргийг тусгасан билээ.

“Рио Тинто” компани Монгол Улсын Засгийн газрын тогтоолыг санал нэгтэй хүлээн авч буй талаараа мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд “Монгол Улсын Их хурал 2009 оны Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ, 2011 онд нэмэлт, өөрчлөлт оруулж шинэчилсэн хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны Дубайн гэрээг сайжруулах чиглэлээр тогтоолын төсөл баталсан.

Тус тогтоолыг баталснаар Монгол Улсын Засгийн газар, “Рио Тинто”, “Туркойз Хилл Ресурс” компаниудын хооронд байгуулсан хөрөнгө оруулалтын бүх гэрээ хүчин төгөлдөр болохыг дахин нотолж, УИХ-аас томилогдсон Ажлын хэсгийн 18 сарын турш хийсэн хяналтыг эцэслэв.

Мөн “Рио Тинто” группийн Зэс, очир эрдэнийн группийн гүйцэтгэх захирал Арнауд Суарат “Рио Тинто Монгол Улсын Их хурлын тогтоолыг хүлээн зөвшөөрч байгаа бөгөөд энэ нь Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээ хүчин төгөлдөр болохыг мөн хүлээн зөвшөөрсөн хэрэг байлаа.

Талууд гэрээг дагаж мөрдөн ажиллах нь улс орны хувьд чухал. Төслийн хүрээнд 2010 оноос хойш нийт 10 орчим тэрбум ам.доллар зарцуулсан. Энэ нь Монгол Улсын иргэдэд ихээхэн тус нэмрээ өгсөн. Цаашид ч үүнийгээ үргэлжлүүлэх болно.

“Оюу толгой” бүрэн хүчин чадлаараа ажиллахын тулд хийх ажил их байгаа бөгөөд төслийн үр ашгийг хувьцаа эзэмшигчдэд хүртээх арга замыг эрэлхийлсээр байна” гэжээ.

Б.ЖАРГАЛ
Эх сурвалж:
RIO TINTO

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
3
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

18 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Иргэн 2019-12-12 202.179.31.61

Манайханыг даапаалсан байх шивдээ тэд дээрх гэрээг сайжруулна гэж бичсэнээрээ гэрээ хүчин төгөлдөр гэрээ гэдгииг монголын тал өөрсдөө хүлээн зөвшөөрлөө одоо тэр гэрээгээ л баримтлах хэрэгтэй шүү гэж сануулсан нь бид хамтарч ажиллая сайжруулья гэсэн үг биш сайжруулна гэж юугаа яриад байгаа юм бэ гэрээгээ л мөрд өөр яриад байх юм байхгүй гээд хэлчихсэн юм бишүү тэд гэрээгээ мөрдөнө гээд хөдлөхгүй юм байнадаа ингээд л тэднии аманд унаад эхэлж байгаа юм даа тун сайн бэлтгэлтэй олон улсын гэрээ

Avatar

Зочин 2019-12-12 202.131.227.178

нээрээ ашиг өгөхгүй гэрээ тэгээд хүчинтэй хэвээрээ байгаа юм уу? тэгвэл буугаа сумлаад гарах цаг иржээ.

Avatar

Зочин 2019-12-12 202.55.191.130

ТЭГЭЭД ГАРААЧ ХУДЛАА ТОМ ТОМ Ш**ГААД

Avatar

зочин 2019-12-12 64.119.16.52

өөхөө идээд цадчихсан шинжтэй байх шив

Avatar

Зочин 2019-12-12 73.92.12.67

Мал сэтгүүлч тэр Rio Tinto – ийн эх хувийг нь нийтэлчихэд яадаг байнаа. Тогтоол нь ЗГ,УИХ хоёрын алинаас гарсныг нь ч ялгаж чадахгүй,өөрөө бичих гэж хачин юм бантагануулаад хаячихсан….

Avatar

Зочин 2019-12-12 64.119.16.14

ДУБАЙН ГЭРЭЭ ХҮЧИН ТӨГӨЛДӨР ГЭДГЭЭ МОНГОЛ УЛСЫН Х ХУРАЛ ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЛӨӨ ГЭЖ БАна шүүдээ. ийм л тэнэг гарууд их хуралд сууж байна үнэхээр тиймээ дубайн гэрээг сайжруулна гэсэн болохоор монголын төр тэр гэрээг хүчин төгөлдөр гэж зөвшөөрсөн гэсэн үг

Avatar

Зочин 2019-12-12 202.55.191.130

ДУБАЙН ГЭРЭЭНИЙ АЧААР ГҮНИЙ УУРХАЙН ТӨСӨЛ ЭХЭЛСЭН ШД МАЛАА? ХҮЧИН ТӨГӨЛДӨР БИШ БОЛ УУРХАЙ ЗОГСОНО. ХОЙД СОЛОНГОС БОЛОХ ГЭЭ ЮУ?

Avatar

Зочин 2019-12-12 202.21.124.20

айхтар улсууд шүү. Дубайн гэрээ их хурлаар ороогүй байсныг нь сайжруул гээд тогтоол их хурлаас гаргачихлаа одоо бандан тас тэр гэрээгээ баримтлана гэж байгаа юм байна, манайхан гарчиг дээр нь анхаарал хандуулж хөөрөөд л

Avatar

Зочин 2019-12-12 192.82.72.82

Засгийн газрын тогтоол биш шүү дээ! За тэр ч яахав. Хамгийн гол нь монголын тал 34%-иасаа салж, рояльти+татваруудаа вадаг болох нь онц чухал байна!!! Нөхцөл байдлаас үл хамааран тогтмол орлоготой байх нь бидэнд чухал. Тэгвэл манай эдийн засаг под гээд үсрээд босоод ирнэ дээ!!!

Avatar

Zochin 2019-12-12 66.181.182.25

Amjilt husye.

Avatar

Зочин 2019-12-12 202.55.191.130

ТЭР х****л ИДСЭН 34 ХУВИЙГ НЬ ХУРДАН ЗАРААСАЙ. ТЭГВЭЛ ӨРӨНД ОРОХГҮЙ.

Avatar

Зочин 2019-12-12 202.126.88.64

34 хувийг нь аваад 100 хувь эзэмшдэг болбол Рио тинто санасандаа хүрэх нь тэрдээ

Avatar

Зочин 2019-12-12 202.55.191.130

ЮУ САНАСАН ЮМ, БИТГИЙ ТЭНЭГТЭЭД БАЙ. БИДЭНД ТАТВАР РОЯАЛТИГАА Л ӨНДӨР АВБАЛ БОЛОО ШД ТЭНЭГЭЭ. ЭХ ОРНОО ӨРӨНД ОРУУЛАХ ГОЁ ЧАМД?

Avatar

ө 2019-12-12 192.82.64.212

Алтаа ухаад ашиг аваад ирхээр энэ шиг сайн юм байхгүй болно оркуудаа тэс, юманд хугаацаа ордог юм. Шилэн кабель 2-3 жил татаж байна шдээ

Avatar

Зочин 2019-12-12 202.55.188.86

Нэг их мэдэгч

Avatar

Зочин 2019-12-12 202.55.188.86

Хөөрхөөн их мэдэгч

Avatar

Amar 2019-12-12 182.160.37.32

Монголын төрийг парламент нь "барьдаг".Иймээс ЗГ нь парламентынхаа шийдвэрийг гйцэтгэдэг учиртай юм. Уг нь.

Avatar

Зочин 2019-12-12 202.21.124.21

УИХ-ын тогтоол гэсэн байхад л Засгийн газрын тогтоол гэж бичих юм аа. Ийм тэнэгүүдийг мал байсан бол заазлах сан.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж