ОХУ-ын тамирчдын ирээдүй бүрхэг байна | News.MN

ОХУ-ын тамирчдын ирээдүй бүрхэг байна

ОХУ-ын тамирчдын ирээдүй бүрхэг байна

ОХУ-ын тамирчдын ирээдүй бүрхэг байна

WADA буюу Дэлхийн допингийн эсрэг агентлагийн ОХУ-ын баг тамирчдыг өвөл, зуны олимпууд болон бусад спортуудын ДАШТ-үүдэд оролцохыг хориглосон шийдвэр энэ долоо хоногийн спортын ертөнцийн сенсаци байлаа. ОХУ-ыг тамирчдадаа зохион байгуулалттай сэргээш, допингийн агууламжтай эм бэлдмэлүүдийг хэрэглүүлдэг байсан хэмээн WADA буруутгаж байгаа юм.

Оросын талаас ч 21 хоногийн дотор CAS буюу Спортын арбитрын шүүхэд давж заалдахаа зарласан. Тус улсын ерөнхийлөгч Владимир Путин Франц улсад айлчилсан айлчлалын үеэрээ энэ тухай ам нээж “Тамирчдынхаа эрх ашгийг хамгаалах бүхий л талын арга хэмжээг авч, энэ талын мэргэжилтэнүүд болон хуульчидтай хамтран ажиллах болно” хэмээн мэдэгдсэн билээ.

Хэрэв энэ бүх хорио хэвээрээ үлдвэл ОХУ-ын олимпийн шигшээ баг тамирчид хэрхэх вэ?

Эхнээсээ Оросын баг тамирчид өөрсдийн байр сууриа илэрхийлээд эхэлжээ.
ОХУ-ын боксын холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Умар Кремлев “Хэрвээ WADA шийдвэрээ хэвээр үлдээвэл манай боксын шигшээ баг ирэх зуны олимпод оролцохгүй.

Бид өөрсдийн улсын туг далбаагаа мандуулж, төрийн дууллаа эгшиглүүлж чадахгүй юм бол орж яах юм бэ? Зөвхөн медалийн төлөө орно гэж үү? Бид бүхий л амьдралынхаа турш үүнд бэлтгэж, улс орноо дэлхийд таниулж, үүгээрээ бахархахыг үнэлдэг. Учир нь манай улс хамгийн шилдэг нь” хэмээн хэлжээ.

Түүнээс гадна олимпийн синхрон сэлэлтийн таван удаагийн аварга Светлана Ромашина болон түүний багийнхан даваа гаригт энэхүү  мэдээг сонсоод “цочрол”-д орсон тухайгаа ярьжээ. Тэрбээр цааш нь“ Энэ шийтгэл нь допинг хэрэглээгүй цэвэр тамирчдад үнэхээр хүлээн зөвшөөрөхийн аргагүй шийтгэл гэдэгт би итгэж байна. Бид юуг ч буруу хийгээгүй. Бид энэ бүгдийг батлахыг хүсэж байна. Гэвч бид WADA-тай маргалдахыг хүсэхгүй байна. Уг нь шийтгэл байх нь зөв, гэхдээ допинг хэрэглээгүй цэвэр тамирчдад олимпод өрсөлдөх боломж олгох нь ч бас зөв. Бид энэ тал дээр их найдаж байгаа” хэмээжээ.

Дашрамд өгүүлэхэд, ОХУ-ын синхрон усан сэлэлтийн баг нь 2000 оны олимпийн наадмаас хойш тасралтгүй алтан медаль авсан хүчирхэг баг бөгөөд Токио-2020 олимпийн гол “фаворит” баг байсан юм. Тэд нийтдээ олимпийн 10 алтан медаль авснаараа уг спортод босоо гэдгээ харуулсан.

Та бүхэндээ Зөвлөлт Холбоот Улс задран, Оросын Холбооны Улс хэмээх нэрэн дор хойд хөршийн тамирчид олимпийн наадамд ямар амжилт үзүүлсэн тухай хүргье. ОХУ нэрэн дор 1994 оны Лиллехаммерийн XVII өвлийн олимпод анх удаа, 1996 оны Атлантагийн XXVI зуны олимпод анх удаа тус тус оролцсон.

Нийт өвөл, зуны олимпоос 195 алт, 163 мөнгө, 188 хүрэл медаль хүртсэн. Үүнээс зургаан удаагийн зуны олимпод оролцохдоо 148 алт, 125 мөнгө, 153 хүрэл медаль, нийт 426 медаль хүртснээрээ дэлхийн олимпийн түүхэнд цуглуулсан медалиараа 12-р байрт жагсаж байна (ЗХУ-ын үед болон Олон улсын олимпийн хорооны нэр дээрээс медаль авсныг тооцоогүй болно). Одоогоор ОХУ зуны олимпод дараах төрлүүдээр толгой цохиж байна.

-Бөх
-Гимнастик
-Хөнгөн атлетик
-Туялзуур сэлэм
-Синхрон сэлэм
-Бокс
-Буудлага
-Усан сэлэлт
-Дугуй
-Жүдо
-Ус руу үсрэлт
-Хүндийн өргөлт
-Орчин цагийн таван төрөлт
-Теннис
-Гандбол
-Воллейбол
-Байт харваа зэрэг спортуудаар ихэнх медалиудаа хүртжээ.

IOC буюу Олон улсын олимпийн хорооноос ОХУ-ын тамирчдыг олимпийн эрхээ авбал олон улсын олимпийн хорооны нэрэн дээр оролцоход чөлөөтэй гэдгийг уламжилжээ.

1992 оны Барселонагийн XXV зуны олимпод ОХУ-ын баг тамирчид олон улсын олимпийн хорооны туган дор оролцож байсан.


Монгол Улсын тухайд ч гэсэн ОХУ-ын эмэгтэй байт харваан шигшээ багийн Буриад харваачид болох ДАШТ-ий алтан медальт, 2016 оны олимпийн мөнгөн медальт Инна Степанова, 2008 оны Бээжингийн олимпод оролцсон Мирослова Дагбаева, эрэгтэй харваач Бальжинима Цыремпилов, түүний дүү Бэлигто нарыг сонирхож байгаагаа илэрхийлжээ.

Байт харваанаас гадна чөлөөт бөхийн Балдан Цыжипов, Александр Богомаев нар ч манай улсын нэр дээрээс барилдах боломжтой эсэх анхан шатны яриа хэлэлцээр болсон тухай Буриадын “Информ Полис” агентлагийн сэтгүүлч Эльвира Хазагаева, Андрей Ян нар бичжээ.


Одоогоор Оросын дараах баг тамирчид олимпод орох эрхээ аваад байна. Үүнд:

-3х3 сагсан бөмбөгийн эрэгтэй баг
-3х3 сагсан бөмбөгийн эмэгтэй баг
-Орчин цагийн таван төрөлтийн эрэгтэй тамирчин Александр Лифанов
-Орчин цагийн таван төрөлтийн эмэгтэй тамирчин Аделина Ибатуллина
-Спорт авиралтын төрөлд Юлиа Каплина
-Таеквондо эрэгтэй -58 кг-д Михаил Артамонов
-Таеквондо эрэгтэй -80 кг-д Максим Храмцов
-Таеквондо эрэгтэй +80 кг-д Владислав Ларин
-Таеквондо эмэгтэй -57 кг-д Татиана Кудашова
-Чөлөөт бөх эрэгтэй -57 кг-д Заур Угуев
-Чөлөөт бөх эрэгтэй -65 кг-д Гаджимурад Рашидов
-Чөлөөт бөх эрэгтэй -74 кг-д Заурбек Сидаков
-Чөлөөт бөх эрэгтэй -86 кг-д Артур Найфонов
-Чөлөөт бөх эрэгтэй -97 кг-д Абдулрашид Садулаев
-Чөлөөт бөх эмэгтэй -50 кг-д Екатерина Полешчук
-Сонгомол бөх эрэгтэй -60 кг-д Сергей Емелин
-Сонгомол бөх эрэгтэй -67 кг-д Артём Сурков
-Сонгомол бөх эрэгтэй -97 кг-д Муса Евлов зэрэг тамирчид Токио-2020 олимпод оролцох эрхээ аваад байлаа.

Эрхээ аваад байгаа бөхчүүдийн хувьд ихэнх нь “бага” ястан учир Азарбайжан, Туркменистан, Кыргызстан, Тажикстан, Узбекстан, Армен, Монгол (Буриад, Тува, Халимаг бөхчүүд манай нэр дээрээс орох боломжтой) зэрэг улсуудын нэрийн өмнөөс болон олон улсын олимпийн хорооны нэр дээр орох боломжтой байна.

ОХУ-ын Спорт яамнаас тамирчдаа олимпод оролцохыг хориглох уу? Эсвэл 1992 оны Барселонагийн XXV зуны олимп шиг дахин ОХУ-ын баг тамирчид олон улсын олимпийн хорооны туган дор оролцох уу?

Б.МӨНГӨНТАМИР

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

16 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Гамин зайл 2019-12-12 64.119.16.215

Жинхэнэ Монголчууд Оросыг хэзээ ч муулахгүй муусайн гамингийн шээснүүд л муулж байгаа шүү дээ.Нэг л мэдэмхийрсэн хурлийзууд

Avatar

6546+54 2019-12-12 202.21.108.202

тэр олимп тим чухал юм бх да. допингоо бүгдээрээ тариулаад оролцож болдгүй юм бхда хахахаа

Avatar

Зочин 2019-12-12 66.181.184.235

оросууд шинжилгээний хариугаа WADA ад шалгуулахгүй нуугаад устгасан тэнэгүүд шүү дээ оросын бага ястанууд Монголын тугийн дор ороод ир цэвэр оросууд ялгаагүй Монголын нэрийн өмнөөс оролцож болно ш дээ

Avatar

Зочин 2019-12-12 103.229.123.111

Оросууд алдаа гаргасан буруутай. Гэхдээ барууны улсууд үүнийг нь ашиглаад оросыг чадаад байгаа юм.

Avatar

Зочин 2019-12-12 66.181.170.73

Болшвекүүд Буриад Тувагийн бүх хүний тархийг сугалаад орос хүний тархи суулгачихаагүй бол бага ч гэсэн Монголоо гэсэн сэтгэл байгаад энэ боломжийг ашиглаж Монгол улсын нэрийн өмнөөс олимпод оролцох байлгүй. Эсхүл бүгдээрэй тэр урвагч түүхэнд хараар үлдсэн хойшид ч улам харлах САЛЧАГ ТОГОО шигээ сэтгэлтэй улс уу.

Avatar

Эх оронч 2019-12-12 202.9.46.46

Монголын туган доор оролцоо гээд бас нөгөөдүүл нь ад үзнэ байх даа.

Avatar

Зочин 2019-12-12 112.72.9.38

Дэлхийн том гүрнүүдийн улс төрийн тэмцлийн бай спорт урлаг болж байна.
Олимпийн эрхтэй тамирчид нь өөр улсын өмнөөс олимпид оролцохгүй байхаа…

Avatar

Зочин 2019-12-12 192.82.73.228

Крымыг булаан эзэлсний уршиг даа

Avatar

Зочин 2019-12-12 202.126.88.43

Медаль авах боломжтойнууд нь манай улсын нэрийн өмнөөс оролцоосой.

Avatar

Хм 2019-12-12 202.179.27.176

Яагад хориг тавьсныг нь олоод биччихэд яадаг байнаа

Avatar

Зочин 2019-12-12 172.58.141.78

Лайк дарсан. Гоё шүү чи! 😁😁

Avatar

unsh 2019-12-12 192.82.65.168

ОХУ-ыг тамирчдадаа зохион байгуулалттай сэргээш, допингийн агууламжтай эм бэлдмэлүүдийг хэрэглүүлдэг байсан хэмээн WADA буруутгаж байгаа юм.

Avatar

зочин 2019-12-12 202.9.46.79

Орос ,төрөөс спортод асар их мөнгө зарцуулдаг учраас тамирчидын амжилтанд маш их анхаардаг , Тэр нь сүүлдээ бүр тагнуулын байгууллагууд нь хутгалдах хэмжээнд хүрсэн . .. Америк төрөөс спортод нэг цент ч зардаггүй учраас тамирчидын амжилт төрд нь огт хамаагүй …

Avatar

Зочин 2019-12-12 202.21.108.218

Олимп нойрны эм болж хувирна.

Avatar

зочин 2019-12-12 59.153.113.117

WADA-гийн хориг нь улс төрийн хольцтой гэж үзэж байгаа юм бнлээ.

Avatar

ЗОЧИН 2019-12-12 103.10.23.6

Буриад, Тува, Халимаг бөхчүүд манай нэр дээрээс орох боломжтой. Манайхаас барилдчихаа

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж