Оросын Райффайзен банкны хийсэн судалгаагаар том хотуудад гэр бүлийн эмэгтэй гишүүний орлогоор амьдардаг өрхийн тоо олшрох хандлагатай байгаа ажээ. Тус банкны судалгаагаар том хотын өрхийн 13 хувь нь эхнэрийн орлогоор амь зуудаг гэжээ.
Нэг саяас дээш хүн амтай хотын үйлчлүүлэгчдийн дунд уг судалгааг хийсэн бөгөөд 26-гаас дээш насны, гэр бүлээ батлуулсан өрхийг судалгаанд түүвэрлэн авсан байна. Өрхүүдийн 40 хувь нь нөхрийн орлогоор амьдарч, 31 хувь нь эхнэр, нөхрийн аль алины орлогоор, 13 хувь нь эхнэрийн орлогоор амьдарч байна гэсэн судалгааны дүн гарчээ.
“Өрхийн орлого, зарлагыг тэнцвэржүүлэх ямар нэг төгс хувилбар байхгүй ч эхнэр, нөхрийн аль аль өрхийн орлого, зарлагаа хамт хянах боломж олгосон банкны үйлчилгээг бий болгоход анхаарч байна. Тухайлбал, нэг дансан дээр эхнэр, нөхрийн аль аль нь эзэмшиж болох карт гаргах боломж бий” хэмээн Райффайзен банкны Зээлийн бус бүтээгдэхүүний газрын дарга Максим Степочкин хэллээ.
Орлогоо олохоос гадна орлогын зарцуулалтыг эхнэр, нөхрийн хэн хянах нь чухал асуудал хэмээн тэр хэлжээ.
Холбоотой мэдээ