Олон хүүхэдтэй өрхийн машины үнийг 50 хувь хөнгөлж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Олон хүүхэдтэй өрхийн машины үнийг 50 хувь хөнгөлж байна

Олон хүүхэдтэй өрхийн машины үнийг 50 хувь хөнгөлж байна

Оросын Тверь муж олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодит алхмыг хэрэгжүүлж эхэлжээ. Таваас дээш хүүхэдтэй өрхийн худалдан авч байгаа машины үнийг 50 хувь хөнгөлөх шийдвэрийг Тверь мужийн захиргаа гаргасан байна.

Шийдвэрийг арванхоёрдугаар сарын 10-ны өдрийн мужийн хуралдаанаар шийдсэн бөгөөд ирэх 2020 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжүүлж эхлэх юм. “Энэ шийдвэр нь олон хүүхэдтэй өрхийг дэмжих бодит алхам болж байна” хэмээн мужийн Захирагч Игорь Руденя сэтгүүлчдэд хэлсэн байна.

Энэ хөнгөлөлтөд зориулан 48 сая рубль төсөвлөсөн бөгөөд одоогийн тооцоогоор 48 өрх эхний ээлжинд хамрагдах ажээ. Хөнгөлөлтийг нэг өрх таван жилд нэг удаа эдлэх боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж