Ц.Нямдорж Хуульчдын холбооны талаар НОЦТОЙ зүйл ярилаа | News.MN

Ц.Нямдорж Хуульчдын холбооны талаар НОЦТОЙ зүйл ярилаа

Ц.Нямдорж Хуульчдын холбооны талаар НОЦТОЙ зүйл ярилаа

Ц.Нямдорж Хуульчдын холбооны талаар НОЦТОЙ зүйл ярилаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.12.11/ хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Уг хоригийг  УИХ дахь МАН-ын бүлэг хүлээж аваагүй билээ.

Энэ үеэр ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Өмгөөллийн хуультай болно гэсэн зорилт дэвшүүлсэн. Тэр хүрээнд энэ хуулийг баталсан. Хоёрдугаарт, МАН-ын бүлгээс хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан. Гуравдугаарт, Хуульчдын холбооны хэдэн хүн УИХ-ын гишүүдийг ятгаж, гүйгээд сүүлдээ Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан юм шиг байна. Таалагдахгүй байна. УИХ-д нэр дэвших нэр усаа, тойргоо хүртэл гаргачихсан ийм л улс төрийн байгууллагаа болж хувирчихсан. Шүүгчид энэ холбооны ажилд оролцохгүй байгаад гурван жил болж байна. Прокурорууд ч адилхан огт оролцохоо болиод хоёр жил болж байна. Цаашдаа ч оролцохгүй нь ойлгомжтой. Хуульчдын холбоо гэдэг энэ байгууллага чинь ямар ч ажил хийхгүй байгаа. Мөнгө цуглуулж тансаглагдаг. Хуулийн салбарт юу ч хийхгүй. Монголын түүхэнд гараагүй яргалал гарлаа. Энэ яргалалтын талаар Хуульчдын холбооноос нэг ч үг дуугараагүй. Өч төчнөөн өмгөөлөгчид өнөөдөр гудамжаар хүн зодож, дээрэлхэж байна. Тэдэнд нэг ч удаа Хуульчдын холбоо хариуцлага тооцоогүй. Зарим нь хуралд ч ирдэггүй. Би Ерөнхийлөгчийн хоригоос нэг л зүйлд санал нэг байгаа. Энэ нь хоёр байгууллага байх нь буруу гэдэгтэй санал нэг.

Хуульчдын холбоог би татан буулгах санал оруулж ирнэ. Уг нь байж байг гэж бодсон юм. Гэтэл үймүүлээд болохгүй юм шиг байна. Дэлхийд ийм байгууллага байхгүй. Төрөөс хараат бус байх ёстой шүүх, прокурорыг төрийн бус байгууллагын дээвэр дор аваачин нэгтгэн захирч энэ дэглэмийг чинь бий болгосон. Нэг газраас бүгдийг нь удирдах гэж Хуульчдын холбоог байгуулсан. Ийм л зүйл. Хүн тамлаад үзэшгүй муухайгаар ертөнцийг шившиг болгож байхад энэ холбоо дуугарсан уу, үгүй. Харин ч өмгөөлөөд явж байгаа. Ийм Хуульчдын холбоо байхыг би хэзээ ч дэмжихгүй. З.Энхболд дарга асуудлыг зөв талаас нь ойлгоно биз дээ. Өмгөөллийн байгууллагыг жинхэнээс нь замхруулсан байна лээ. Намайг ХЗДХ-ийн сайдаас 2012 онд буухад 2500 өмгөөлөгч байсан. Одоо толгойтой бүр нь өмгөөлөгч болж, 5000 өмгөөлөгчтэй болсон. Хэрэг бүртгэгчид, мөрдөгчид бүгд өмгөөлөгч болсон. Ингэж л мэргэжлийн байгууллага үгүй болсон.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор миний санаачилсан Мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай хууль өнөөдөр хөндөгдөж байгаа учраас тодорхой тайлбар хиймээр байна. Мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. УИХ-ын дарга үүрэг өгсний дагуу хуулийн хяналтын сонсголыг ч мөн хийсэн. Мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай хууль батлагдсанаар төрийн бус байгууллагуудыг цэгцлэх, салбар болгонд мэргэжлийн нэг холбоо байгуулах ийм зорилготой. Мөн мэргэжлийн холбоод ашиг орлого олж болох тэр боломжийг нээж өгсөн. Энэ хуулийг хэлэлцэх үеэр Өмгөөллийн тухай хууль батлагдсан. Хамгийн сүүлд УБЕГ-аас авсан мэдээллээр 21 мянга 300 ТББ, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй 9000 ТББ буюу нийт 30 мянган ТББ Монголд байна. Үүнээс болж салбарт бүр олон төрлийн ТББ байгууллага гарч, төрийн зарим чиг үүргийг чадваргүй ТББ-ууд гүйцэтгэдгээс үүдэж ТББ-уудын нэр хүнд нь унасан. Тэгэхээр Мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай хууль батлагдвал хууль эрхзүйн салбар нэг л холбоотой болно.

УИХ-ЫН ГИШҮҮН, ХЗБХ-ны дарга Х.НЯМБААТАР:

1990 онд баталсан НҮБ-ын  Өмгөөлөгчийн чиг үүргийн талаарх зарчимд дурдсанаар өмгөөлөгчдийн мэргэжлийн холбоо зайлшгүй байх, энэ холбоог байгуулж өмгөөлөгч нь уг холбоонд нэгдэн орох эрхтэй. Мөн хууль зүйн тогтолцоотой газар бүр нэг эсвэл түүнээс дээш өмгөөлөгчтэй өөрийгөө санхүүжүүлдэг бие даасан холбоод байх гэдэг энэ олон улсын суурь зарчмуудтай зөрчилдөж байгаа учраас 77 жилийн түүхтэй Өмгөөллийн байгууллага нь бие даасан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдэг үүднээс Өмгөөллийн тухай хуулийг баталсан.

Гишүүд үг хэлж дууссаны дараа Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

48 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зураач 2019-12-11 90.199.90.25

Зоригийн нэргийн захиалагч юу болсон бэ, сайд аа? Үнэхээр тэр новшийг Үнэн зөв баримтаар гаргаад ирвэл би АН-ынх ч гэсэн дэмжинэ. Харин худлаа тоглосон байвал…

Avatar

Зочин 2019-12-11 192.82.64.153

Нямаа ахаа олигтой улс төр хийхгүй бол сонгууль ойртлоо хуулийн сайд болоод яг юу хийсийн бэ нөгөө алдарт Зоригийн хэргээс авхуулаад шийдсэн зүйл бна уу ОФФШОР юу болсон Сайханбилэг яав дээд Шүүхийн нүүгч хайчив олон л юм бий дээ хө

Avatar

ҮНЭНИЙГ ХАЙГЧ 2019-12-11 183.81.171.2

ЭНЭ ХОРТ МЭНГЭТ ДАНДАА ШААЖ УЛС ТӨР ХИЙНЭЭ :: ХЗЯД ОЛОН ЖИЛ ЖАВАР МӨС БОЛЖ СУУЛАА ДАА ХҮНИЙ ЭРХ ХҮНИЙ ТӨЛӨӨ САЙХАН ЗҮЙЛ ЮУ Ч САНААЧИЛСАНГҮЙ ДЭЭ МУУ ЗӨНӨГ ТАГУУЛЧ. ЗАЙЛААСАЙ

Avatar

zochin 2019-12-11 202.170.68.38

yag zov helsen bainaa. holboonii door toriin baiguullaguud zahiragdana gej yu baihav dee. arai l utgagui yum bolj

Avatar

Өмгөөлөгч 2019-12-11 202.179.8.4

Яг үнэн үг хэлжээ. Хуульчдын холбоо нь одоо зүгээр л өмгөөлөгчдөөс бүрдсэн холбоо болсон. Угаасаа шүүгч, прокурор үүнд оролцох ёсгүй нь ч зөв. Тэгэхээр бие даасан өмгөөлөгчдийн холбоо байгуулж өмгөөлөгчийн эрх авахад шалгалт авдаг болох хэрэгтэй

Avatar

бодлын хулгайч 2019-12-11 66.181.167.53

ӨМГӨӨЛӨГЧИД ЯМАРЧ ОЛОН БОЛСОН ЮМ БЭ. МӨНГӨ ОЛОХ АРГА ХЭРЭГСЭЛ БОЛГОЖ БАЙНА. НЯМДОРЖИЙН ХЭЛСЭНТЭЙ САНАЛ НЭГ БАЙНА.

Avatar

Зочин 2019-12-11 119.40.103.37

хуулийн сургуулийн 2 жилийн ангийг төгсчихөөд өмгөөлөгч болчихоод явж байгаа олон нөхдүүдийг болиулмаар юмаа

Avatar

ХУУЛЬЧ 2019-12-11 103.9.90.98

ХУУЛЬЧИЙН ШАЛГАЛТ ШУДАРГА ЯВАГДДАГ БОЛСОН.ЯМАР ӨМГӨӨЛӨГЧТЭЙ ХАРЬЦАХ НЬ ТУХАЙН ХҮНИЙ ХЭРЭГ.НЯМДОРЖ ӨӨРӨӨ МӨНХ БАЙХ ЮМ ШИГ ААШЛАХ ЮМ. ЦААД УЧИР НЬ ХУУЛЬЧДЫН ГЭРЧИЛГЭЭГЭЭР ДАМЖУУЛАН ШҮҮГЧ, ПРОКУРОРУУДЫГ АТГАХ ГЭСЭН САНАА

Avatar

зочин 2019-12-11 122.201.23.226

Өмгөөлөгчид 2 талд ажиллаж хүний зовлонгоор хоол залгуулдаг луйварчид болсон холбоог татан буулга

Avatar

Зочин 2019-12-11 103.229.123.18

Нямдорж гуай маш зөв хэлжээ УИХ-н гишүүд бүгд нэг нэг өмгөөллийн холбоотой түүгээрэй мөнгө саадаг тул эсэргүүцэж бна шүүдээ Шүүгч прокурор өмгөөлөгч 3 нэг түрүүвчтэй болсон

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.120

Энэ дөрвөд хэрэлдэх авилга авах ах дүү хүүхэд төрөл саднаа төрд шахахаас өөр юу хийж бнаа. Зайлуулах цаг болсон энэ хулгайчыг.

Avatar

Зочин 2019-12-11 122.201.22.134

ёстой солиорсон байна Юун дөрвөд гээд үндэстэн ястнаар нь доромж
лоод байнаа Та нараас хэд дахин боловсрол мэдлэг туршлагатай хүн шүү Бүү атаархаараа

Avatar

zochin 2019-12-11 202.170.68.38

undesten yastanaar ni duudaj doromjlohgui baina uu. ta ooroo yu ch hiihgui PC-nii ard suugaad hun doromloh hen yum be. magadgui hujaa baih

Avatar

Зочин 2019-12-11 59.153.84.70

Дөрвөд биш ээ Баяд гэсэн ч үндэс угсаагаар ялгаварлах муухай шүү

Avatar

Зочин 2019-12-11 99.203.10.111

х** Исмэл дөрвөдөө Төрөөс зайл

Avatar

Зочин 2019-12-11 71.194.255.133

Nyamdorjiin tuhai medee deer COMMENT bichij boldog EBEEGIIN tuhai MEDEEN DER NEG CH COMMENT bichij bolohgui? YAhcihsan NUS site VEE TANAIH CHIN?

Avatar

Зочин 2019-12-11 73.92.12.67

Монголд Бүгд " ноцтой " но – той улс төрч ,албан хаагч,төрийн түшээд….. Бүгдийнх нь ноцтой но – нууд нь Нямкагийн сейфэнд. ..Сейф нь Бээжинд хадгалаастай…… Монголын эсрэг хэрэглэх цаг нь болонгуут л гаргаж тавьна. …. Ноцтой но шүү ???!!!!

Avatar

Зочин 2019-12-11 202.126.88.61

Байнга ноцтой юм ярьдаг нь зуршил болжээ.Нэг ч ажил хэрэг болохгүй ,худлаа үнэн нь мэдэгдэхгүй.

Avatar

Иргэн 2019-12-11 202.131.250.130

Зохиолч болж чадахгүй нь шүүмжлэгч болдог гэж нэг үг бв. Тэрэн шиг хуульчийн албан тушаал д тэнцэхгүй хүмүүс өмгөөлөгч хийдэг бх.

Avatar

Зочин 2019-12-11 66.181.180.233

энэ нэг эргүү ац насаараа хуулийн салбарыг атгаж, самарсан байж одоо юу гэж хуцаад байгаа юм бэ. дандаа худлаа шаана, дандаа их мэдэгч царайлна шавар арслан царайлсан хулхи н**ш дуслын тариатайгаа шоронд хатах цаг чинь ирнэ дээ

Avatar

Hohirogch 2019-12-11 202.9.46.242

Элбэгдоржийн ярилцлага:
http://bit.ly/34cTMlv

Avatar

Хохирогч 2019-12-11 66.181.161.21

Зарим өмгөөлөгчид үйлчлүүлэгчдийнхээ асуудлыг шийдэхээсээ илүү хэргийг нь жанхуу шиг зунгааралдуулж, өөрсдөө тэнд нь удаан хугацаагаар наалдаж, ахиухан мөнгө салгаж авахаа боддог болсон байна билээ. Авгай нар шиг хов базна, худлаа ярина, чээжний хэдэн үгээ хэрэглэж мундаг мэдлэгтэй болох гэж жүжиглэнэ. Хоёр талын өмгөөлөгчид нь хоорондоо найзархаж үйлчлүүлэгчдээ муулна…. Ёс зүй, хууль зүй огт байхгүй. Йим амьтдыг журамлах хэрэгтэй.

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.82

мэргэжлийн нэг л холбоо байх хэрэгтэй нь зөв Одоо 100ямаанд 60 ухна гэгч болсон. Энэ нь монголчууд албан тушаалд нугасгүй дуртай учраас адаглаж л нэг холбоо тэргүүлмээр байдаг бололтой юм

Avatar

иргэн 2019-12-11 49.0.213.69

НЯМДОРЖОО БИТГИЙ ОЛОН ЮМ ЯРЬ. ХАМГИЙН ИХ МЭРГЭЖЛИЙН ЁС ЗҮЙГЭЭ УЛАНДАА ГИШГЭДЭГ НЬ ХУУЧИН АРХАГ ӨМГӨӨЛӨГЧ НАР. ЗАЛУУ ХУУЛЬЧДАД БИТГИЙ ШАВАР БОЛ. ӨМНӨ НЬ ХУУЛЬЧДЫН ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧ БАЙСАН БАТСҮХ 3 ЖИЛ ХОЛБООНЫ ЕРӨНХИЙЛӨГЧӨӨР АЖИЛЛАЧИХААД ОДОО ӨӨР ЮМ ЯРИХ ЮМ.

Avatar

Zochin 2019-12-11 192.82.73.238

Нямдорж сайдын хэлж байгаа үнээн. Нэг ангийн хэдэн фракцласан банди нар л тэр холбоонд туйлж хуульчдын татварын мөнгийг үрж байдаг болсон. Эхнээсээ ажлаа өгөөд зугтаж эхэлсэн байна билээ.

Avatar

Зочин 2019-12-11 202.179.31.65

Нямдорж сайд үнэн ярьсан байна өмгөөллийн хууль байхгүй болсоноор толгойтой бүхэн өмгөөлөгч нэртэй болсон .Нэгэн аймагт шүүхийн нарийн бичигүүд бүгд өмгөөлөгч болсон байх жишээтэй.Хуулийн сургуулийн үнэртэй л бол өмгөөлөгч хийдэг болсон.

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.113

Hunan gej arihchun yum bsan dald orson baina lee eej in gej ulaan avilgachin shuugh avgai baisaniig Mongol medne dee

Avatar

Зочин 2019-12-11 202.126.88.64

Хятадын эрлийзүүд гэдгийг нь бүгд л мэднэ.

Avatar

Зочин 2019-12-11 188.171.64.141

Khyatadyn e****z gehees uur vg amnaas ni garahaa baichihsan tahia tarhitai wmnuud bh wmaa. Eejiig ni huritsal vildej bhad ni laa bariad suuj bsan wm shig wm yarih wmaa. Huruugaar ulguud avchihmaar neg sanaa he leech. Tarhi ni hvrehgvi l dee. Ebrei vndesten eheeree ovoglodog. Etseg ni hen gedgiig eej ni l medne. Zarimdaa medehgvi ch bh ni bii. Eej bol eej shvv dee. Tegeheer chinii aav ch hyatad bh magaflal bii shvv

Avatar

Зочин 2019-12-11 202.9.40.5

ene umguulugch nariin tal deer bodox tsag bolson shvv

Avatar

Зочин 2019-12-11 192.82.68.24

Яанаа !! 30 000 ТББ байхдаа ч яахав дээ!! Дампуурна дампуурна гэхэд арай дэнджээ!!ТББ олон л бол Ардчилсан болж байгаа нь тэр гэж Элбэгдорж еронхийлогч байхдаа донгодоод байсны vр дvн ийм онигоотой юм болжээ. Элбэгдоржийн хийсэн, хэлсэн бvгд нь ийм хачин юм болж тегсдег тавилантай юм бн.

Avatar

nom 2019-12-11 66.181.176.44

*Битлзийн дууны ном Inter номын дэлгүүр, Grand plaza-гийн Мир номын их дэлгүүрт 12.000 төгрөгний үнэтэй зарж байгаа. Битлзийн 41 дуу орсон.

Avatar

Зочин 2019-12-11 49.0.212.116

Энэ балиар ордны буг өвгөн 27 жил дандаа нэг иймэрхүү муухай хов ярьж хүмүүсийг талцуулж ирлээ, улс орны төлөө өөдрөг, шинэлэг, дэвшилтэт юм хүний урманд ганц ч ган хийлгүй хорвоог барж байнаа

Avatar

зочин 2019-12-11 64.119.16.226

Нямдорж үнэнийг хэлснээн. Дэмжиж байна

Avatar

Настан 2019-12-11 192.82.65.117

Нямдорж жинхэнэ шударга төрийн хүн,төрд хэрэгтэй “зайран”.УИХ,ЗГ-т нэгээр биш нижгээд ийм хүмүүс байх нь зүйтэй.

Avatar

Зочин 2019-12-11 94.214.181.162

erguu menget ju h*****d baina. alivaa holbooo chini tuhain salbariinhaa erh ashgiig hamgaaldag bolohos udirddag baiguullaga bish.

Avatar

Зочин 2019-12-11 49.0.212.116

Үхтүгэй

Avatar

зочин 2019-12-11 202.179.26.165

Салбар бүрт байгаа холбоод цөөн тооны хүмүүс, байгууллагын эрх ашигт үйлчилж боломгүй. Тухайн салбарт хуулийг тэгш шударга хэрэгжүүлэхэд онцгой анхаарч, хууль эрх зүйн орчныг нийтэд зохистой байдлаар төгөлдөржүүлэхэд ажлаа чиглүүлвэл хөгжилд тустай мэт.

Avatar

Зочин 2019-12-11 202.179.27.152

Татан буулгах нь зөв.

Avatar

Зочин 2019-12-11 43.228.129.250

umguulugchiin erhiig harin ch esregeer ni haldashgui bolgohgui bol huulchid ni daramtlaad bdag yum bish uu? Irgen huniig buruu ch bai zuv ch bai umguulugch l umuurnu shuu dee.

Avatar

Зочин 2019-12-11 94.255.130.153

Мэнгэт сайд байх уедээ яраглалын сандал урдаас оруулаж ирээд улсынхаа бух цагдаагийн хэлтэс,хэсэгтээ тараачихсан байж билээ. Тэгхэд хуний эрхийн коммис,хуульчидийн холбоо аль нь ч дуграагуй дэ,!!

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.10

ХУУЛЬЧДЫН ХОЛБОО ГЭГЧ УТГАГҮЙ ГАЗРЫГ ТАТАН БУУЛГА

Avatar

Гунгаа 2019-12-11 192.82.72.211

Ер нь яагаад нэг намын хотолборт омгооллийн хуультай болгоно гээд хууль батлаж болдог юм уу сонин юм даа сайн бодох л хэрэгтэй дээ

Avatar

Зочин 2019-12-11 139.5.216.154

Хуульчдын холбооны талаар Нямдорж яг зөв дүгнэлт гаргасан байна. Айл болгонд нэг өмгөөлөгч байна. Манайд ч байна. Мэддэг хүн болж хүмүүсийг хохироож байна. Үндсэн хуулийн нэгдүгээр зүйлд юу гэж заасан байдаг юм бэ гэхэд хэд хэдэн өмгөөлөгч нэртэй юмнууд мэдэхгүй байна лээ. Ичмээр болсон шүү. Хуульчдын холбоог татан буулгах хэрэгт

Avatar

Зочин 2019-12-11 202.126.88.64

Дэндүү олон чанаргүй хувийн хуулийн сургуулиудын үр дүн тэрдээ

Avatar

ы 2019-12-11 192.82.68.170

Нямдорж өөрөө огцороо. хуудлаа шударга царайлсан этгээд. зайлбал таарна.

Avatar

Зочин 2019-12-11 192.82.70.247

Hyamdorjiin zuv

Avatar

Ахмад хуульч 2019-12-11 192.82.68.108

Баримттай дорвитой юм ярь лда

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж