Ц.Нямдорж Хуульчдын холбооны талаар НОЦТОЙ зүйл ярилаа

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж Хуульчдын холбооны талаар НОЦТОЙ зүйл ярилаа

Ц.Нямдорж Хуульчдын холбооны талаар НОЦТОЙ зүйл ярилаа

Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн /2019.12.11/ хуралдаанаар Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. Уг хоригийг  УИХ дахь МАН-ын бүлэг хүлээж аваагүй билээ.

Энэ үеэр ХЗДХ-ИЙН САЙД Ц.НЯМДОРЖ:

МАН-ын сонгуулийн мөрийн хөтөлбөрт Өмгөөллийн хуультай болно гэсэн зорилт дэвшүүлсэн. Тэр хүрээнд энэ хуулийг баталсан. Хоёрдугаарт, МАН-ын бүлгээс хоригийг хүлээж авахгүй гэсэн шийдвэр гарсан. Гуравдугаарт, Хуульчдын холбооны хэдэн хүн УИХ-ын гишүүдийг ятгаж, гүйгээд сүүлдээ Ерөнхийлөгчийн тамгын газарт хандсан юм шиг байна. Таалагдахгүй байна. УИХ-д нэр дэвших нэр усаа, тойргоо хүртэл гаргачихсан ийм л улс төрийн байгууллагаа болж хувирчихсан. Шүүгчид энэ холбооны ажилд оролцохгүй байгаад гурван жил болж байна. Прокурорууд ч адилхан огт оролцохоо болиод хоёр жил болж байна. Цаашдаа ч оролцохгүй нь ойлгомжтой. Хуульчдын холбоо гэдэг энэ байгууллага чинь ямар ч ажил хийхгүй байгаа. Мөнгө цуглуулж тансаглагдаг. Хуулийн салбарт юу ч хийхгүй. Монголын түүхэнд гараагүй яргалал гарлаа. Энэ яргалалтын талаар Хуульчдын холбооноос нэг ч үг дуугараагүй. Өч төчнөөн өмгөөлөгчид өнөөдөр гудамжаар хүн зодож, дээрэлхэж байна. Тэдэнд нэг ч удаа Хуульчдын холбоо хариуцлага тооцоогүй. Зарим нь хуралд ч ирдэггүй. Би Ерөнхийлөгчийн хоригоос нэг л зүйлд санал нэг байгаа. Энэ нь хоёр байгууллага байх нь буруу гэдэгтэй санал нэг.

Хуульчдын холбоог би татан буулгах санал оруулж ирнэ. Уг нь байж байг гэж бодсон юм. Гэтэл үймүүлээд болохгүй юм шиг байна. Дэлхийд ийм байгууллага байхгүй. Төрөөс хараат бус байх ёстой шүүх, прокурорыг төрийн бус байгууллагын дээвэр дор аваачин нэгтгэн захирч энэ дэглэмийг чинь бий болгосон. Нэг газраас бүгдийг нь удирдах гэж Хуульчдын холбоог байгуулсан. Ийм л зүйл. Хүн тамлаад үзэшгүй муухайгаар ертөнцийг шившиг болгож байхад энэ холбоо дуугарсан уу, үгүй. Харин ч өмгөөлөөд явж байгаа. Ийм Хуульчдын холбоо байхыг би хэзээ ч дэмжихгүй. З.Энхболд дарга асуудлыг зөв талаас нь ойлгоно биз дээ. Өмгөөллийн байгууллагыг жинхэнээс нь замхруулсан байна лээ. Намайг ХЗДХ-ийн сайдаас 2012 онд буухад 2500 өмгөөлөгч байсан. Одоо толгойтой бүр нь өмгөөлөгч болж, 5000 өмгөөлөгчтэй болсон. Хэрэг бүртгэгчид, мөрдөгчид бүгд өмгөөлөгч болсон. Ингэж л мэргэжлийн байгууллага үгүй болсон.

УИХ-ЫН ГИШҮҮН Н.УЧРАЛ:

Ерөнхийлөгчийн хоригтой холбоотойгоор миний санаачилсан Мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай хууль өнөөдөр хөндөгдөж байгаа учраас тодорхой тайлбар хиймээр байна. Мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай хуулийн төслийн хүрээнд мэргэжлийн байгууллагуудтай хамтран олон хэлэлцүүлэг зохион байгуулсан. УИХ-ын дарга үүрэг өгсний дагуу хуулийн хяналтын сонсголыг ч мөн хийсэн. Мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай хууль батлагдсанаар төрийн бус байгууллагуудыг цэгцлэх, салбар болгонд мэргэжлийн нэг холбоо байгуулах ийм зорилготой. Мөн мэргэжлийн холбоод ашиг орлого олж болох тэр боломжийг нээж өгсөн. Энэ хуулийг хэлэлцэх үеэр Өмгөөллийн тухай хууль батлагдсан. Хамгийн сүүлд УБЕГ-аас авсан мэдээллээр 21 мянга 300 ТББ, шинэчилсэн бүртгэлд хамрагдаагүй 9000 ТББ буюу нийт 30 мянган ТББ Монголд байна. Үүнээс болж салбарт бүр олон төрлийн ТББ байгууллага гарч, төрийн зарим чиг үүргийг чадваргүй ТББ-ууд гүйцэтгэдгээс үүдэж ТББ-уудын нэр хүнд нь унасан. Тэгэхээр Мэргэжлийн холбооны эрхзүйн байдлын тухай хууль батлагдвал хууль эрхзүйн салбар нэг л холбоотой болно.

УИХ-ЫН ГИШҮҮН, ХЗБХ-ны дарга Х.НЯМБААТАР:

1990 онд баталсан НҮБ-ын  Өмгөөлөгчийн чиг үүргийн талаарх зарчимд дурдсанаар өмгөөлөгчдийн мэргэжлийн холбоо зайлшгүй байх, энэ холбоог байгуулж өмгөөлөгч нь уг холбоонд нэгдэн орох эрхтэй. Мөн хууль зүйн тогтолцоотой газар бүр нэг эсвэл түүнээс дээш өмгөөлөгчтэй өөрийгөө санхүүжүүлдэг бие даасан холбоод байх гэдэг энэ олон улсын суурь зарчмуудтай зөрчилдөж байгаа учраас 77 жилийн түүхтэй Өмгөөллийн байгууллага нь бие даасан үйл ажиллагаа явуулах нь зүйтэй гэдэг үүднээс Өмгөөллийн тухай хуулийг баталсан.

Гишүүд үг хэлж дууссаны дараа Өмгөөллийн тухай хуульд хэсэгчлэн, хамт баталсан Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн зарим бүлэг хүчингүй болсонд тооцох тухай хуульд бүхэлд нь тавьсан Монгол Улсын Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээр санал хураалт явуулахад байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнгүй.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ТэнэглэлТэнэглэл
4
ХөөрхөнХөөрхөн
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж