Ньюс хөтөч: Н.Номтойбаяр гишүүн мэдээлэл хийнэ

Хуучирсан мэдээ: 2019.12.12-нд нийтлэгдсэн

Ньюс хөтөч: Н.Номтойбаяр гишүүн мэдээлэл хийнэ

Ньюс хөтөч: Н.Номтойбаяр гишүүн мэдээлэл хийнэ

“Ньюс” агентлаг 2019.12.12-нд болох үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 цагт 

-Улсын ерөнхий прокурорын газарт С.Зоригийг хөнөөсөн хэргээр ял эдэлж буй Т.Чимгээгийн гэр бүлийнхэн тус газрын удирдлагуудтай уулзана.

-“Новотел” зочид буудалд Монголын залуу эрдэмтэн судлаачдын VI чуулган болно. Утас: 98119897

10.00 цагт

Улсын нэг, гуравдугаар төв эмнэлэг, Хавдар судлалын үндэсний төв, Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэгт Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас “Бүх нийтийн эрүүл мэндийн хамралт-Эрүүл мэндийн даатгал таны эрүүл мэндийн санхүүгийн хамгаалалт” нээлттэй хаалганы өдөрлөг зохион байгуулна.

10.30 цагт

Нийслэлийн хэвлэл, мэдээллийн төвд Хот байгуулалт, хөгжлийн газраас зөвшөөрөлтэй барилгын жагсаалтын талаар мэдээлнэ.

11.00 цагт

-Засгийн газрын III байран ҮСХ-ноос Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2019 оны 11 сарын статистик мэдээллийг танилцуулна. Утас: 91100461

-ЭМЯ-нд ДЭМБ-аас Томуу, томуу төст өвчний дэгдэлтийн үед хэрэглэх Осельтамивар эмийг эрүүл мэндийн байгууллагуудад хүлээлгэн өгнө. Утас: 99179899, 86885060

-"Корпорейт” зочид буудалл “Байгаль орчинд үзүүлэх авлигын үр дагавар” хэлэлцүүлэг болно.

-Монголын Уран зургийн галерейд “Хүний эрх, эрх чөлөө” шог зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

11.30 цагт

“Үндэсний мэдээллийн төв”-д Монгол Улсын Гавъяат жүжигчин Д.Алтанхуяг “Цөмөөхэй” балетийн талаар мэдээлнэ.

12.00 цагт

“Монгол ньюс” мэдээллийн төвд ХХААХҮЯ, МҮХАҮТ, “Монголын жижиглэн худалдаа эрхлэгчдийн холбоо” ТББ-аас “Их хүрээ 2019” худалдаа эрхлэгчдийн үндэсний чуулганы талаар мэдээлнэ.

12.00 цагт

ҮХЦ-ийн гадна талбайд “Ялгаварлалыг Хариуцлагажуулья” нэгдлээс ҮХЦ-ийн гишүүн Д.Одбаярыг огцруулахыг шаардаж, жагсаал зохион байгуулна. Утас: 88113858, 88886676

12.30 цагт

ШУА-ийн Хүрээлэнгүүдийн нэгдсэн I байранд Шинжлэх ухааны гавьяат ажилтан, түүхийн шинжлэх ухааны доктор, профессор Дамдинсүрэнгийн Цэвээндоржийн 70 насны ойн баярын ёслол болно.

15.00 цагт

Монголын Хүүхдийн урлан бүтээх төвд БНЭУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яам, Улаанбаатар хот дахь Энэтхэгийн соёлын төвөөс “Монгол, Энэтхэг улсын өнгөрсөн-Одоо-Ирээдүй” гар урлал, уран зургийн үзэсгэлэнгийн нээлт болно.

15.50 цагт

“Чингис хаан” нисэх буудалд “UCMAS” соробан сампин, цээж тооллын аварга шалгаруулах тэмцээнд оролцсон Монголын баг эх орондоо ирнэ. Утас: 99110605,  88090605

Төрийн ордонд

10.00 цагт 

-УИХ-ын чуулган хуралдана.

Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд Номын баярын өдрийг оруулах талаар хэлэлцүүлэг болно.

12.00 цагт 

УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж