"Хот төлөвлөлтийн хамгийн том алдаа бол агаарын бохирдол" | News.MN

"Хот төлөвлөлтийн хамгийн том алдаа бол агаарын бохирдол"

"Хот төлөвлөлтийн хамгийн том алдаа бол агаарын бохирдол"

"Хот төлөвлөлтийн хамгийн том алдаа бол агаарын бохирдол"

Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар нийт хоёр асуудал хэлэлцлээ. Тухайлбал хуралдааны эхэнд Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Хуулийн төслийг ГХ-ны сайд Д.Цогтбаатар танилцуулснаар  Монгол Улс Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрт нэгдэн орох хүсэлтээ 2009 онд илэрхийлж, 2011 онд хэлэлцээг эхлүүлэхийг Засгийн газрын хуралдаанаас холбогдох Засгийн газрын гишүүдэд даалгасан байна. Үүний дагуу Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн улсууд өөр хоорондоо хөнгөлөлттэй тарифаар солилцдог бараа бүтээгдэхүүнээс манай улсад үйлдвэрлэх боломжгүй болон өндөр өртөгтэй үйлдвэрлэгдэх 366 нэр төрлийн барааг сонгон авч, үндэсний хөнгөлөлтийн жагсаалтыг гарган, 2013 онд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэж дэмжжээ.

Манай улсын гадаад худалдааны нийт бараа эргэлтийн 64.7 хувь, экспортын 90, импортын 30 хувийг Ази, Номхон далайн худалдааны хэлэлцээрийн гишүүн орнууд эзэлдэг аж. Уг хэлэлцээрт нэгдэн орсноор гадаад худалдааны зэх зээлийг тэлэх таатай орчин бий болох бөгөөд манай экспортын бараа бүтээгдэхүүн БНХАУ, БНСУ-ын зах зээлд дунджаар 40 хувийн хөнгөлөлт эдлэх боломж бүрдэх юм байна.

Уг хуулийн төслийг хэлэлцэхийг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэн юм.

Дараа нь Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг хэлэлцлээ.

Хэлэлцээрийн төслийн талаар ГХ-ны сайд Д.Цогтбаатар танилцуулсан юм.  “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл” нь Дэлхийн банкны 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр 2012 оноос хэрэгжиж байна. Төслийн зорилго нь гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах, улмаар хөгжлийн түншүүдтэй хамтран Улаанбаатар хотын утааг бууруулах зорилгоор дунд хугацаанд зорилтот арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхэд чиглэсэн. Төсөл хэрэгжих хугацаанд гэр хорооллын айл өрхийн галлагаанаас үүдэлтэй нарийн ширхэгт тоосонцор (РМ2.5)-ыг бууруулах зорилгоор богино хугацаат арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж, тодорхой ахиц дэвшил гаргасан. Төслийн хэрэгжилтийн хугацаанд сайн үр нөлөө үзүүлсэн арга хэмжээнүүдийг өргөтгөн, цар хүрээ болон ашиг хүртэгсдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-д Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциациас 12.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн нэмэлт, санхүүжилт олгохоор харилцан тохироод байна. Зээлийн эргэн төлөгдөх хугацаа 30 жил, үндсэн зээлийн төлбөрөөс чөлөөлөгдөх хугацаа 5 жил, зээлийн хүү  1.25 хувь, хөрөнгө нөөцлөн баталгаажуулсны шимтгэл 0.5, үйлчилгээний хураамж 0.75 хувь байна гэдгийг ГХ-ны сайд танилцуулгадаа онцлов.

Хуралдаанд Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан болон холбогдох албан тушаалтнууд оролцсон.  Хэлэлцсэн  асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асуув. 

УИХ-ын гишүүн А.Ундраа:

Агаарын бохирдлыг бууруулахын тулд олон талын арга хэмжээг авах шаардлагатай байгаагийн нэг нь халаалтын асуудал. Гэр хорооллын хэрэглэгчдийг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангаснаар агаарын чанарт эергээр нөлөөлнө. Нийтдээ хэчнээн өрхийг халаалтын хэрэгслүүдээр хангаж чадах вэ. Сайжруулсан түлшийг хэрэглэж байгаатай холбоотойгоор нийслэлийн агаарын чанар мэдэгдэхүйц сайжирсан. Гэхдээ дараагийн шатанд утааг бууруулах чиглэлд ямар арга хэмжээнүүдийг авах вэ. Эрчим хүч, дулааны шинэ эх үүсвэр бэлдэж байна уу. Мэдээж цаг хугацаа орох нь шаардлагатай. Сайжруулсан түлшийг гар аргаар савлаж байгаа нь өнөө маргаашаа аргацаасан арга хэмжээ байх. Автоматжуулсан үйлдвэрийг  нийслэлээс барих уу.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:

2012-2019 оны хооронд 15.0 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хэрэгжиж, үр дүнг нь бид Дэлхийн банкны Удирдах зөвлөлөөр хэлэлцүүлж, дахин үр дүнгээ үнэлээд нэмэлт санхүүжилт авах бололцоотой гэдэг дүгнэлтэд хүрсэн учраас Засгийн газраас УИХ-д Монгол Улс, Олон улсын хөгжлийн ассоциаци хооронд байгуулах “Улаанбаатар хотын цэвэр агаар төсөл”-ийн Нэмэлт санхүүжилтийн хэлэлцээрийн төслийн зөвшилцөх асуудлыг оруулж ирж байгаа. Нэмэлт санхүүжилтийн хөрөнгөөр 5.6 сая ам.долларын хүрээнд шөнийн дулааны хуримтлууртай халаалтын хэрэгслийг тодорхой айл өрхүүдэд буюу зорилтот өрхүүдэд олгоно. Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба хамтраад өнгөрсөн жилүүдэд нийтдээ 220 мянган айл өрхийн 42 мянга гаруй өрхөд дулаанаа шийдвэрлэх бололцоог олгосон. Мөн холбогдох байгууллагуудын хүрээнд ногоон зээлийн эх үүсвэр олгох боломжийг эрэлхийлж байгаа. Учир нь зөвхөн төр засгаас өнгөрсөн хугацаанд хэрэгжүүлсэн төслүүдээс тодорхой үр дүнгээ өгөөгүй гэдэг дүгнэлтүүд байнгын гарч байгаа учраас иргэн болон бусад оролцогч талууд хамтарч  ажиллах нь зүйтэй гэж үзэн ногоон зээлийн хөнгөлөлт олгох журам хэрэгжинэ. 5000 хүртэлх зорилтод айл өрхөд үйлчилнэ. Нийслэлд түүхий нүүрсний хэрэглээг хориглосон. Нийслэлийн 220 мянган айл өрх сайжруулсан түлш хэрэглэж байгаа. Автомашины хувьд 440 мянган автомашин мөн гурван цахилгаан станц, нэг дулааны станц ажиллаж байгаа. Том ширхэгт тоосонцор ихэсч байгаа. Тиймээс дараагийн авах арга хэмжээ бол энэ чиглэлд явагдана. Сайжруулах түлшний савлагааны тухайд автомат систем ажиллаж байгаа. Гэхдээ нийт хүчин чадлын хүрээнд хүндрэлтэй. Тавантолгой түлш компани, Эрчим хүчний яам, Улаанбаатар хотын захиргаа хамтран хүчин чадлыг нэмэгдүүлэх тал дээр ажиллаж байгаа. Иргэдийн зүгээс жижиглэнгийн худалдан авалтыг илүүд үздэг.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан:

-Цэвэр агаарын төслийн хүрээнд мөн ч их хөрөнгө зарагдлаа. Би Баянгол хорооллын гэр хорооллоос сонгогдсон. Баянхошуу, Толгойтоор явахад нүсэр утаатай харагддаг. Хойшоо Хайлааст, Чингэлтэй, Бэлх гээд яривал маш их. Төслөөс орж ирж байгаа мөнгийг зөв л зохион байгуулах шаардлагатай. Өмнө нь төдийлөн оновчтой зарцуулж чадаагүй. 5000 айлын янданг утаа бага гаргадаг халаалтын хэрэгслүүдээр хангах юм байна. Нам даралтын зуухнуудыг одоо хүртэл шийдэж чадаагүй юм уу. 5000 яндан гэдэгт ямар айлын яндангууд орох юм бэ. Гэрт байдаг төмөр яндангууд юм уу, эсвэл шавар байшингийн янданг яриад байна уу. Би сайн ойлгохгүй л байна. Хоёрдугаарт 200 гаруй айлыг эрчим хүчний системд холбоно гэсэн. Хаана холбох уу.

Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлого хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгалан:

Өргөдлийн байнгын хороо болон Их хурлаас гарсан ажлын хэсгийн хүрээнд гүйцэтгэлийн аудит хийгдсэн. Агаарын бохирдлын эсрэг зарцуулсан гадаад, дотоодын эх үүсвэрийн зарцуулалттай холбоотой асуудалд маш том дүгнэлт гарсан. Цэвэр агаар төслийг ялгаж ойлгох хэрэгтэй. “Цэвэр агаар сан”-гаас өөр. 2012-2016 онуудад нийт 13.5 сая ам.доллароос нийт 10.7 сая ам.долларыг зарцуулсан байдаг. 2016-2019 онуудад 2.8 сая ам.долларын үлдэгдлийг санхүүжүүлж дууссан. 5000 айлын тухайд гэр хорооллын зорилтот бүлгийн айл өрхүүд хамрагдана. Ажлын хэсэг ажиллана. Халаалтын зуух бол агаар бохирдуулагчийн томоохон хэсэг. Эрчим хүчний дулааны систем Чингэлтэй дүүргийн долдугаар хороонд хамгийн анхны жишиг болгож дэд бүтцийн төвийг байгуулсан. Улаанбаатар хотыг нийт гурван бүсэд хувааж авч үзсэн.

УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр:

Хот төлөвлөлтийн хамгийн том алдааны нэг нь агаарын бохирдол. Төслийг хэрэгжүүлэх байршлыг нэг цэгт төвлөрүүлэх хэрэгтэй. Тарааснаар үр дүн гарахгүй. Баянхошуу, Орбит гээд хамгийн их утаатай буюу баруун хойд хэсэгт төвлөрүүлэх нь зөв. Гурваас илүүгүй газарт төвлөрүүлнэ гэдгийг холбогдох газруудад нь чиглэл болгож өгөх шаардлагатай. Мөн төсөл дээр ажиллах нэгж, орон тоо, төсөв мөнгийг нь татаж аваад гүйцэтгэлийг нь шалгамаар байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

14 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Инженер 2019-12-11 202.126.89.96

БӨГЛӨРӨЛ БОЛ ХАМГИЙН ТОМ АЛДАА. ХИЧНЭЭН НАРИЙН ЗАМТАЙ Ч ЕВРОПЫН ХОТУУД МАНАЙХ ШИГ ЗАМЫН ТҮГЖРЭЛ ҮҮСДЭГГҮЙ ЮМ ШҮҮ.

Avatar

Зочин 2019-12-11 73.92.12.67

Гуя -Алцай,Шанаган Тав,Бууцгаа,Баацгаа хавийн оркууд хот төлөвлөлт яриад суудаг ямар шидийн газар вэ ?

Avatar

зочин 2019-12-11 202.9.46.79

Анхнаасаа төлөвлөлтөөр үүссэн хот гэж энэ дэлхийд байдаг юм уу ? … Энд тэндхийн тэнүүл зайгуулууд цугласаар л хот болдог биздээ …

Avatar

Зочин 2019-12-11 66.181.178.199

Гадаадаас зээл авахаа болих хэрэгтэй. Ур дун гарахгуй, ер л уусч байна!!!

Avatar

Nsn 2019-12-11 192.82.76.214

SHAAGAAD BAI. MERGEJLIIN CHADALTAI XUNEE AJILLUULAAA. BATSAANUUD CHADAHGUI BNAA

Avatar

ном 2019-12-11 66.181.176.44

Битлзийн дууны ном Inter номын дэлгүүр, Grand plaza-гийн Мир номын их дэлгүүрт 12.000 төгрөгний үнэтэй зарж байгаа. Битлзийн 41 дуу орсон.

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.160

Хотын хүн амыг багасгах, хөдөө нутаг руу нь буцаахын тулд хөгжүүлэх хэрэгтэй байхад тэр талын бодлого ерөөсөө ярихгүй юм аа, энэ хэдэн тэнэгүүд. Ухаантай царай гаргаад л шальдир бульдар, аж ахуйн жижиг асуудал тойрч цэцэрхээд л, харахаас дургүй хүрчихлээ

Avatar

Нөгөөх галтмаа 2019-12-11 202.126.88.50

Махны үнэ өсөхөд хамгийн түрүүнд хотынхон дургүйцдэг. Өдөрт 2-3 удаа өвөл, зун ялгаагүй махтай хоол идэж чадахаа байлаа гэж бухимддаг. Өвлийг давах гэж мах иддэг байсан учир нь мах боловсруулахад хүний бие маш их энерги зарцуулдаг.

Avatar

Зочин 2019-12-11 202.126.88.50

Ган гаичиг, зуд болоогүй бол бусад орны малчин, тариаланчдад хот руу зүтгэх ямар ч шаардлага бхгүй. Орлого сайтай, хийх ажилтай, эрүүл агаарт, эрүүл хүнс хэрэглэнэ. Манайх хөдөөний айл болоод 3 жил болж б, стрэсс бухимдалгүй сайхан б. Жижиг машинаар хүүхдүүдээ зөөчихнө

Avatar

Zochin 2019-12-11 24.46.100.17

1.Agaar 2.us 3.I'm dulaan 4 zam,guur 5.ariun tsever,jorlongiin asuudal
6.ybgan hunii zam,garts,ayulgui b.l,tugjrel….geed b.a

Avatar

Зочин 2019-12-11 49.0.212.116

Жидүүчид, 60тэрбумчид, Ордны бугнууд дутацгаа

Avatar

Як 2019-12-11 66.181.161.87

Энхбаяр Ждучин байснаа архитектор болоо юу мон ч явдалтай луйварчин да одоо хот толовлолтоос монго ш*** нь дэ

Avatar

Зочин 2019-12-11 66.181.184.76

Хамгийн том алдаа бол уух усгүй болох юм.Гэр хорооллыг орон сууцжуулаад агаарын бохирдол, хөрсний бохирдол, ахуйн үнс шорооны хог хаягдлыг шийдэх ч гэр хорооллын 1 өрхийн хэрэглэдэг уснаас 20 дахин их усыг бааж, шээх бүртээ урсгаж буй орон сууцны усны хэрэглээг ТУУЛ гол, гүний усны нөөц хангах болов уу, ядаж л машиныг угаахдаа, ДЦС-ын хэрэглээнд, жорлонд саарал ус ашиглаж эхэлвэл.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж