Дэлхийн анхны цахилгаан хөдөлгүүрт онгоцыг Канадын Ванкувер хотноо нисгэж туршжээ. Австралийн “MagniX” компани “Harbour Air” иргэний агаарын тээврийн компанитай хамтран уг онгоцны хөдөлгүүрийг бүтээсэн байна.
Энэхүү туршилтаас тус онгоцыг иргэний агаарын тээврийн үйлчилгээнд ашиглах боломжтой гэсэн дүгнэлтэд хүрчээ. Байгальд ээлтэй, зардал багатай гээд олон давуу талтайг зохион бүтээгчид онцолсон байна.
Одоогоос 62 жилийн өмнө үйлдвэрлэгдсэн зургаан хүний судалтай “DHC-2 de Havilland Beaver” бага оврын онгоцыг цахилгаан хөдөлгүүрээр тоноглож, туршсан бөгөөд онгоцыг “Harbour Air” компанийг үндэслэгч, гүйцэтгэх захирал Грэг МакДугалл өөрөө жолооджээ. Туршилтын нислэгийг 100 орчим хүн үзэж сонирхсон бөгөөд нислэг 15 минут үргэлжилсэн байна.
Онгоцны цахилгаан хөдөлгүүр нэг цэнэглэлтээрээ 160 км зайг туулах хүчин чадалтай ба хэдий их зай биш ч “Harbour Air” зэрэг ойрын зайд нислэг үйлддэг компаниудад хангалттайг онцолжээ.
Эх сурвалж:GUARDIAN
зочин 2019-12-11 202.9.46.79
Зөө зө … Нефт ч хог болохнээ ?… Мартсанаас , манай өр тавьж барьж байгаа үйлдвэр маань юу болж байгаам болоо ?…
Зочин 2019-12-11 49.0.212.116
Хуучин тэрэгний оршуулгын газар болсон манайд бол бензин дизельээ өөрийгөө хангаж чадвал харин ч сайн бус уу
Зочин 2019-12-11 49.0.212.116
Мундаг юмөө, манайх тэгэхд түүхий нүүрс Xятадууд ахиухан аваасай гээд л залбирахаас өөр мэдэх юм алга
Зочин 2019-12-11 103.229.123.251
Shathuunii haraat