"Төр сайн менежер байж болохыг “Эрдэнэс-Тавантолгой” компани харуулсан" | News.MN

"Төр сайн менежер байж болохыг “Эрдэнэс-Тавантолгой” компани харуулсан"

"Төр сайн менежер байж болохыг “Эрдэнэс-Тавантолгой” компани харуулсан"

"Төр сайн менежер байж болохыг “Эрдэнэс-Тавантолгой” компани харуулсан"

Уурхайчин хамт олныхоо жаргал, зовлонг зүрх сэтгэлээрээ мэдэрч, урагшилж, өөдлөхөд нь хамт яваа нэгэн хүн байдаг. Тэр хүн бол манай сониноос оноож өгсөн нэрээр “Нэгдүгээр хүн” юм. Улс орны бодлого, аливаа салбарт тулгамдаж буй асуудлыг бүрнээ мэдэж байх учиртай тэр эрхэм зүгээр ч нэг тамга атгаад суух биш санаа оноогоо дэвшүүлж түүнийгээ ажил хэрэг болгохын төлөө уйгагүй зүтгэгч нэгэн байх учиртай билээ. “Зууны мэдээ” сонин энэ удаагийн “Нэгдүгээр хүн” булангийнхаа зочноор “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал Б.Ганхуягийг урьж, ярилцлаа.

-Та сүүлийн арав гаруй жилийн хугацаанд “Эрдэнэс- Тавантолгой” компанитай  холбоотой ажиллаж байна.  2018 оноос эхлэн гүйцэтгэх захирлаар нь томилогдсон.  Компанийн шинэ үеийн түүхийг өөрийн тань сайн мэднэ гэж ойлгож байна.   Энэ тухай ярилцлагаа эхлэе?

-Би 2007 оноос эхлэн компанийн үйл ажиллагаанд оролцож байна. Анх төрд шилжсэн лицензийг төрийн компанид 100 хувь шилжүүлэх, иргэдэд ногдол ашиг өгөх гээд УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоол гарсан. Энэ дагуу стратегийн ач холбогдолтой ордуудыг эдийн засгийн эргэлтэд оруулах үүрэг хүлээх компани байгуулсан нь “Эрдэнэс МГЛ” юм.  Бид Тавантолгойн ордтой холбоотой лиценз авахаас эхлээд, олборлолтын үл ажиллагааг эхлүүлж, орлоготой болгох гээд нэлээд ажлыг зохион байгуулсан. Болохоос нь болохгүйг нь хүртэл өнөөдөр ч хамт явж байна. Тэр ч утгаараа компанийн шинэ үеийн түүхийг хамгийн сайн мэдэх хүмүүсийн нэг юм.  Тухайн үед зорилт, төлөвлөгөө, томоохон төслийн ажлууд эхлэлгүй нэлээд хугацаа алдсан л даа. Үнэндээ компани гадаад дотоодод их хэмжээний өр төлбөртэй, байдал хүндхэн байлаа. Нийгмийн шинэчлэлт, өөрчлөлт, бүтээгдэхүүний үнийн уналт, эдийн засгийн хямрал, дээрээс нь улс төрийн оновчгүй шийдвэрүүд гээд хүндрэл, бэрхшээлүүдтэй нүүр тулж ирсэн. 2018 оны байдлаар бид 680 гаруй тэрбум төгрөгийг өрөнд төлсөн байдаг. Түүнчлэн энэ дүнтэй тэнцэхүйц хэмжээний нүүрсийг өрөнд өгсөн. Мөн 1072 хувьцаагаар дамжуулан ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнуудад тодорхой хэмжээний зардал хүртэл гаргасан байдаг. Энэ мэтчилэн улс төр, бизнесийн оновчгүй шийдвэрүүдийн хүрээнд өр төлбөр ч нэмэгдсээр асуудал хүндэрсэн он жилүүдтэй компани, компанийн уурхайчид нүүр тулсан. Гэсэн өнөөдөр  энэ бүхнийг даван гарсан, сайхан мэдээтэй сууж байна.

-2016 онд та компанийн тэргүүн дэд захирлаар томилогдон ирсэн.  Тухайн онд компани анх удаа ашигтай ажилласан байдаг. Ер нь асуудал юундаа байсан юм бэ?

-Тухайн оны есдүгээр сард манай Ариунболд захирал, түүний дараахан нь би тэргүүн дэд захирлаар нь томилогдон ирсэн.  Ирээдүйд ямар байх нь тодорхойгүй өрөндөө баригдсан, ажилчид, уурхайчдын маань итгэл дундарсан, ер нь саарал компани болчихсон байсан. Компанийг  ашиггүй,  өрөөс өрөнд явдаг учраас хувьчилах ёстой гэсэн ойлголтууд ч ар араасаа нийгэмд цацагдаж, гадаадын болон дотоодын компаниуд бага үнээр худалдан авах хэд хэдэн оролдлогыг хийгээд амжчихсан байсан. Олон улсын компаниудыг оруулах ёстой гэсэн дайралтууд ч илт газар авч байсан үе юм даа. Шулуухан хэлэхэд 400 сая ам.доллараар компанийг бүхлээр нь худалдаж авах асуудал ч яригдсан.  Түүний дараахан буюу   2016 онд удирдлагын багт очиход энэ уур амьсгал арилаагүй, ажилчдын нийгмийн асуудал ч маш хүнд байсан.  Төслийг цааш үргэлжлүүлэх нь битгий хэл хэзээ ч өрнөөс гарахгүй гэсэн дүгнэлтийг нь нийгэмд төрүүлчихсэн. Гэхдээ тэр онд буюу 2016 онд анх удаа 36 тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.  Өр төлбөрийн асуудал бол хэвээрээ байсан.  Харин 2017 оноос ажил нэлээд урагшилсан шүү.  Гэрэл гэгээ харагдсан. Тухайн онд 460 гаруй тэрбум төгрөгийн ашигтай ажилласан.  Ингээд төр засгийн удирдлагын зүгээс ч анхаарч эхэлсэн.   Ордыг эдийн засгийн эргэлтэд яаралтай оруулах ёстой.  Төслийг  дагасан төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, кокс, химийн үйлдвэр, хот байгуулалт гээд асуудлыг цогцоор нь харж,  Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, парламент, Засгийн газрын төвшинд шийдвэр гаргасан.  Ингээд 2017 оны гуравдугаар сар гэхэд “Чалко” компанийн өрийг бүрэн барагдуулж чадсан. Дараа жил 2018 онд 807 тэрбумын ашигтай ажиллаж,  аравдугаар сард Хөгжлийн банкны өрийг тэглэсэн.  Ингэснээр “Эрдэнэс- Тавантолгой” компани гадаад, дотоодод ямар ч өр, төлбөргүй болж, үйл ажиллагаагаа улам өөдрөгөөр төлөвлөх боломж нээгдсэн.

-Байдал хүндхэн байгаа тухай ойлголт нийгэмд байсан нь үнэн л дээ. Та болон танай багийнхан ямар менежмент хэрэгжүүлж ажиллав?

-Менежментийн багийнхан хамгийн түрүүнд хэмнэлтийн зарчим баримталсан.  Алдагдалгүй, үр ашигтай байх хөрс суурийг бий болгосон.  Түүний дараа  өртэй хүн өөдөлдөггүй гэдэг шиг өөрийгөө цэвэрлэж, өрнөөс салсан. Ашиг гаргах гэж нэг жил гаруй хугацаанд ажилласан. 2017, 2018 онд эдгээр ажлуудыг амжилттай хийж, одоо хөрөнгө оруулалт, хөгжлийн жил рүүгээ орж байна.  Төсөл хөтөлбөрүүдэд шаардлагатай анхны хөрөнгө оруулалтыг компани өөрсдөө санхүүжүүлэхгүй бол бидний үнэ цэнэ өсөхгүй, цаашид орох орлогод ч муугаар нөлөөлж, гадаадын хөрөнгө оруулагчид хүртэл итгэхгүй нөхцөл байдалд орно. Тиймээс бид өөрсдийн ашгаараа томоохон төслүүдээ 2019 ондоо багтаан хөдөлгөж чадсан. Энэ бол Монголчууд асуудлыг томоор харж чаддаг, дандаа гаднаас мөнгө гуйгаад явдаг биш гэдгийг тодоор харуулсан.  Дараа дараагийн төсөлд шаардлагатай хөрөнгийг Олон улсын зах зээлээс босгох үндэс болсон гэдгийг онцлох ёстой.

Өр төлбөргүй, ашигтай ажиллаж эхэлсэн нь 2018 он юм байна.  Түүний дараагаар бүтээн байгуулалт, эдийн засаг, нийгэм рүү чиглэсэн нэлээд олон үйл ажиллагааг явуулж эхэлсэн.  Тэгвэл энэ бүхнээс та юуг нь онцлох вэ?

-Бид 2019 оныг бүтээн байгуулалтын жил болгон зарласан.  Энэ хүрээнд Тавантолгой-Зүүнбаян, Тавантолгой- Гашуунсухайтын төмөр замын ажлыг амжилттай эхлүүллээ.  Гашуунсухайт чиглэлийн хувьд нэлээд хугацаанд зогссон байсан төсөл л дөө.  Нөгөө чиглэлийн тухайд шинэ гарц бий болох юм.  Стратегийн болон эдийн засаг, эрхзүйн хувьд өндөр ач холбогдолтой.  Тухайлбал Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр зам ашиглалтад орсноор  бид  нэг тонн нүүрсийг одоо автозамаар 32 ам.доллараар тээвэрлэж байгаа бол найман ам.доллар болж өртөг буурна.  Тэр хэмжээгээр олох орлого, цэвэр ашгийн хэмжээ өснө. Бид ийм л зүйлийг бий болгохыг зорьсон.  Түүнийгээ эхлүүлж чадсан. Дараагийн Эрдэнэт хотын хэмжээний цогцолбор үйлдвэр дагасан хотын статус бүхий бүтээн байгуулалт энд өрнөх ёстой.  Монголын эдийн засгийн бас нэгэн тулгуур болгохыг зорьж байна.

-Уул уурхайн асуудал тойрсон хэл ам, улстөржилт намждаггүй.  Энэ нь эргээд бүтээн байгуулалт, үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх нь бий.  Та ийм асуудалд ямар зарчмаар хандаж ирсэн бэ?

-Олон хүндрэл байна.  Тухайлбал, саяхныг хүртэл олон нийт “Эрдэнэс -Тавантолгой” ХК-ийг сайнаар хүлээж авдаггүй байлаа.  Нэлээд олон жилийн хугацаанд өртэй байсан, улс төржсөн, хэл ам дагуулсан зэргээр янз бүрийн асуудалтай.  Түүнчлэн байнга ашиггүй ажилладаг. Төсөл, төмөр зам нь эхлээгүй олон жилийн нүүрийг үзсэн гээд л нийгмийн шүүмжлэлийг бүхий л төвшинд дагуулж байсан нь үнэн.  2016 онд анх манай менежментийн баг ажлаа эхлэхэд иргэдээс сэтгэл ханамжийн буюу компанийн хандлагын судалгааг авсан.  Тэгэхэд иргэдийн 85 хувь нь найдваргүй компани, өр зээлнээсээ гарахгүй гэсэн сэтгэгдэлтэй байсан.  Багахан хувь нь ирээдүйтэй, бидний хувьцаа байгаа гэсэн санал өгсөн.  Үлдсэн хэсэг нь компанийн тухай мэдэхгүй гэж хариулсан байдаг.  Харин сая 2019 онд  иргэдийн 80 гаруй хувь нь ирээдүйтэй, эдийн засгийн тулгуур болох томоохон хэмжээний компани гэдэгт санал нийлсэн.   Энэ нь нэг талаар иргэд компанийг зөвхөн хараар мэддэг байсан бол өнөөдөр юу хийж, ямар бодлого, бүтээн байгуулалт явуулж байна гэдгийг мэддэг, анхаардаг болсон байна.  Энэ  бол хоёр жил гаруйн хугацаанд гарсан амжилт.

-Асуудлууд шийдэгдээд ашигтай ажиллаад ирлээ. Одоо хүндрэлтэй зүйл юу байна.  Төрийн өмчит компани учраас улс төрийн ашиг сонирхол ч их байдаг болов уу?

-Хуучин компани хоёр ч удаа улс төрийн гацаанд орж байсан.  Яагаад гэхээр үл ойлголцол тэнд байсан.  Компанийн хөгжил, хэтийн ирээдүйг харсан хэсэг бүлэг байхад  гацаах сонирхол ч байсан. Улс төрийн өндөр төвшиндөө ойлголцоогүй  ч үе байлаа.  Компани тэр үед эрч алдаж,  үйл ажиллагаа нь доголдож байсан.  Харин  одоо өөр болсон. Нэгдүгээрт, улс төрийн үл ойлголцол бүрэн шийдэгдсэн.  ҮАБЗ-ийн төвшинд төслийг  урагш нь явуулж, Монголын төдийгүй олон улсын төвшинд гаргах ёстой гэдэг дээр санал нийлсэн.  Мөн УИХ дуу нэгтэйгээр үйл ажиллагааг дэмжиж байна.  Засгийн газрын зүгээс бүх анхаарлаа хандуулж байна.  УУХҮ-ийн сайд төслийг урагшлуулахаар нойр хоолгүй зүтгэж байна.  Тэгэхээр улс төрийн хувьд энэ төсөл ямар ч асуудал байхгүй.  Одоо бүгд үр дүнг нь хүлээж, итгэж байна.  Санхүүгийнэ хувьд ч өндөр ашигтай компанийн тоонд зүй ёсоор орсон.    Түүнчлэн боловсон хүчний асуудал байдаг.  Өнөөдөр дэлхийн томоохон уул уурхай компаниудад байсан залуучууд манайд ажиллаж байна.   Цалин хангамжийн хувьд Монголдоо эхний дугаарт эрэмблэгдэнэ.  Мөн 13 сарын цалин, нэмэгдээд үр дүнгийн урамшуулал олгодог гээд  олон жишгийг бий болгож чадлаа.   Дараагийн нэг чухал асуудал нь мэдээж ордын нөөц.  Өмнө нь нөөцийг  хэсэгчилсэн байдлаар батлуулсан байсан бол 2018 оны наймдугаар сард нөөцөө нэгдсэн байдлаар батлуулж, нэмэгдүүлж чадсан.  Олон улсын жорк стандарт руу шинэчлэн шилжүүлэх ажил хийж байна.

-Та компанийн алсын харааг хэрхэн харж байна вэ?

-Товчоор хэлэхэд монголчуудыг дор хаяж 200-н жил тэжээнэ. Эдийн засгийн эрх чөлөөнд хүргэнэ.  Хамгийн том стратегийн компани болж чадна гэдгийг итгэлтэйгээр хэлмээр байна.

-Олон улсад байгалийн баялагтай, түүнийгээ зөв бодлогоор хэрэгжүүлж, хөгжсөн, иргэд  нь санхүүгийн эрх чөлөөнд хүрсэн жишээ олон бий.  Эсрэгээрээ баялагаасаа болж, нэлээдгүй зовлон туулах ч байна.  Тэгвэл Монгол Улсын хувьд ямархуу өнгө төрх харагддаг вэ?

-Уул  уурхайг зөв хөгжүүлж, зөв бодлогоор чиглүүлж явахгүй бол хамгийн аюултай.  Баялгийн хараал гэдэг зүйл байдаг.  Монголын уул уурхайн салбар сайнтай, муутай явж байна.  “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олны хувьд ажил нь сайн зүгт чиглэж байна гэж би хардаг.   Ашиг орлого хангалттай, зөв бодлоготой,  иргэд маань ч итгэл найдвар төрүүлсээр байна.  Энэ салбарыг зөв менежментээр зөв авч явж чадвал төр ч гэсэн томоохон төслийг явуулж чаддаг гэдгийг харж болно.   Өчигдөр хүртэл төр муу менежер гэж бүх төвшиндээ ярьж байсан.   Тэгвэл төр муу менежер биш, төрдөө болоод иргэддээ бусад аж ахуй нэгждээ үр ашгаа өгөх менежмент хийж чадсан гэдгийг  “Эрдэнэс-Тавантолгой”-н хамт олон харуулж байна.   Гуравхан жилийн хугацаанд бид босгож чадсан.  Цаашид дэд бүтцийн төслүүдийг эрчимтэй хэрэгжүүлж дуусгаад,  Тавантолгой-Зүүнбаян,  Тавантолгой-Гашуутсухайт,  Тавантолгой-Оюутолгой-Ханги-Мандалын зам, нүүрс баяжуулах үйлдвэр, усан хангамжийн систем, хими технологи, коксын үйлдвэрийн бүтээн байгуулалтаа зогсоохгүй, цаг алдахгүйгээр  аваад явчихвал энэ төсөл Монгол хүн бүрт үр өгөөжөө өгнө.

-Улс төрийн хүрээнд асуудлууд шийдэгдсэн байна.  Олон нийтийн зүгээс “Эрдэнэс -Тавантолгой” компаниас 1072 хувьцааныхаа ногдол ашгийг хэзээ хүртэх вэ гэж их асуудаг.  Та энэ асуудалд тодорхой хариулт өгөхгүй юу?

-Иргэд маань хувьцааны ногдол ашгийг хүлээх нь зөв.  2017, 2018 он хүртэл иргэд энэ хувьцаанд итгээгүй.   Улс төрийн зорилгоор өгсөн цаас гэж харсан.  Тийм ч учраас зарим иргэд төрдөө зарсан. Ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, оюутнууд зарим иргэд  маань 300 мянган төгрөгөөс өгсөн.  Яагаад гэхээр тухайн үед энэ компани ашиг орлоготой ажиллаж бидэнд ногдол ашиг өгөх боломжгүй гэж харсан.   Итгэл найдвар байгаагүй.  Харин өнөөдөр маш олон хүн хувьцаагаа бүртгэлжүүлж байна.  Энэ нь нэг талаараа итгэл юм. Нөгөө талаар хөрөнгийн зах зээлд хөл тавьсан алхам. Төсөл хөтөлбөрүүдээ эхлэхээр олборлолтын орлогоос гадна төслүүдээс нь орж ирэх орлого гэхэд нь олон тэрбумаар яригдана. Манай компани ч иргэдэд хөрөнгийн зах зээл болон хувьцааны талаарх бодит ойлголтийг сургалтаар дамжуулан хүргэж байгаагийн илэрхийлэл. Сая “Хуримтлалтай-Хувьцаатай иргэн” аяныг нийслэл болон орон даяар зохион байгуулж, 126 мянган иргэн хамрагдаж хөрөнгийн зах зээлийн мэдлэгээ дээшлүүлсэн. Иргэдийн энэ итгэл манай менежментийн багийн нэг амжилт.  Ногдол ашгийн хувьд том, жижиг хувьцаа эзэмшигч  бай компани ашигтай ажилласан ашиг олгох зарчим үйлчилдэг. Гэхдээ дэлхий нийтэд ашигтай ажиллах нь тодорхой төслүүдээ эхлээд хөгжүүлж байж, авах ашиг орлогоо нэмэгдүүлдэг бизнесийн хуулийг илүүд үзэх тохиолдол олон байдаг. Үүний адил нэгэнт үр ашгаа өгөх нь тодорхой Тавантолгой төслийг цогцоор нь хөгжүүлэхийн тулд ашиг орлогоо  төслүүдээ санхүүжүүлэхэд анхаардаг. Тавантолгой төслийн хувьд эхлээд төмөр замын төслүүдээ ашиглалтад оруулж чадвал зардал дөрөв дахин буурах, шинэ гарцууд бий болж, өрсөлдөөн дундаас үнэ өсөх зэрэг олон давуу тал бий болно. Тиймээс 2018 оны ногдол ашгийг төсөл хөтөлбөрөө үргэлжлүүлэхэд  зарцуулъя гэж шийдсэн.   Өнөөдөр иргэдэд очих 27 мянган төгрөг биш ирээдүйд тэдэнд очих олон зуун мянгаар яригдах баялагийн асуудал дээр шийдвэрээ гаргасан. Цаашид  иргэд маань хувьцааны ногдол ашгаа авна гэдэгт эргэлзэж  болохгүй.   Зарахгүй байх, хоёр дахь зах зээлд орох боломжоо харах хэрэгтэй.

-IPO гаргах асуудал нэг хэсэг яригдаад чимээгүй болчихлоо.  Энэ асуудлаас болж, “Эрдэнэс-Тавантолгой” компанийг хуваалаа гэсэн яриа  ч байсан.  Энэ юу болов?

-Тавантолгой орд маань найман ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй. 7.3 тэрбум тонн нөөцтэй.  Үүнийг тэр чигээр нь олон улсын хөрөнгийн зах зээл дээр гаргаж болохгүй.  Тийм учраас  нэг ашиглалтын тусгай зөвшөөрөл дээр “Эрдэнэс-Тавантолгой Майнинг” компани байгуулаад  хөрөнгө босгох ажлыг хийлгэж байна.  Иргэдэд маань 6.3 тэрбум тонн нөөцтэй, орд нь байна.  Тэр компанийн 30 хувь гарлаа гэхэд 70 хувь нь эндээ үлдэх юм.  Тэгэхээр энэ бодлогын хувьд зөв.  IPO-гийн хувьд тогтсон үе шаттайгаар хийгддэг.   Монголын талаас хийх зүйлүүдээ хангалттай явуулсан.  Одоо олон улсын зөвлөхүүдтэйгээ ажиллаад явж байна.  Хэзээ  ямар үнэ цэнэтэй байхад нь хувьцаагаа гаргах уу гэдэг асуудал яригдаж байгаа учраас  энэ тухай дэлгэрэнгүй ярих боломжгүй.

-Монголдоо хүлээн зөвшөөрөгдсөн компани болж чадсан гэж ойлголоо.  Олон улсын хандлага ямар байгаа бол?

-Тавантолгойн бол өндөр чанарын илчлэгтэй коксжих нүүрсний том орд.  Чанарын хувьд дэлхийд тэргүүлж байна. Нөөцийн хувьд мөн дээгүүрт орж байгаа.  Анх төрд үйлчлэх зориулалттай, улс төрийн зорилготой байгуулагдсан хуулийн этгээд мэт ойлголтыг 2016 он хүртэл олон улсад төрүүлсэн.  Харин одоо өөрөөр бодох болсон. Энэ компани ашигтай ажиллаж байна.  Өр төлбөргүй болчихлоо.  Дээрээс нь ил уурхайн олборлолт, тээвэрлэлт гээд  бүх төрлийн менежментийг хийж чадаж байна.  Мөн  улс төр нь нөлөөлөхөө больсон.  Одоо Засгийн газар  “Эрдэнэс-Тавантолгой” ХК бол мегатөсөл, төслийг нэг ч өдөр зогсоолгүй урагш нь хөдөлгө гэсэн хатуу байр суурьтай болсон.  Ямар  нэгэн байдлаар улстөржих,  мөнгийг  нь ийш тийш зарцуулах асуудал байж болохгүй гэдэг чиглэлийг өгч байгаа.  Хуучин Хөгжлийн банкнаас авсан зээлийн мөнгөнөөс компанийн хэдэн жилийн татварыг нь хүртэл урьдчилан авсан тохиолдол байсан.  Ийм тохиолдолд аль ч компани бизнесийн утгаараа хөгжиж урагшилж чадахгүй л дээ.  Харин одоо компани зөв гольдролдоо орсон.  Одоо олон улсын хөрөнгийн зах зээл дээр гараад ирэхлээр хөрөнгө оруулагч нар хувьцаа авна.  Ашгаа  ч эргээд олно гэдэгт эргэлзэхгүй болсон.  Сонирхож байгаа маш олон хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч бий.

-2020 оны УИХ-ын сонгууль дөхөж байна.  Сонгуулийн цикл дагаад зарим асуудал гацах, өөрчлөгдөх асуудал байдаг.   Тэгэхээр сонгуулийн дараах “Эрдэнэс тавантолгой” компанийг та хэрхэн харж байна вэ?

-Өмнөх шиг түүх битгий давтагдаасай л гэж бодож байна.  Хүч их, зардал, мөрөөдлөөр ажилласан энэ ажил зогсчихвол дахиад Монголын хөгжил магадгүй дахиад 10 жилээр хойшилж, гацах байх.  Тэгэхээр  энэ төслийг үнэхээр эх оронч улстөрчид олон л юм бол ямар ч нам  хөгжил рүү нь явуулах ёстой.  Үр дүнг нь харах ёстой.  Ийм хэмжээний улстөрчид манайд олон бий.   2020 оны сонгуулийн үр дүн яаж ч гарсан энэ төсөл үргэлжилнэ.  Хэрэв зогсоогоод ямар нэгэн ашиг сонирхол гараад ирвэл тэр бол цэвэр эх оронч бус үйлдэл байх болно.  Нөгөө талаар иргэн болгон энэ компанийн эзэн.  Дансаа нээлгээд бүртгэлжүүлчихсэн. Тэгэхээр энэ төсөл одоо дурын нэг улс төрчийн хийсэн буруу үйлдлийг зүгээр хараад суухгүй нь тодорхой.

-Та сонгуульд оролцох уу?

-Би  2007 оноос хойш энэ төсөлтэй зууралдаж байна.  Уурхайчин залуустайгаа хамт, төслийн эд эс нь болоод явж байна.  Бодож санасан зүйл  их бий.   Тэднийхээ, үр дүнг харчихъя гэж чин сэтгэлээсээ хүсч байна.  Ядаж энэ бүтээн байгуулалтууд нь ашиглалтад орчихоосой.  Төмөр зам, автозам, нүүрс баяжуулах үйлдвэр, IPO гээд асар олон асуудал байна.   Тэгэхээр энэ асуудалд анхаарч ажиллана. Манай хоёр төмөр замын бүтээн байгуулалтууд Монголд төдийгүй олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн. Эдгээр төмөр замыг яаралтай ашиглалтад орж, угаах үйлдвэр, хими технологийн болон коксын үйлдвэрүүд ашиглалтад орсноор БНХАУ болон ОХУ руу хүртэл олон гарц бий болж, бүтээгдэхүүний үнэ өсөж, дэлхийн зах зээлд өрсөлдөх учиртай. Гурав дахь нь эдгээр төслийг дагаж маш олон жижиг дунд бизнесүүд хөгжинө.  Энэ мэтчилэн зам, үйлдвэр дагасан хөгжлийг ярьвал их зүйл байна.  Мөн  уурхайн дотоод хөгжлийн асуудлууд бий.  Хотхон, оффис, цахилгаан, усан хангамжийн асуудал шийднэ. Бид кемп дагасан уурхай биш хот дагасан уурхайг хөгжүүлнэ.   Хуучин 1983-1987 онд  ОХУ-ын институт Тавантолгойн ТЭЗҮ-г боловсруулахдаа  50 мянган хүнтэй хот байгуулахаар төлөвлөж байсан.  Тэнд төмөр зам, нүүрс боловсруулах, химийн үйлдвэр, тэдгээрийг дагасан бизнесүүд гээд бүгдийг төлөвлөсөн байсан.  Үүний  ТЭЗҮ-г бид шинэчлээд 100 мянган  хүнтэй хот байх боломжтой  гэж үзсэн. Тиймээс ядаж эхний үр дүнг хармаар байна.

Эх сурвалж: ЗУУНЫ МЭДЭЭ

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
12
ТэнэглэлТэнэглэл
2
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

110 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

МУ иргэн 2019-12-11 202.179.22.113

Хийж бүтээж чадаж байгаа нэгнээ битгий ингэж хийсэн ажлыг нь үгүйсгэж урам зоригийг нь мохоо. Мундаг сайн ажиллаж чадаж байна. Амжилт.

Avatar

Зочин 2019-12-11 167.99.130.213

Zuunbayangiin tomor zamiin ajil deer ochij taniltssan, estoi id ajil ornoj bnalee. Mongol zaluuchuud hiij buteej baigaag harah baharhaltai baisan. Ene baiguullaga ene hunii achaar l tend ajliin bair bii bolj bga. Mundag

Avatar

Зочин 2019-12-11 142.93.172.200

Ene ercheeree sain ajillah heregtei. Hiih ajil ih bn. Amjilt husiye

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.77

iim heden company ulsad main baival ch udahgui hugjinuduu

Avatar

сүнжээ 2019-12-11 66.181.170.77

тамын тогооны үлгэр шиг яацан хүмүүс бнэ нэг юм хийхээр муулаал идлээ уулаа гээд хэрүүл хийгээд бдаг наад компани чинь ашигтай ажилбал бидэнд хэрэгтэйшдээ ажилын байр нэгэндэн ноогдол ашиг ихсэн бас 1072 хувьцааны үнэ нэмэнгдэн гээд бүх юм сайхан болно эерэг сэтгэгдэлтэй байяооо

Avatar

заяа 2019-12-11 66.181.170.77

монгол улсад ашигтай ажилбал *л болох юм байна өрийн дараал өрнөөс өрөнд явж байсан бол энэ компанийг хэнч сонирхохгүй дэээ
эрдэнэс таван толгой 100% монгол сайхан компани ингээд хөл дээрээ босоод ирсэн байхад дэмжихийн оронд хуваагаад идчих гээл дайраад байдаг яасан харласан дотортой тэнэг новшнууд бэ

Avatar

хоогийноо 2019-12-11 66.181.170.77

наранбаатарын 400000 гэж мэгээл сүртэй их тоо хэлээд бдаг өөрсдөө сонгуулын шоу хийнээд байгаа шүү новшийн гар яс юман дээр би өөрөө эрдэнэс таван толгой компан.ий сургалтанд суусан их сайхан юм сонссондоо

Avatar

зочин 2019-12-11 66.181.170.77

сайн яваа нэгнээ одоо л дэмжих хэрэгтэй шүү манайхаан

Avatar

Зочин 2019-12-11 134.209.186.191

1072 хувьцааны маань үнэ энэ компани цаашдаа ашигтай ажиллаж томрох цагт ѳснѳ гэж ойлгож байна зѳв биздээ энэ харлуулж байгаа хүмүүс харин ямар зорилготой хүмүүс байна анхаараарай

Avatar

Зочин 2019-12-11 170.78.75.76

huwitsaaniihaa vnelgeeg osgoh heregtei mash engiin ez hiij bgaa hvniig demjii

Avatar

заяа 2019-12-11 66.181.170.77

хүмүүүс шүүмжлэх муулах юмандаа сайншдэээ новшын хийж байга нэгнээ битгий тэгэлдээ худлаа ингэж байгаал та нар оюу-толгой шиг юм болговдоо 100% монголын нэг компани байж байгалдааа

Avatar

Зочин 2019-12-11 165.22.108.225

Нэг ч гэсэн Монголын компани сайн ашигтай ажиллаж байгаад баярлах хэрэгтэй. Сүүлийн жилүүдэд Монголын топ компаниар шалгарч байгаа. Компаниуд сайн ажиллахын хэрээр татварын орлого нэмэгдэнэ шүү дээ. Яахаараа ажиллаж чадаж байгаа нэгнээ доош битгий хийж бай

Avatar

эвээл 2019-12-11 66.181.170.77

тэр наран баатрын ноогдол ашиг энэ тэр 400000 гэж яриалд байгаан худлаа юм бналээ шүүү тэр өөрөө сонгуулийн шоу хийж байгаа

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.77

tsaashdaa ch gesen edgeer humuus udirdaad avaad yvaasai

Avatar

Жаргал 2019-12-11 202.126.89.109

Хийсэн бүтээсэн зүйлтэй хүн юм. Дэлхийд томд тооцогдох уурхайг удирдаж яваа залуу хүнийг дэмжнээ.

Avatar

Зочин 2019-12-11 104.248.152.53

Тѳр сайн менежер байж чадна гагцхүү буруу түшээд л самраад байдаг болхоос биш одоо харин зѳв ажиллаж байна сайн мэдээ байна нийгэмд чиглэсэн бүтээн байгуулалтуудаа дэмжинээ амжилт

Avatar

заяа 2019-12-11 66.181.170.77

харин тиймээ зүгээр бж байх ётой юм шиг бналэээ

сая энэ компаний сургалтанд суусан маш сайхан мэдээлэл аэвсан иргэд бид сайн мэдээнээс хол мөртлөө муу мэдээг маш их сонсдог авдаг хогийн сав шиг амьдардаг юм бналээ шүүү эрдэнэс таван толгой сайн мэдээний уурхай юмаа

Avatar

Зочин 2019-12-11 202.55.188.88

Busad uul uurhai maani ch gesen iim neelttei ajillaj baiwal sainsan. Gants erdenes tawan tolgoi l hiisen ajilaa yrij medeelel ugsuni tuluu yrigdaj baina. Uul ni ene salbart akilladag mash olon company baigamsan bugd duugui shuu

Avatar

ганпүрэв 2019-12-11 68.183.202.44

Ардчилсан нам МАХ намын үед энэ бүх буруу гэрээ ѳр зээл аваа биздээ одоо зѳв чиглэлд явж байхад битгий саад болоорой энэ сѳргѳѳр муулаад байгаа бѳгс долоогчидоо

Avatar

Zochin 2019-12-11 202.55.188.88

Uneheer sain ajillaj bn, hamt olond ni amjilt

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.77

mundag bna shuu zaluuchuud l chadna uvuu emee nar bugd zai taviad uguusei

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.77

neeh toodgui bsan odoo l neeh huvitsaa noogdol ashig yrisan humuus urdah yma l sn hiij amidriy tehuu

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.77

negniige demjij boldgui humuus yuma dandaa doosh ni tataj bhiiin ta nar

Avatar

сүрэнжав 2019-12-11 66.181.170.77

манайхан нэгнээ дэмжээд өгөх хэрэгтэй битгий доош нь татаж байгаач

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.77

tur sn meneger gej yu gej bgan ene hunuus chin tur bish ajillaj bga hunuusin l huch hudulmur shd turtei ymar ch hmaaagui gej hodoj bna tur zasag geltgui ajilaal sn hiitsgee

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Намайг Тавантолгойд ажиллаж байхад сайхан мэдээ сонсож байгаагүй. Харин одоо бүгд ам сайтай байна лээ. Муулаад байгаа хүмүүсийг ойлгохгүй байна

Avatar

Зочин 2019-12-11 138.197.161.62

Ganhuyag ene kompaniig baiguulagdsan tsagaas n ajillaj baigaa bvhiil zowlon jargaliig huwaaltssan hvn ene hvniig companias n salgaj bolohgvie dahij iim hvn oldohgvi shvv

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Дэмжээд баймаар залуу байна.

Avatar

Зочин 2019-12-11 202.55.188.38

Нүүрс тээвэр, логистикийн асуудлыг цэгцэлчихвэл тѳрийн сайн муу менежер эсэх нь тодорхой болно. Бас тѳмѳр замаа барьчих. Юм худалдаад олсон мѳнгѳ үүнийг бүрэн тодлрхойлохгүй. Гэхдээ Ганхуяг бол зѳв шааж байгаа.

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.77

бүтээн байгуулалтууд ид өрнөхндээ сайн байна харин тэр ноогдол ашигаар сонгуулийн шоу хийж байгаа хүмүүс май шүү өөрсдөө хийж чадахгүйл байхгүй юу эрх мэдлийн араас явж байгаа гөлөгнүүд

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

100 мянган хүн амтай хот их таалагдаж байна улам ихийг хийгэд өг залуу минь

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.77

2 dahi erdenet hotiig baiguulagah gej baigaa yum bn tiimuu?

Avatar

Зочин 2019-12-11 66.181.161.11

Ганхуягаа чадаж байгаа нь урагшаа явдаг юм зүтгээд бай. АМЖИЛТ өөд.

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Мундаг залуу

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Улсын Их хурлийн гишүүн болж Улс орноо хөгжүүлэх залуучууд олон болоосой

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Иргэдэд бидэнд сайн сайхан мэдээлэл дамжуулсан маш их баярлалаа амжилт чи чадна

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Сайн ажилласан байна аа

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Ганхуяг захирлаа төр сайн менежерее харуулж чадлаа ажлын өндөр амжилт хүсье өшөө ихийг хийж бүтээгээрээ

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Амжилт хүсье

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Сайн байна ийм гое мэдээлэл дуулагсанд баярлалаа

Avatar

Зочин 2019-12-11 68.183.26.216

чалко гийн зээлийн гэрээг хийсэн хүмүүс нь хэн хэн байсан бэ мэдмээр байна

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Баяр хүргэе мундаг залуу

Avatar

Шударга Монгол Иргэн 2019-12-11 150.129.140.120

Хийхээр авилгачаар нь дуудна, Хийхгүй болохоор луйварчингаар нь дуудна. Яачихсан Монгол сэтгэхүй вэ. Урмыг нь хугалхаар ууцыг нь хугал гэж эртний сайхан үг бийсэн. Хийж бүтээж чадаж байгаа залуусаа урмаар тэтгэдэггүй юмаа гэхэд зоригийг нь мохоохгүй байх ёс зүй алга уу? Өнөөгийн Монголын нийгэмд, улс төрд ийм хийж бүтээх хүсэл эрмэлзлэлтэй чадварлаг залуус хэрэгтэй гэдгийг хүлээн зөвшөөр!!!

Avatar

Зочин 2019-12-11 139.59.82.171

ганхуяг сайн бн тѳрийн нэрийг гаргаж ажиллаж чадлаа цаашид ажлын амжилт

Avatar

Зочин 2019-12-11 66.181.161.11

Ашигтай ажиллаж байгаа үндэсний цөөхөн компаниа битгий муулж байлдаа. Чадсан нэгнээ чирч унах биш, түлхэж, дэмжиж байж амжилт олно

Avatar

Зочин 2019-12-11 146.185.143.48

sain ajillaj baigaan ilt haragdaj baigaa bzdee teghed gaihaad baih ym hvmvvs onoodor ornoosoo garaad noogdol ashig taraay gj heleed bnshd

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Эрдэнэс тавантолгой хамт олонд маш их баярлалаа та нар үнэхээр мундаг шүү

Avatar

Болжийшдээ 2019-12-11 66.181.170.67

Урьд нь ашиггүй байна. Ажиллуулж чадахгүй тэгэхээр Хужаад өгсөн нь дээр гээд байсан. Одоо болоод бүтээд ирэхээр хэнд нь таалагдахгүй байгаам бэ? Та нарын цалин хамгамж, тэтгэвэр гээд улсын төсвийг бүрдүүлэх, ажлын байр, дэд бүтэц түүнийг дагасан хөгжил гээд болж л байна.

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

Төр сайн менежер гэдгийг харуулж чадлаа мундаг залуу байна амжилт

Avatar

Зочин 2019-12-11 146.185.143.48

?

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

хийж чадаж байнашдээ залуучууд

Avatar

Зочин 2019-12-11 46.101.127.160

сайн сайхан ирээдүй энэ компаиас харагдаж байна

Avatar

Зочин 2019-12-11 46.101.127.160

ѳртэй хүн ѳѳдлѳхгүй тийм шүү компанийг ѳрнѳѳс гаргах ажлыг хэрэгжүүлсэн гол хүн тэгхэд ѳрѳнд тавьсан сонгуулийн шоу хийсэн хүмүүсээ буруушаа

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

асуудал шийдэгдээд юм хийхээр хийлээ гээд ямар сонин хүмүүс вэ

Avatar

Зочин 2019-12-11 167.99.130.213

Ганхуяг сайн ажилласаан, хийсэн юмтай хүн л сайн муугаар яригддаг. Юу ч хийгээгүй нь бусдыг гоочлохоос өөр юу хийхэв дээ

Avatar

Зочин 2019-12-11 202.55.188.84

Үндэстний компани бий болж байна. Бид бурууг нь хэлж зөвийг нь урамшуулж байх хэрэгтэй. Өнгөрсөн хугацаанд бол энэ их өрийг дарж амжилттай ажиллажээ. Баяр хүргэе

Avatar

Zochin 2019-12-11 202.126.89.120

Монголын Ард түмний биш, Монголын дарга нарын өрийг төлж дуусаа юу даа. Хайран Эх орны минь Хар Алт.

Avatar

с 2019-12-11 124.158.94.9

Худалч

Avatar

Нэр хүнд хөөж Сорчлон олборлолт 2019-12-11 59.153.112.75

Сорчлон олборлолт хийж Таван толгойн нийт ордын үнэ цэнийг унагаж байгаа гэдэг үнэн үү?

Avatar

уугуул 2019-12-11 150.129.140.141

сайн мууг нь мэддэг ямар мундаг хүмүүс вэ? Өөрсдөө юм хийж бүтээж үзсэн юм болов уу

Avatar

Инженер 2019-12-11 202.126.89.96

Цаг хугцааны хувь ингэж таарсан болхоос сайн менежер гэдэг юу л бол.

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.79

Төр хэзээч сайн мэнэжэр байдгүй юм аа …Сайн ажилсан бол өшөө 200 дахин сайн ажиллах боломж байсаан л гэсэн үг …Хот байгуулах чинь тэнэг санаа …Нүүрс нь дуусхаар тэр хот чинь яаж амьдрах юм ?… Зэс нь дуусхаар Эрдэнэт балгас болно , шохой нь дуусхаар Хөтөл бас л балгас болно …

Avatar

Зочин 2019-12-11 66.181.170.67

нүүрс тийм хурдан дуусхуу

Avatar

Зочин 2019-12-11 116.84.110.158

Tur hezee ch sain meneier baidaggvi gej hvn turulhtun vzdeg baital mongol hvn l tur Sain menejer gej tenegtdeg genee.

Avatar

Агаа Эгээ нь 2019-12-11 202.55.188.43

Газар доогуур ортол нь шааж чадаж байна шүү. Юм хийсэн хүн чимээгүй инээгээд сууж байгаа даа өдийд. Улс төрийн ноход хуцалдаж л байг одоо яахав дээ цоглог байна шүү залуус

Avatar

Baagii 2019-12-11 202.55.188.90

Sain bainaa. Goe medee bna.

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.135

ewne erguu namchinii gaviya gej yu byhav dee ene jil nuurs une ussunii shim sh dee.

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.172

Иддаа мөлжиж идэх юмтай болчоод баалаад бгаа юм уу. Юм болгоныг улс төржүүлж харахаа болиод улсд минь хэрэгтэй гээд харчаасай иддаа юмаа

Avatar

зочин 2019-12-11 202.126.88.59

ногдол ашиг хэзээ өгөх вэ гэж хүлээж суухаар өөрсдөө ажил хийж мөнгө ололдоо бэлэнчлэх сэтгэлгээгээ болимоор юмаа энэ хүний өдий зэрэгтэй сайн яваа нь хөдөлмөрлөсний шагнал шүү дээ

Avatar

Кк 2019-12-11 202.126.89.172

Комментууд арай өрөвдөлтэй юмаа. Мэдлэггүй юу мэдээлэлгүй юу гайхчихлаа. Залуу хүн зүтгэж бна зүтгэлийг нь үнэлээч. Шүлсээ биш урамын үгээ үсэргээч тамын тогоо шиг бхаа больмоор бна.

Avatar

Зочин 2019-12-11 104.248.152.53

эрдэнэс тавантолгой гэж маш олон жил ярьлаа бүтэхгүй улс тѳрчдийг харах биш одоо компани ѳѳрсдѳѳ л хѳгжих хэрэгтэй

Avatar

Зочин 2019-12-11 104.248.152.53

зѳв2

Avatar

Зочин 2019-12-11 202.55.188.90

Хөдөлмөрч хүний хөлс урсаж бхад шүүмжлэгч хүний шүлс үсэрч бдаг гэж. Энэ хүний хэмжээнд хэзээ ч байгууллага удирдаж өдий зэргийн амжилт, үр дүн гаргаж үзээгүй нөхдүүд хөгийн арга хэрэгдэж харлуулж байх гэж. Гүйх нохойд гүйхгүй нохой саад шүү

Avatar

Ноён К 2019-12-11 202.55.188.43

Ажил мэдэхгүй малнууд л хүний хийсэн бүтээсэн юманд нус цэр шүлсээ үсэргэж байдын. Халаасандаа сохор зоосгүй гарууд боож үхэх гэж байгаа биз ажил хийж цалин хөлс ол

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.242

Тендерт нь орсон компаниудаас тендерын хорооныхон нь өөрсдөө холбогдож 10% нэхээд л байж байна лээ дээ. Бодвол сайн менежмент гэх үү?

Avatar

Зочин 2019-12-11 192.82.76.134

Наранбаатарын яриад байгаа хөрсний сийрэгжилтээс өчнөөн тэрбумыг хулгайлсан маркетингийн зардал нэрийн дор бас өчнөөн тэрбумыг өөрсдийгөө өөрийгөө рекламдуулж байгаа гэдэг үнэн шдээ. өөрийн пи арын зардалд төрийн мөнгө зарцуулж байгаагаар нь ганхуягийг хүрэлсүх ч гүйцэхгүй байх шүү. Наба мөнгөгүй хага даруулж байгаа биз дээ. ганхуяг сөрсөн базаа хийгээд баахан хөлсөөр жагсдаг авгай нарыг мөнгөөр зодож авчраад орилуулчхаж байгаа байхгүй юу ккккккккк дээр нь хэвлэл мэдээллийг худалдаад авсан

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.38

Чам шиг хүн Оймс Набаад толгойгоо угаалгах нь аргагүй лдээ. Эмгэнэл илэрхийлье.

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.93

ингэж ярьж байгаа чадаж байгаа мундаг залуу энэ залуу шиг алсыг харсан олон хүн байх юм бол энэ улс орон минь дорхноо л босоод ирнэ цаашид ажил үйлс нь бүтэх болтугай

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.93

яцан ядарцан ард түмэн бэ ѳдѳр болгон халамжаар тэтгүүлээд сурцан ѳнѳѳ маргаашаас цааш гарах сэтгэж чадахгүй болтлоо доройтцон бид манжийн дарлалд байхдаа 300 жил тэвчиж байсанч үндэстнээ хамгаалж үлдэж чадсийн бган 30 жилийн халамжийн бодлогод ороод ингэж доройтох гэж одоо энд хэн нь сайн хэн нь муу гэж сууж байх биш болж байгаа бүтээх гэж байгаа нь дэдэмжээч яадаг ч байсан бид ѳѳрсдѳѳл ирээдүйг бүтээх хүмүүс ядаж ганц удаа болов хуруу нэмэрлэ Тавантолгой түлш ороод ганц нүүрс шуудайлаад үз.

Avatar

Зочин 2019-12-11 202.9.40.63

Төр засаг нь сайн дэмжиж хоёр дахь Эрдэнэтийн үйлдвэр болгож чадвал монгголчууд бидэнд ашигтай. Цөөхөн хэдэн нөхөд ашгийг нь авах гэж үзсэн. Энэ эрчээрээ цаашид олон арван жил сайн ажиллаасай.

Avatar

здд 2019-12-11 202.126.89.93

тѳр угаасаа сайн менежер байж чадна энд муу байсан гээд байгаа хүмүүсийг ойлгохгүй юм бид эвлэлдэн нэгдсэн цагтаа бүхнийг эрхшээж чадаж байсан харин одоо талцаж хуваагдаж байхад энэ компаниас ѳѳр ашигтай ажиллаж байгаа тѳрийн ѳмчит компани байхгүй шүү

Avatar

Үхэр Монгол 2019-12-11 202.55.188.90

Эргүү мал сдакууд энэ их баялаг нтр гээд солиорох юмаа. Монгол улсын байгаль тийм ч сайхан биш, баялаг тийм ч их биш шүү малнуудаа. Дээр нь та нарын IQ дэлхийд эхний 5 нтр бол бүр үлгэр. Энхсайхан тэргүүтэй гарууд ТТ ордыг зарцан бол өдийд юун ийм ашиг, улсын төсөв байлаа. Энэ нөхрийн эрч хүч хичээл зүтгэл, маневр бол үнэхээр үр дүнгээ өгч бга

Avatar

Зочин 2019-12-11 192.82.76.134

Ганхуягийн томилсон хурган дарга нарын ихэнх нь ЭТТ-с хулгай хийж хөлжих сонирхолтой түүнийгээ гүйцэлдүүлэх аргыг хэрэгтэй хэрэггүй бараа материал ажил үйлчилгээ худалдан авахаар төсөвт суулгуулж тендерээр зохицуулах гэж ойлгодог нь үнэхээр өрөвдөлтэй. Уг нь тэдний бага нь 5 саяын цалин авч байгаа хүмүүс шүү дээ. Гэтэл үнэхээр хулгай хийх сонирхолтой.Тэрийг нь Хуягаа мэдсэн ч мэдээгүй мэт царайлсаар. Магадгүй 60 тэрбумын төлбөрөө төлж орсон хүмүүс болохоор тэр биз дээ. Ганхуяг ч шалихгүй нөхөр.

Avatar

Зочин 2019-12-11 103.26.193.219

Нүдэн дээр сайн ажиллаж байгаа шүү хотын утаа гээл хэдэн жил энэ утааг ярьсан билээ. Ирээдүйн бидний үр хочит том хөрөнгө оруулалт хийсэн.

Avatar

Зочин 2019-12-11 49.0.212.116

Наадах чинь худлаа, их хуралд гарах гээд гүйж яваа даргынхаа цүнхийг барьж гутлыг нь тосолж гүйгч шүү, одоо өөрийгөө улс төрд топ-20-д багтах дээгүүр ретингтэй гээд мөнгөөр реклам хийлгээд эхэлцэн щааж байна лээ

Avatar

Зочин 2019-12-11 103.26.193.219

Энэ хүн чадаж байна ажиллаж байна. Чамайг энд захиалгаар элий балай юм бичиж байхад бидний үр хүүхдийн төлөө том зүйлийг хийцэн хүн байна баярлалаа гэхгүй юмаа гэхэд дуугуй явж байлдаа

Avatar

Зочин 2019-12-11 103.26.193.219

Ёстой л цаасан дээр үлдэх байсан Эрдэнэставантолгойг Ийм мундаг менежменттэй авж явжийн гэдэг сайн байна Баяр хүргье

Avatar

Амжилт 2019-12-11 66.181.161.60

Ихэнхи төрийн өмчит компани ашиггүй бас мэдээлэлгүй байдаг Тавантолгой бол хаа очиж иргэдэд мэдээлэл нь нээлттэй, амжилт нь нүдэн дээр байна

Avatar

Зочин 2019-12-11 192.82.76.134

Наана чинь нэг их сайн муу менежердээд байх зүйл байхгүй. Нүүрсний үнэ жоохон гайгүй байгаад х***а нар хэдэн тн авсан төдий. Ганхуяг харин уих гишүүдэд сайн тал засч, шахааны хүмүүсийг нь ажилд авч, сонирхсон тендерийг нь зохицуулж өгч байгаагийн хүчинд суудлаасаа хусуулчихгүй суугаад байгаа юм. Өмнөх Ариунболд нь хаа очиж санхүүгийн тал дээр гар чанга хүн байсан болохоор хулгайч гишүүдэд нэг их таалагдахгүй солигдсон. Ганхуяг ч дээ бараг захиалгын хуудсаа харахгүй зурдаг юм билээ.

Avatar

Zorigt 2019-12-11 192.82.67.216

Ene bicheed bgaa nuhud ih aijdee ET ochood ursuldunu geed buun yum bolj bgaan bndoo. Ugaasaa erdenetiinh tegeed yahiin ya nar

Avatar

Зочин 2019-12-11 103.229.123.251

Zoosnii nuheer

Avatar

Зочин 2019-12-11 217.182.198.220

Ганхуяг сайн муу ямар хүн нь хамаа алга. Энэ нөхрийн захирлаар ажилласан үед ЭТТ Монголын номер 1 компани боллоо.Энэ бол факт. Шүлсээ үсэргээд муулаад ч үүнийг өөрчилж чадахгүй намчингууд аа

Avatar

Зочин 2019-12-11 202.179.2.147

Сайхан орд, ойр зах зээл үүн дээр л тогтож байна

Avatar

Зочин 2019-12-11 64.119.27.103

Танай төр нүүрсний зах зээлд нөлөөллөө юу, төр төмөр замаа тавиулчихсан байсан бол илүү ихийг борлуулах байсан биздээ

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.38

Тэгээд бариад эхэлцэн байгаан бишүү.

Avatar

zochin 2019-12-11 103.229.120.200

ene bas uvuu mangar gar shuu.bolovsrol medleg bol noil ym shig bgaa ym.ym meddeggui hun l ichihgui hudlaa s*****g ym daa.Erdeneted ner devshine geed seruun zuudleed bgaa teneg dee.Ochihoor ni nam shaagaad ambaardaad huuj yavuulaarai Erdenetchuudee.

Avatar

Иргэн 2019-12-11 66.181.188.116

Төр муу менежер гэдгийг Элбэгдорж нотолсон бол тмйм биш гэдгийг Ганхуяг нотолсон. Аливаа юм хоёр талтай гэдэг л энэ байхдаа. Эрдэнэс тавантолгойн хамт олонд ажлын амжилт хүсье.

Avatar

зочин 2019-12-11 185.163.63.229

Олон зуун тэрбум төгрөг бүх төрлийн татвараар улсад оруулж байна. Энэ бол бүх иргэдэд хамааралтай боловсрол, үр хүүхэд, ахмад буурлын эрүүл мэндийн даатгалын төлбөр, шнэгүй эмчилгээ, цандаа, хилийн манаач цэрэг, төр засгийн үйлчилгээг Таван толгойн нүүрсний орлогоор гүйцэтгэж байна. Улстөрийн буруу зөрүү шахалтад орж ногдол ашиг хувааж болохгүй, төмөр зам, ус коксжих үйлдвэрүүдээ ашгаасаа, хөгжлийн банкны зээл зэргээр хурдан түргэн барих хэрэгтэй. Ингэснээр л монгол түмэнд ирэх ашиг үр дүн нэмэг

Avatar

йыбө 2019-12-11 202.55.183.108

нүүрсний үнэ өндөр байхад чиний ямар ч менежмент хэрэггүй л дээ хө

Avatar

Зочин 2019-12-11 203.217.139.225

Байж болохыг харуулжээ. Байх ёстойг харуулсангүй.

Avatar

Зочин 2019-12-11 192.82.72.82

Төр муу менеджер гэдгийг хүн төрөлхтний түүх харуулсан!!! Энэ банди шинээр "дугуй" зохион бүтээж л дээ!!?? Ямар ч бизнес хувийн ашиг сонирхоцл дээр л тогтдог жамтай. Өөрөөр хэлбэл, бизнес эрхэлж байгаа хүн өөртөө аль блох их орлого олохын төлөө зүтгэдэг учраас л бизнес нь хөгждөг. Гол хөшүүрэг нь энэ!!! Гэтэл төрийн компанийн хөлсний захиралд ямар сонирхол байх билээ??

Avatar

шал худлаа 2019-12-11 103.229.123.51

одоо болтол иргэддээ юу ч өгөөгүй атлаа яаж ингэж ярьж чаддаг байнаа. нөгөө 1072 хувьцааны ашгаа хэзээ хүртэх вэ? баахан цаастай иргэди л байх шив

Avatar

Зочин 2019-12-11 49.0.212.116

Худлаа, Xятадад нүүрсний үнэ ханш сайн байхад бор халзан хонь ч менежмент хиймэр аядаад байхад яваад л байна, харин гадаад зах зээл дээр хямралын нөхцөл үүссэн үед хичнээн мундаг даргын цүнхийг нь барин гүйгч байгаад ч нэмэргүй

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.168

Nuursnii une usood deerees n gusahaa gusaad bgaa shu dee

Avatar

Зочин 2019-12-11 202.9.46.37

Агуу баялаг байгалийн хишгийг яаж ч хусаад өдий зэрэгтэй үлдэнэ. Одоо ч бид бүх түвшний төрийн зүтгэлтнүүдийг хулгайч хоёр нүүрт б**с базагч Хүчирхтйлэгч авилгач Хуурмаг гэж хардаг болсон.

Avatar

Sanchir 2019-12-11 122.201.23.75

Chamaig shoron huleej bgaa huu Erdenet haanaas olsn munguuruu songuuliin surtalchilgaa hiij munguur boroo oruulsnii chini araas huuli ochnoo muu hugiin tsunkh barigchaa

Avatar

Зочин 2019-12-11 139.5.217.65

Ердөө л нүүрний үнэ огцом өссөн онцгой азтай үе таарсан. Яг компанийн удирдлагын уран менежемент гэж зүйл огт үгүй шүү дээ.

Avatar

Зочид 2019-12-11 66.181.170.73

Нүүрсний үнэ өссөн нь Ганхуягын аз нүүрсний үнэ унах нь бас л Ганхуягын хохь. Тэгсэн байж ноогдол ашиг энэ тэр гуцаал айн хэрэг алгаа ямар их атаархал шунал хүсэл вэ айн???

Avatar

gf 2019-12-11 202.131.225.150

kjlkj

Avatar

Зочин 2019-12-11 66.181.161.15

Улаанбаатарыг утаагүй болголоо. Төрийн өмчит компаниуд төрөөс татаас авч байхад ашигтай ажиллаа гэж зоригтой дуугарлаа, өмнөх захирлууд нь ашиггүй ажлуулаад зугтсан түүхтэй. Нохой хуцаж л байдаг. Жаахан зоригтой шаана шүү залуу.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж