Мексикийн Сан Педрогоос арванхоёрдугаар сарын 05-нд хөдөлсөн Адриана усан онгоц далайд гарчээ. Харин маргааш нь Адриана хөлөг онгоцны хагас нь живсэн байдалтай байгаа тухай дуудлага эрх баригчдад ирсэн байна.
Усан онгоц живсэн тухай эрх баригчид мэдсэн даруйдаа Хамгаалагч усан онгоцыг аврах ажиллагаанд илгээж, амьд үлдэгчдийг агаараас хайхаар нисдэг тэрэг дагалдуулжээ. Ийнхүү аврагчид хөргөгчинд сууж, амь гарсан хоёр загасчныг олсон байна. Тэдний амийг аварсан хөргөгч хаалгагүй учир маш сайн хөвж, аврах завины үүргийг гайхалтай гүйцэтгэжээ.
Аврагчид хоёр загасчныг аюулгүй газарт хүргэснээр загасчид усан цэргийн эмнэлэгт эмчлүүлж эхэлсэн гэнэ.
Харин усан онгоц дээр хэдэн хүн байсан, яагаад живсэн гэх мэт асуултууд тодорхойгүй хэвээр байгаа гэнэ.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ