Путиныг “зайлуулахаар” яваа бөө дахин баривчлагджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Путиныг “зайлуулахаар” яваа бөө дахин баривчлагджээ

Путиныг “зайлуулахаар” яваа бөө дахин баривчлагджээ

ОХУ-ын Ерөнхийлөгч Путиныг Кремльд шүгэлсэн ад чөтгөр хэмээн нэрлэж, түүнийг зайлуулахаар нутгаасаа 2019 оны эхээр гарсан Якут бөөг дахин баривчилжээ.

Түүнийг Александр Габышев гэдэг бөгөөд тэрбээр өмнө нь Байгаль нуурын ойролцоогоос баривчлагдсан юм. Түүнийг сэтгэцийн эмнэлэгт хэвтүүлээд хэсэг хугацааны дараа сулласан ч ийнхүү аялалаа дахин эхлүүлсэн аж.

Габышевыг экстремист үзэл суртал гаргасан хэмээн буруутгаж, Якутаас гарахыг нь хориглосон байна. Энэ хориг аравдугаар сард дууссан бөгөөд энэ удаа Якутын -44 хэмийн хүйтэнд өөрийг нь дэмжигч өөр хоёр хүний хамт дөрвөн нохой дагуулан дахин Москваг зорьсон аялалдаа гарсан байна.

Якутын шүүхээс түүнийг сэтгэцийн хувьд эрүүл биш гэсэн дүгнэлт гаргасан ч хүний эрхийн байгууллагууд хараат бус мэргэжилтнүүдээр шинжүүлж түүнийг эрүүл гэдгийг нотолжээ.

Эх сурвалж: GUARDIAN

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ХахаХаха
4
ЗөвЗөв
3
ХарамсалтайХарамсалтай
2
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж