Ноосон цамцтай 350 нохой цугларч, дэлхийн дээд амжилт тогтоолоо

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Ноосон цамцтай 350 нохой цугларч, дэлхийн дээд амжилт тогтоолоо

Ноосон цамцтай 350 нохой цугларч, дэлхийн дээд амжилт тогтоолоо

Лондон хотын Баттерси цэцэрлэгт хүрээлэнд арванхоёрдугаар сарын 07-нд 350 нохой гангарааныхаа хувцсаа өмсөн, эздээ дагуулан ирцгээжээ. Лабрадор, спанелиэс эхлээд боксер нохойд Санта хувцас, нэхмэл цамц гэх зэрэг олон загварлаг хувцас өмссөн харагдана.

Өмнөх дээд амжилт нь дээрх үйл ажиллагааг зохион байгуулсан нийгэмлэгийнхний 2017 онд зохион байгуулсан ижил зорилготой үйл ажиллагааны үеэр 300 нохой хэмээн бичигджээ.

Нийгэмлэгийн төлөөлөгч Габриел Тэйлор "Энд хүрэлцэн ирсэн бүх ноход болон эздэд нь баярласнаа илэрхийлье. Бид энэ дээд амжилтыг хоёр дахиа тогтоолоо. Энэ жил илүү олон ноход ирсэн нь үнэхээр гайхалтай байна. Энд цугларсан хүмүүсийн хандивласан мөнгө хүүхдүүдийн эрүүл мэнд, боловсрол, аюулгүй байдалд зориулагдах болно" хэмээн ярьжээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж