Хьюстон Астрос багийн питчер Геррит Коул мягмар гаригийн өглөө Нью-Йорк Янкиз багтай есөн жилийн 324 сая ам.долларын гэрээ үзэглэж байгаагаа зарлалаа. Ингэснээр тэр Америкийн Мэйжор лиг бейсболын түүхэнд хамгийн өндөр дүнтэй гэрээ хийсэн питчер боллоо. Түүний өмнө нь Вашингтон Нэйшиналс баг долоон жилийн 245 сая ам.долларын гэрээг Стефэн Страсбургтэй байгуулсан байжээ. Энэ жил 29 настай Америк питчер Геррит Коул нь карьертаа Питтсбург Прайтерс, Хьюстон Астрос зэрэг багуудад тоглож, гурван удаагийн бүх одод болж байсан туршлагатай питчер юм.
Холбоотой мэдээ