Грекэд жуулчид илжиг унахыг хориглоно

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Грекэд жуулчид илжиг унахыг хориглоно

Грекэд жуулчид илжиг унахыг хориглоно

Грекийн Хүнс, Хөдөө аж ахуйн сайд Макис Воридис эрх баригчид илжиг болон бусад амьтныг жуулчдад унуулах болон өөр бусад байдлаар зовоох үйлдэлд 25 мянган фунт хүртэл торгууль ноогдуулдаг болгохоор ажиллаж байгаа талаар мэдээлжээ.

Ялангуяа Санторини нутаг толгод ихтэй учир үзэхээр очсон жуулчид өөрийн жинг огт бодож үзэлгүй илжиг хөлслөн авч унадаг нь амьтны эрх хамгаалагчдын дургүйцлийг ихээр хүргэжээ.

Мотли Крюү хамтлагийн бөмбөрчин Томми Ли эрх баригчдад хандан ил захидал ийнхүү бичжээ.

"Би Афинд төрснөөрөө үргэлж бахархаж явдаг. Мөн би хамтлагийнхантайгаа хамт олон газраар аялаж явахдаа Грек нутгийнхаа сайхныг дандаа дурсаж явдаг юм. Гэхдээ нутагт маань нэг хэцүү асуудал байгааг эрх мэдэлт та бүхэн анхааралдаа авна уу. Сонторинигийн толгодууд руу хөөрхий ядарч туйлдсан илжигнүүд хэтэрхий хүнд жинтэй жуулчдыг өдөр шөнөгүй зөөж байна. Би зун тус арал дээр очоод хоёр хоносон юм. Мэдээж би илжиг унахаас татгалзсан. Энэ бүхний талаар би CNN сайт дээрээс олж мэдээд амьтны эрхийг хамгаалахаар тэмцэж байгаа сайхан сэтгэлт хүмүүстэй нэгдэхээр сэтгэл шулуудсан юм. Техник технологи хөгжсөн эрин үед бүдүүн жуулчид өргөгч машинаар л явахгүй заавал илжиг зовоогоод байгаад нь миний уур маш их хүрсэн. Илжигнүүд гэмтвэл тэдэнд эрүүл мэндийн хангалттай тусламж үзүүлдэггүй. Халуун наранд өөд газар руу хүнд жуулчин үүрээд ямар ч хамгаалалтгүй явна. Тэр замдаа ганц хоёрхон л амарна. Тэдэнд хоол, ус ч хангалттай өгдөггүй юм билээ. Та бүхэнд үүнийг зохицуулах нинжин сэтгэл, хүч чадал бий хэмээн би хувьдаа найдаж байна. Амьд такси хэмээх энэ өнгөрсөн үеийн харгислалыг дуусгаж өгнө үү".

Сонторини арал дээр жилд 1.2 мянган жуулчид зочилдог ба бүгд л илжиг унадаг гэнэ. Харин 2018 онд 100 килограмаас илүү жинтэй жуулчинд илжиг унуулахыг хориглох шийдвэр гарч байжээ. Гэвч дээрх шийдвэр сүүлийн үед мартагдаад байсан юм. Харин Томмигийн захидлын хариуд сайд Воридис 2020 оны жуулчны улирал эхлэхээс өмнө энэ асуудалд онцгой анхаарал хандуулна гэдгээ амлажээ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХарамсалтайХарамсалтай
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
БурууБуруу
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж