АНУ-ын Мэрилэнд мужийн үл хөдлөх хөрөнгө зуучлалын “St. John Properties” компани өнгөрсөн амралтын өдөр шинэ жилийн баяраа тэмдэглэжээ. Энэ удаагийн баяраар тус компанийн ажилчид бүгд улаан дугтуйтай бэлэг авсан байна. Компанийн ажилчид дугтуйн дотор юу байгаа талаар огт төсөөлөөгүй бөгөөд дугтуйгаа задлаад маш их баярлаж, зарим нь итгэж өгөхгүй, зарим нь үсэрч харайн, орилж дэвхцэж, уйлж байв. Учир нь дугтуйн дотор их хэмжээний бэлэн мөнгө байжээ.
Ингээд нийт 198 ажилтантай тус компанийн ажилчид дунджаар 50 мянган ам.долларын бэлэн мөнгийг гардан авсан байна. Энэхүү урамшууллыг олгоход нийт 10 сая ам.доллар зарцуулжээ.
Шинэхэн ажилчид 100 ам.доллар авсан бол хамгийн удаан буюу 14 жил ажилласан ажилтан 270 мянган ам.долларын урамшуулал хүртсэн байна. Үүнээс гадна орон нутгийн салбарын ажилчдынхаа баярт ирэх бүх зардал, онгоцны тийз, зочид буудлын төлбөрийг нь ч компаниас гаргажээ.
“St. John Properties” компанийн ерөнхийлөгч Лоренс Мэйкранцийн хэлснээр тус компани улирч буй 2019 онд нийт 1,8 сая метр квадрат үл хөдлөх хөрөнгө борлуулж, хоёр дахин өндөр үр бүтээлтэй ажилласан тул ажилтнуудаа ийн баярлуулахаар шийджээ.
Үүнээс гадна St. John компани Мэрилэнд мужаас өөр мужуудад байдаг бүх найман салбарынхаа ажилтнуудын шинэ жилийн баярт ирэх нисэх онгоц, байрлах зочид буудлын зардлыг нь бүрэн даасан байна.
Эх сурвалж: CNN, 6abc Philadelphia
Холбоотой мэдээ