Ц.ЭЛБЭГДОРЖ-ийн өдрийн тэмдэглэл: Ардчилалд хүрсэн зам – Бодит түүх

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Ц.ЭЛБЭГДОРЖ-ийн өдрийн тэмдэглэл: Ардчилалд хүрсэн зам – Бодит түүх

Ц.ЭЛБЭГДОРЖ-ийн өдрийн тэмдэглэл: Ардчилалд хүрсэн зам – Бодит түүх
Монгол Улсын Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойд "Өдрийн тэмдэглэл"-ээрээ бэлэг барьж байна. Түүний 30 жилийн өмнөөс гурван жил дараалан тэр үед, өдөр бүр бичсэн тэмдэглэл юм.
Тухайн үед үйл явдал ямар байдалтай эхэлж яаж өрнөсөн, ямар хүндрэл бэрхшээлтэй тулгарсан, хэн яаж хандаж, оролцож, юу болж, ямар байдлаар түүхэн асуудлууд шийдэгдэж байсан гээд. Тэр эгзэгтэй мөч бүрийн ориг амт, үнэн дүр зургийг Ц.Элбэгдоржийн тэмдэглэл мэдрүүлдэг.  Жилийн өмнөөс "Өдрийн сонин"-ы Пүрэв гариг бүрийн дугаарт нийтлэгдэж байгааг хүмүүс хүлээн цуглуулж уншдаг болжээ.
Одоо бүтэн найман дэвтэр уг тэмдэглэлтэй дэвтэр бүрээр нь нэг дор танилцах, унших боломж Танд гарч ирлээ. Энэ удаад эхний дэвтэрийг бүтнээр нь танилцуулж байгаа юм байна. Дараагийн дэвтэрүүд удахгүй он сарынхаа дагуу үргэлжлэн хүрэх болно гэжээ.
Түүхэн үйл явц болоод өнгөрдөг ч түүнийг тухайн цагт нь алдалгүй бичиж үлдээвэл түүхийн давтагдашгүй эх сурвалж, алтан хуудас болж үнэлэгддэг. Монголчуудын хувь заяанд тохиосон нэн чухал үйл явдалын халуун мөрийг дархалсан энэхүү ганц хувь тэмдэглэлийг www.ebidiary.mn сайтаас уншаарай. Сайн үйлс бүхэн улам дэлгэрэх болтугай.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
138
ЗөвЗөв
67
ГайхмаарГайхмаар
60
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
10
БурууБуруу
3
ХарамсалтайХарамсалтай
1
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж