Кам Ньютоныг солилцоогоор авах багийг хайж байна

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Кам Ньютоныг солилцоогоор авах багийг хайж байна

Кам Ньютоныг солилцоогоор авах багийг хайж байна

Үндэсний хөлбөмбөгийн лиг буюу NFL-ийн Каролина Пантерс баг өөрсдийн лидер квартербайк, Америк хөлбөмбөгийн од тоглогч өдгөө 30 настай Камерун Ньютоныг солилцоогоор авах багийг хайж байна. Кам Ньютоны хувьд энэ долоо хоногийн даваа гаригт хөлөндөө мэс ажилбар хийлгэжээ. Тэрбээр 2011 оны NFL-ийн драфтын тэргүүн тоглогч, тус оныхоо шинэ шилдэг тоглогч, 2015 оны NFL-ийн «Үнэ цэнэтэй тоглогч”-оор шалгарч, тус улиралдаа багаа Super Bowl-50-д хөтөлсөн өнөө цагийн шилдэг хөлбөмбөгчдийн нэг билээ. 2015 онд багтайгаа таван жилийн 103 сая ам.долларын гэрээ байгуулсан бөгөөд энэ улирал түүний гэрээний сүүлийн жил учир баг нь түүнийг үнэгүй алдахаас сэргийлж солилцоонд оруулах хүсэлтэй байна. Түүнийг Оакланд Райдерс, Денвер Бронкос, Чикаго Беарс зэрэг багууд сонирхож байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж