Монголын мисс “Зорилго бүхий гоо бүсгүй”-н нэгээр тодорчээ

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Монголын мисс “Зорилго бүхий гоо бүсгүй”-н нэгээр тодорчээ

Монголын мисс “Зорилго бүхий гоо бүсгүй”-н нэгээр тодорчээ

“Miss world 2019” тэмцээн Английн Лондон хотноо үргэлжилж байна. Энэ жил тус тэмцээнд Монгол Улсаа төлөөлөн оролцож буй мисс М.Цэвэлмаа тэмцээний хамгийн гол номинациудын нэг болох “Зорилго бүхий гоо бүсгүй” номинацийн шилдэг 10 оролцогчийн нэг болж чаджээ.

Мөн “Head to head challenge” буюу ярилцлагын шалгаруулалтад багийнхаа ялагч болж, шилдэг 20-д шалгарсан байна. Тэрбээр авьяасын шалгаруулалтад “The Hu” хамтлагийн “Yu ve Yu ve” дуун дээр морин хуур, хөөмий, монгол бүжгийн хосолсон үзүүлбэр үзүүлж мөн шилдэг 20 оролцогчийн нэг болсон юм.

Үүнээс гадна монголын гоо бүсгүй www.missworld.com сайтын олон нийтийн санал асуулгаар 140 орноос эхний зургаад жагсч байна. Хэрэв энэ шалгуурт түрүүлбэл шууд шилдэг 30-д үлдэх боломжтой аж. Санал хураалт арванхоёрдугаар сарын 14-ныг дуустал үргэлжилнэ.

Эх сурвалж: WWW.MISSWORLD.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж