Хөтлөгч П.Анужин гитарчин Д.Өлзий-Оршихыг сонгожээ

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Хөтлөгч П.Анужин гитарчин Д.Өлзий-Оршихыг сонгожээ

Хөтлөгч П.Анужин гитарчин Д.Өлзий-Оршихыг сонгожээ

"Монгол тулгатны 100 эрхэм" төслийг санаачлагч П.Анужин өдгөө өөрийн "МонГал товчоон" нэвтрүүлгийг бэлтгэн хүргэж буй билээ. Түүний нэвтрүүлгийн шинэ хөтлөгчөөр “Никитон” хамтлагийн хөгжимчин, “Пентатоник” наадмын таван удаагийн шагналт, ая зохиогч, гитарчин Өөжгий буюу Д.Өлзий-Орших ажиллахаар болсон гэнэ.

“МонГал товчоон” төсөл нь яг өнөө үед ид хийж, бүтээж, амжилт үзүүлж яваа салбар салбарын шилдэг 500 гаруй хүнээс 81 залуусыг сонгон авч, тэдний түүхийг бичиж үлдээж буй баримтат кино төрлийн уран бүтээл гэдгээрээ онцлог ажээ.

Шинэхэн нэвтрүүлгийнхээ талаар хөтлөгч П.Анужин өөрийн нүүр номд бичихдээ “Энэ Өөжгий “сонин нөхөр” байна лээ… Өөжгий бидэн хоёр тайзнаа. Тун удахгүй” гэжээ. “Монгол кино пикчерс, “Dual Zet” студийн хамтран бүтээдэг "МонГал Товчоон" туурийн найм дахь дугаар удахгүй телевизүүдээр гарч эхлэх нь ээ.

Сонирхуулахад, “МонГал товчоон” баримтат нэвтрүүлгийн эхний дугаарын зочноор Улсын Драмын эрдмийн театрын ерөнхий найруулагч Төрийн соёрхолт Н.Наранбаатар, хоёр дахь дугаарын зочноор Кёкүшюзан Д. Батбаяр оролцсон бол гурав дахь дугаарын зочноор Монгол Улсын ерөнхий сайд асан, эдийн засагч Р.Амаржаргал уригдан оролцсон байдаг.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
11
ЗөвЗөв
5
ХахаХаха
3
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
1
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж