Хүн амьтан бүгд л өвдөхөөрөө ямар нэг чимээ гаргадаг. Харин Израилийн Тель-Авив их сургуулийн судлаачдын баг ургамал ч гэсэн өвдөхөөрөө ёолдог гэдгийг олж мэджээ.
Судлаачид хэт авиа мэдрэгч төхөөрөмжийг ургамалд тогтоож, ургамлын их биеэс гарах чимээг чагнасан байна. Гэхдээ судалгааны гол зорилго ургамлын энэхүү авиа агаарт хэр тархдаг болохыг магадлахад оршиж байжээ. Ийнхүү судлаачид тамхины ургамал, улаан лоольд 10 см зайнд микрофон тавьж байгаад ургамлуудыг тасдах гэх мэт физик гэмтэл учруулж туршсан байна. Ингэснээр хоёр ургамал 20-100 килогерц авиа гаргаж эхэлжээ. Энэхүү чимээ хүний чихэнд сонсогддоггүй ч хэдэн метрийн зайнд зарим амьтдад сонсогдох хэмжээний гэнэ. Ишийг нь хайчилсан улаан лоолийн ургамал цаг тутамд 25 удаа, тамхины ургамал 15 удаа "ёолж" байсан гэнэ.
Мөн хамгийн сонирхолтой нь ургамлууд зөвхөн гэмтэх биш, бусад үеүдэд ч өөр өөр төрлийн чимээ гаргаж байжээ. Жишээ нь улаан лооль өлсөх үедээ гаргах чимээ нь уйлахтай төстэй байгааг судлаачид онцолсон байна.
Б.АМАРБАЯСГАЛАН
Эх сурвалж: unilad.co.uk
Холбоотой мэдээ