“Эм ханган нийлүүлэгчид нотолгоотой мэдээлэл өгөөгүй”

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

“Эм ханган нийлүүлэгчид нотолгоотой мэдээлэл өгөөгүй”

“Эм ханган нийлүүлэгчид нотолгоотой мэдээлэл өгөөгүй”

Хөнгөлөлттэй үнээр олгох эмийн асуудлыг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын (ЭМДЕГ)-ын мэргэжилтэн П.Оюунбатаас тодрууллаа.


-Эрүүл мэндийн даатгалаар авдаг эмийн үнэд өөрчлөлт орсон. Эрүүл мэндийн даатгалын сангаас үнийн хөнгөлөлт олгох зайлшгүй шаардлагатай эмийн нэр, төрөл, үнийн дээд хязгаарыг хөнгөлөх, хэмжээг нь тогтоох тухай тогтоолыг Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөл (ЭМДҮЗ) эргэн харж, нэмэлт өөрчлөлт оруулахаар болсон байна. Энэ нь юутай холбоотой вэ?

-Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь Хөнгөлөлттэй эмийн жагсаалтыг шинэчлэн баталсан арванхоёрдугаар тогтоолыг боловсруулахдаа Эм ханган нийлүүлэх байгууллагуудын (ЭХНБ) төлөөллүүдтэй уулзалт хийсэн. ЭХНБ-уудаас эмийн үнээ хэрхэн тогтоож байгаа талаар тодорхой шаардлага хангасан, нотолгоотой мэдээлэл өгөөгүй тул даатгалын байгууллага нь Эрүүл мэндийн хөгжлийн төвийн (ЭМХТ) эмийн бүртгэлийн LICEMED программ дээр компаниудын оруулсан анхдагч үнийг суурь болгон авч, холбогдох тооцоо судалгааг хийн, эмийн үнийг тогтоосон. Гэвч ханган нийлүүлэх байгууллагууд нь Эрүүл мэндийн хөгжлийн төвд эмийн үнээ өөрсдөө шивж оруулан, мэдүүлэхдээ CIP үнэ болон FOB үнээр ялгаатай мэдүүлдэг нь эмийн үнэ тогтооход зөрүүтэй байдал үүсгэж, энэ нь зарим төрлийн эм дээр даатгуулагчдад санхүүгийн дарамт үүсгэж болзошгүй байдалд хүргэж байна гэдгийг хоёр талаасаа хүлээн зөвшөөрсөн тул эмийн хөнгөлөх хэмжээнд өөрчлөлт оруулах ажлын хэсэг байгуулаад байна.

-Эрүүл мэндийн даатгалаар олгох эмийн жагсаалтад эмийн бүртгэлийн хугацаа дууссан болон бүртгэлээс хасагдсан 41 төрлийн эм байсан гэсэн гомдлыг мэргэжлийн байгууллагаас тавиад байсан. Энэ үнэн үү?

-Энэхүү тогтоолыг боловсруулахдаа Эрүүл мэндийн даатгалын байгууллага нь ЭМХТ-өөс 2019 оны зургадугаар сарын 10-ны байдлаар Монгол Улсад импортлогдож буй эмүүдийн бүртгэлийн хугацаатай холбоотой лавлагааг албан ёсоор авсан бөгөөд дээр дурдсан эмүүдийн бүртгэлийн хугацаа нь тогтоол батлагдсанаас хойш дууссан байна. Жишээ нь, Унгар Улсын Гедеон Рихтер компани нь манай байгууллагад 2019 оны арваннэгдүгээр сарын 25-ны өдөр 26 нэрийн эмийг дахин импортлохгүй болсныг мэдэгдсэн.

-Зах зээлд сүүлийн нэг жилийн хугацаанд тасарсан эм орсон, эмийн бүртгэлийн дугаар нь зөрүүтэй орсон гэсэн гомдол ч яригдаж байсан. Энэ талаар тайлбар өгөхгүй юу?

-Тухайн эмийг Монгол Улсын эмийн зах зээлд тасалдал үүсгэхгүй, тогтмол нийлүүлэлттэй байна гэсэн зөвшилцлөөр тус жагсаалтад оруулдаг. Эмийг тасалдалгүй, тогтвортой нийлүүлж даатгуулагчдад хүргэх нь тухайн байгууллагын гэрээгээр хүлээсэн үүрэг юм.

-ЭМДҮЗ-ийн шийдвэр хэзээ гарах вэ. Шийдвэрт ямар ямар асуудлыг түлхүү тусгах вэ?

-Дээр дурдсан ажлын хэсэг нь эмийн үнийн жагсаалтыг боловсруулж, хуульд заасны дагуу холбогдох байгууллагуудын саналыг авч, ЭМДҮЗ-д хүргүүлэх үүрэгтэй. ЭМДҮЗ хурлаа яаралтай хуралдуулаад тогтоолоо албажуулах байх. Бид тогтоолын өөрчлөлтийг хийхдээ эмийн үнэ болон хөнгөлөлтийн хэмжээг аль болох бодитой тогтоон даатгуулагчдад ирэх санхүүгийн ачааллыг хамгийн бага хэмжээнд байлгах талаар анхаарч ажиллаж байна.

-Шинээр гарах шийдвэр эм ханган нийлүүлэгч байгууллагуудад шударга хандаж, хэт давуу байдал үүсгэхгүй, тэнцвэртэй гарна гэсэн хариултыг та өгч чадах уу?

-Дээр дурдсан эмийн үнийн жагсаалтыг өөрчлөх ажлын хэсгийн бүрэлдэхүүүнд ЭМЯ, ЭМДЕГ, Эм хангамжийн холбоо, Эмийн холбоо төрийн бус байгууллагын төлөөллүүд орсон байгаа тул бүх талын оролцоог бүрэн хангасан шийдвэр гарна гэж бодож байна. Хамгийн гол асуудал нь даатгуулагчийн эрх ашгийг дээдэлсэн, санхүүгийн эрсдлээс хамгаалсан тогтоол гаргахаар бид ажиллаж байна.

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж