Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас “Дэлхийн зөн Монгол” ОУБ-ын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төсөл, Улаан загалмайн хороотой хамтран гэр хорооллын айл, өрхүүдийн галын аюулгүй байдлыг хангуулах, урьдчилан сэргийлэх ухуулга сурталчилгааны ажлыг зохион байгууллаа.
Энэ хүрээнд Галын аюулгүй байдлын тухай хууль болон гэр, байшингийн галын аюулгүй байдлыг хэрхэн хангах талаар сургалтыг явуулж, иргэдийн гамшгаас хамгаалах мэдлэгийг дээшлүүлсэн юм.
Сургалтын үеэр Улаан загалмайн хорооноос ахуйн өргөн хэрэглээний бараа материал, “Дэлхийн зөн Монгол” олон улсын байгууллагын “Хүүхдийн төлөөх орон нутаг” төслөөс 50 өрхөд зориулалтын үнсний савыг хүлээлгэн өгч, ил задгай цогтой үнс, нурам асгахаас урьдчилан сэргийллээ гэж Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.
Холбоотой мэдээ