Ажлын дөрвөн өдөртэй болсноор ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд 87 хувь сайжирч байна

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Ажлын дөрвөн өдөртэй болсноор ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд 87 хувь сайжирч байна

Ажлын дөрвөн өдөртэй болсноор ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд 87 хувь сайжирч байна

Ажлын дөрвөн өдөртэй болох нь ердөө амралтын өдрүүдийг нэгээр нэмэх гэсэн залхуу улсын санаа биш бололтой.  Япон дахь Майкрософт компанийн салбар ажлын дөрвөн өдөртэй болох туршилтыг хийснээр ажлын бүтээмж 40 хувь өссөн амжилтыг арваннэгдүгээр сард танилцуулсан. Түүнээс өмнө Шинэ Зеландын нэгэн компани мөн шинэ системийг туршиж, ажилчид болон компанид ашигтайг ойлгон түүнээс хойш ажлын дөрвөн өдрөөр ажилладаг болсон. Харин энэ удаа Английн Брайтон хотын MCL консалтинг групп ажлын дөрвөн өдрийг зургаан сарын турш туршин үр дүнгээ танилцуулж байна.

Энэ жилийн гуравдугаар сараас эхэлсэн энэхүү туршилтын үр дүнд ажилчдын сэтгэцийн эрүүл мэнд 87 хувь сайжирч, ажилчид чөлөө авахаа 40 хувь багасгаж, ажлын бүтээмж 25 хувь өссөн байна. Эерэг, ажилдаа дуртай хамт олон, ажлын өндөр бүтээмж компанийн удирдлагад таалагдсан нь лавтай.

Анх тус байгууллагын гүйцэтгэх захирал Дэвид Стөүн өөрийн хариуцсан 54 ажилтан нь таван өдрийн ажлыг дөрвөн өдөрт хийх чадвартай хэмээн үзсэнээр дээрх туршилтыг эхлүүлсэн байна. Тэрбээр "Манай байгууллага хүмүүсийг ширээнд нь хэр удаан хүлснээрээ бус ажлын үр дүн ямар байгаагаар амжилтаа тооцдог. Би ажилчдадаа итгэж баасан гарагийг тэдэнд өгсөн. Харин үр дүн нь гайхалтай мэдрэгдэж байна" хэмээн ярьжээ.

Сүүлийн үеийн судалгаанаас үзэхэд судалгаанд оролцсон нийт оффисын ажилтнуудын 82 хувь нь ажил дээрээ маш их стресстэй байдаг хэмээжээ. Мөн 2017-18 онд ажлаас чөлөө авсан тохиолдлуудын 57 хувь нь стресс, гутралаас болсон гэх ба түүний 44 хувь нь дангаараа ажлын ачааллаас шалтгаалж байсан гэнэ.

Б.АМАРБАЯСГАЛАН 

Эх сурвалж: unilad.co.uk

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж