Империя тортон зайрмагны Бэлэгтэй суурь хөтөлбөр эхэллээ

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Империя тортон зайрмагны Бэлэгтэй суурь хөтөлбөр эхэллээ

Зайрмаг идэхэд хүн бодит байдлаасаа хэд дахин илүү аз жаргал мэдэрдгийг эрдэмтэд нотолжээ. Тиймдээ ч дэлхийд зайрмагны зах зээл өдрөөс өдөрт өргөжин тэлж хүний сэтгэл санаа, амтлах мэдрэмжид зориулсан шинэлэг зайрмагийг үйлдвэрлэсээр иржээ. Харин Монголдоо анх удаа гэр бүлийн хэрэгцээнд болон баяр наадмын ширээний чимэг болгож Империя тортон зайрмагийг Айсмарк компани үйлдвэрлэж эхэлсэн байна. Гарсан өдрөөсөө эхлэн нийгэмд эрэлт хэрэгцээг  үүсгэж, амт чанарын хувьд хэрэглэгчийн сэтгэлд нийцсэн онцгой бүтээгдэхүүнээр шалгарчээ.Энэхүү тортон займраг нь Шинэ жилийн хамгийн амттай ширээний чимгээс гадна, найз нөхөд, гэр бүлийнхэндээ бэлэглэхэд хамгийн тохиромжтой бүтээгдэхүүн юм.Харин энэ удаад 2019 оны шинэ жилийг угтаж Бэлэгтэй суурь урамшуулалт хөтөлбөрийг зарласан байна. Ингэснээр Тортон зайрмагны суурин дахь Гэр Бүл суурийг эвлүүлэн Ipad, Айс Марк үгийг эвлүүлэн Macbook, Тортон Зайрмаг үгийг эвлүүлж Зөөврийн цэнэглэгч, Аз Жаргал үгийг эвлүүлэн Iphone 8, Гэнэтийн бэлэг үгийг эвлүүлэн Ухаалаг цаг, Шинэ Жил үгийг эвлүүлэн Apple брэндийн чихэвч хожих боломжтой юм байна.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж