Эх орноо сурталчилж, экспортын сувгаа тэллээ | News.MN

Эх орноо сурталчилж, экспортын сувгаа тэллээ

Эх орноо сурталчилж, экспортын сувгаа тэллээ

Эх орноо сурталчилж, экспортын сувгаа тэллээ

ОХУ-ын Казань хотноо энэ сарын 6-нд АПУ ХК Монгол Улсаа сурталчлах “Монголын нэг өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгууллаа.

Үндэсний соёл урлаг, орчин үеийн хөгжил дэвшлээс оросуудад танилцуулах зорилготой тус арга хэмжээнд морин хуурын эгшиг, уртын дуу, хөөмий зэрэг үндэсний язгуур соёлоос гадна сонгодог урлаг, рок попын төлөөлөл, залуу уран бүтээлчид оролцож эх орноо сурталчиллаа.

Хөөмийтэй хослох морин хуурын содон аялгуут тоглолт хэзээнээс л гадаадынхны сонирхлыг татсаар ирсэн бөгөөд хүндэтгэлийн идээ аягалсан аягатай охидын чадварлаг бүжиг зочдыг алмайруулж чадсан юм.

Ирсэн зочдод дан ганц үндэсний соёл урлагаас сонирхуулаад зогссонгүй. Дэлхийн дуурийн олимп гэж тодорхойлж болох  П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын уралдааны шагналт, гоцлол дуучин Э.Анхбаяр, ДБЭТ-ийн гоцлол дуучин Б.Энхнаран нэрт хөгжмийн зохиолч Б.Шаравын “Аав ээж хоёр минь” дууг толилуулж Монголын дуурийн гайхамшгаас толилууллаа.

Тэдний араас рок попын төлөөлөл болсон “Никитон” хамтлагийн дуучин Б.Батчулуун, жазз дуучин Наагий нар өөрсдийн хэв маягийг илэрхийлсэн ая дуугаараа ирсэн зочдын сэтгэлийг хөдөлгөж, Монголын орчин цагийн соёл урлагийн чадварыг зочдод мэдрүүлсэн юм.

“Монголын нэг өдөр”-ийн танхимд үндэсний гэр сууцаа барьж, үндэсний хувцас загварыг толилуулахын зэрэгцээ дэлхийд алдартай ОХУ-ын уран барималч Даши Намдаковын тал нутгийн анчин, дайчдыг дүрсэлсэн “Жанжин”, “Бай”, “Шонхор шувуутай цэрэг эр” хэмээх гурван уран баримлыг залж, хүрэлцэн ирсэн зочдын оюуны мэлмийг баясгалаа.

Монгол Улсаа сурталчлах энэхүү арга хэмжээнд ОХУ-ын Бүгд найрамдах Татарстан улсын Ерөнхий сайдын орлогч Василь Шайхразиев, Засгийн газрын гишүүд, Улаанбаатар хотын орлогч захирагч О.Мөнгөншагай,  АПУ ХК-ийн Төлөөлөн Удирдах Зөвлөлийн дарга П.Батсайхан, ОХУ-ын “Татспиртпром” компанийн ерөнхий захирал Ирек Миннахметов, нэрт уран барималч Даши Намдаков болон бусад албаны төлөөлөгчид оролцсон юм.

Хүндтэй зочид энэхүү соёл урлагийн арга хэмжээг нээж үг хэлэхдээ түүх, соёл уламжлалаар уялдаатай хоёр орны ард түмний цаашдын найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлж хөгжүүлэх нь чухал хэмээн цохон тэмдэглэлээ.

Казань хот нь Чингис хааны ач хүү Бат хааны Алтан ордны улс, Казанийн ханлиг, Хаант Орос зэрэг өрнө дорнын их хаад, эзэнт гүрнүүдийн түүхийг агуулсан дурсгалт юм. Үүний хүрээнд тус хотынхон энэ онд Алтан ордны улсын 750 жилийн ойг тэмдэглэж байна. Ойн огноог 12 дугаар сарын 06-ны өдрөөр сонгосон нь Их Монгол Улс байгуулагдсан 1206 оныг бэлгэдсэн утгатай аж.

Казаньд Алтан ордны улсын ойг тэмдэглэхтэй зэрэгцэн Монголын бизнес, урлаг соёлынхон тус хотод “Монголын нэг өдөр” арга хэмжээг зохион байгуулсан нь сайхан давхцал гэдгийг зочид төлөөлөгчид илэрхийлж байлаа.

Мөн соёлын өдөрлөгийн өмнө АПУ ХК болон “Татспиртпром” компанийн хооронд худалдаа, үйлдвэрлэлийн хамтын ажиллагааны гэрээнд гарын үсэг зурсан юм. Ингэснээр “Татспиртпром” компани АПУ ХК-ийн “Чингис Хаан” брэнд бүтээгдэхүүнийг ОХУ-ын зах зээлд албан ёсны онцгой эрхтэйгээр худалдаална. Харин АПУ ХК нь хойд хөршид хамгийн өндөр борлуулалтайд тооцогддог “Тундра” брэндийн бүтээгдэхүүнийг өөрийн үйлдвэртээ үйлдвэрлэнэ.

АПУ ХК Оросын компанитай хамтын ажиллагаагаа хөгжүүлж, брэнд бүтээгдэхүүнээ таниулах, худалдаалах замаар ОХУ-ын зах зээл дэх байр сууриа илүү тэлэх зорилт тавьж байгаа юм.

Монгол Улсын имижийг дээшлүүлэх, экспортын гарцыг нэмэгдүүлэх зорилготой “Монголын нэг өдөр” соёлын арга хэмжээ нь Улаан-Үд, Красноярск, Эрхүү хотуудад болсон цуврал хөтөлбөрийн үргэлжлэл бөгөөд  ирэх онд бусад томоохон хотод зохион байгуулахаар төлөвлөж байна.

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

яана аа 2019-12-11 59.153.112.75

Батсайхан минь биеэ бодоорой их ядруу тааруу харагдаж байна шүү эрүүл мэндийн асуудал байна даа тийм ч настай хүн биш шүү дээ

Avatar

Зочин 2019-12-11 66.181.161.11

Юун Намдаков бэ? ??

Avatar

zochin 2019-12-11 122.201.23.84

АПУ-ийн Батсайханы нүүр нь яагаад далийчихаа вэ

Avatar

иргэн 2019-12-11 64.119.17.135

Сайн чанарын архи үйлдвэрлэх нь зөв, хэрэгтэй идээ, бүх нийгэмд хөгжлийн бүх үе шатанд бүх орон улс энэ идээг дээдэлсээр ирсэн нь зүгээр нэг юм биш. Ийм сайхан үйлдвэр байхгүй бол хуурамч хортой архинууд элбэгшинэ, олон түмэн хохирно шүүдээ. Хөдөөгийнхэн муу чанарын архи авдгаа болих хэрэгтэй. Сайхан юм хийж буй улсаа битгий муу хэлцгээ. Арга хэмжээ маш сайхан болжээ АПУ -гийнхан та нарт амжилт хүсье. Урлагийнхан гое байна.

Avatar

Зочин 2019-12-11 66.181.166.134

Arhi uildverlegchid

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж