Франк Лампард Ансу Фати нар түүх бүтээлээ

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Франк Лампард Ансу Фати нар түүх бүтээлээ

Франк Лампард Ансу Фати нар түүх бүтээлээ

УЕФА Аваргуудын лигийн хасагдах шатанд өрсөлдөх багуудын нэрс тодорсоор байна. Урд шөнийн тоглолтуудын тухайд :

Өнгөрсөн жил гайхалтай амжилт үзүүлэн хагас шигшээд шалгарсан Нидерландын нэр төр , авьяаслаг залуучуудын ундарга болсон Аяакс талбайдаа Испанийн Валенсиа клубийг хожиж чадалгүй энэ жилийн Аваргуудын лигийн тэмцээнийг хэсгийн шатнаас дуусгалаа.

Энэ хэсгийн нөгөө тоглолт Английн “угсаатнууд” Челси гүүрэн дээрээ Францын Лилле клубийг хүлээн авч, 2:1 харьцаатай ялж, Франк Лампард Аваргуудын лигийн түүхэнд тоглогч болон дасгалжуулагчийн хувиар хасагдах шатанд өрсөлдөх эрхтэй болсон анхны Англи хүн боллоо.

Харин энэ үед Италийн Милан хотын Сан-Сиро цэнгэлдэхэд Интер Милан клуб Барселонаг хүлээн авч, энэ жил 17 настай Ансу Фатигийн хийсэн хожлын гоолоор хожигдлоо. Ансу Фати тус тоглолтод гоол оруулснаар Аваргуудын лигийн түүхэнд хамгийн залуудаа буюу 17 нас 40 хоногтойдоо гоолдсон тоглогч боллоо.

Ийнхүү хожигдох ёсгүй тоглолтдоо хожигдсон Интер Милан клуб Аяаксын хамтаар Европа лигт өрсөлдөх эрхийг Германы Бориуссиа Дортмунд бататган Чехийн Слава Прага клубийг хожиж хасагдах шатны билетээ захиаллаа. Тэгвэл Оросын Зенит Португалид заавал хожих даалгавартай зочлон очсон ч даалгавраа биелүүлж чадалгүй Санкт-Петербург руу буцлаа. Энэ боломжийг нь Францын Лион ашиглан талбайдаа Германы Лейпциг клубтэй тоглолтын 82 дах минутад Мемфис Депайн оруулсан тэнцээний гоолоор оноо салган хасагдах шатанд шалгарлаа.

Аваргуудын лигийн үлдсэн хэсгийн тоглолтууд өнөө шөнө үргэлжилнэ.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж