Дешам гэрээгээ сунгаж, Анчелотти халагдлаа

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Дешам гэрээгээ сунгаж, Анчелотти халагдлаа

Дешам гэрээгээ сунгаж, Анчелотти халагдлаа

УЕФА Аваргуудын лигийн хэсгийн сүүлийн тойргийн тоглолтууд урд шөнө явагдаж, Наполи клуб Генк клубыг талбайдаа 4:0 харьцаатай хожиж, хасагдах шатанд өрсөлдөх эрхээ авсан. Гэвч клубын зүгээс ахлах дасгалжуулагч Итали мэргэжилтэн Карло Анчелоттиг халж байгаагаа зарлалаа. Учир нь Наполи сүүлийн есөн тоглолтдоо хожил авч чадалгүй Италийн Сериэ-А лигтээ долдугаар байрт явж байгаа билээ. Ажлаасаа халагдсан Карло Анчеллотид багийнхаа жолоог атгуулахаар Арсенал болон Эвэртон клубууд хөөцөлдөж байгаа гэсэн яриа гарчээ.

Францын шигшээ баг ахлах дасгалжуулагч Дидье Дешамтай гэрээгээ сунгаж байгаагаа зарлав. Дешамын удирдлага дор Францын шигшээ баг 2016 оны ЕАШТ-нд нутаг дээрээ мөнгөн медаль хүртэж, 2018 оны ДАШТ-ний аварга болж байсан билээ. Түүний гэрээ 2022 оны ДАШТ-нийг дуустал сунгагдсан байна.

Б.МӨНГӨНТАМИР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж