Дуучин О.Анхбаяр, Б.Халиуны реппер хүү | News.MN

Дуучин О.Анхбаяр, Б.Халиуны реппер хүү

Дуучин О.Анхбаяр, Б.Халиуны реппер хүү

"Киви" хамтлагаас өрх тусгаарласан дуучин Б.Халиун “Хүмүүнлэгийн элч” дуучин О.Анхбаяртай гэр бүл болж, гурван хүүгийн ээж болсон билээ. Тэд хайрын дууг хослон дуулж, хамтдаа цомог хүртэл гарган, тоглолтоо хийж байсан ч сүүлийн жилүүдэд нам жимхэн байх болсон юм.

Нам гүмхэн байхдаа дуучин бүсгүй гурван хүүтэй болж, дархан бэр болсон. Дуучин Б.Халиун гурван хүүгийн ээж болсон ч гоо сайхнаа алдаагүй улам л гялалзаж яваа нэгэн. Тэрбээр “Яг түүн шиг” шоуны шилдэг оролцогчдын нэг болж, чамгүй авьяаслаг дуучин гэдгээ харуулаад амжсан. Тэгвэл энэ удаа тэдний том хүү анхны уран бүтээлээ сонсогчдод хүргэж эхэлжээ. Тэдний том хүү А.Чингүүн анхны шинэ уран бүтээл болох “Цэнгэлийн манлай” дууныхаа видео клипийг гаргаж, хоёр дүүгээ клипэндээ тоглуулсан нь хүмүүсийн хайрыг татжээ.

"Би ирээдүйд инженер юм уу, эдийн засагч мэргэжилтэй хүн болохыг хүсдэг. Гэхдээ яг нарийн мэргэжлээ сонгож амжаагүй байна. Би бага байхаасаа хүүхдийн ордны дууны дугуйланд явж байсан. Аав, ээж минь намайг маш их дэмждэг. Анхны уран бүтээлээ хоёр дүүтэйгээ хамтран дуулсан. Аав, ээжийнхээ хамтдаа дуулсан бүхий л дуунд дуртай" гэдгээ дуучин А.Чингүүн хүү хэлсэн юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ЗөвЗөв
8
ТэнэглэлТэнэглэл
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХахаХаха
1
БурууБуруу
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

5 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2019-12-11 202.9.40.63

Бусдад үлгэр болсон сайхан гэр бүл байна. Бүгдэд нь эрүүл энх аз жаргалыг хүсье. Зарим атаархуу хүмүүсийн шээс нь гоожих гэж байх шив.Тэднийг бүү тоо. өөрийнхөөрөө жаргалтай амьдар

Avatar

Hadaa 2019-12-11 202.9.40.8

Huurhun huud amjilt husey. Manai huu dagaad duuldg.

Avatar

Зочин 2019-12-11 203.169.48.146

Халиунаа гоё, амттай, халуухан хүүхэн. Нөхрөөс нь өмнө бид 2 явалджил байлаа.

Avatar

eliir 2019-12-11 202.126.89.175

hahaha uleedeg gar ve

Avatar

Зочин 2019-12-11 103.229.121.159

Anhaa Tansag zoogiin gazar gedeg goy shuu

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж