Хогны мөнгөө төлөхийг төрийн байгууллагуудаас шаарджээ

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

Хогны мөнгөө төлөхийг төрийн байгууллагуудаас шаарджээ

Хогны мөнгөө төлөхийг төрийн байгууллагуудаас шаарджээ

ОХУ-ын Байгаль орчны сайд Дмитрий Кобылкин бүс нутгийн удирдлагуудад захидал илгээж, төрийн байгууллагууд хогны төлбөрийн өрөө төлөхийг шаарджээ. Мөн хогны төлбөрийг нэмэгдүүлэх кампанит ажил хийхгүй бол улс орон даяар эхлүүлсэн “хогны хувьсгал” нурах аюултайг онцолжээ.

"Хог хаягдлын реформ хийх ажлын мониторингоос харахад Оросын зарим бүс нутагт хогны хаягдалтай холбоотой асуудал хурцаджээ. Хогны төлбөр төлөгдөхгүй байгаагаас зарим бүс нутагт хог тээвэрлэх, боловсруулах чиг үүрэг бүхий оператор компаниуд дампуурахад ойрхон байна” хэмээн сайд захидалдаа бичсэн байна.

Оросын төрийн байгууллагуудын 30 хувь нь хогны төлбөрөө төлөхгүй, их хэмжээний өр үүсгэжээ.

Тиймээс хогны төлбөрөө төлөх кампанит ажил явуулах шаардлагатай гэж Байгаль орчны яам үзэж байгаа юм. Мөн хог тээвэрлэх, боловсруулах чиглэлээр ажиллаж байгаа компаниудын ажилчдын цалин хөлсийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэв.

Хог хаягдлын асуудалд хайнга хандаж байгаа бүс нутгуудаар Алтайн хязгаар, Красноярскийн хязгаар, Вологод, Курск, Магадан, Новгород, Новосибирск, Томск, Челябинск мужууд, Бурят, Дагестан, Ингушет, Хойд Осет-Алания, Тува, Кабардино-Балкар улсыг сайд захидалдаа нэрлэсэн байна.

Эх сурвалж: РИА НОВОСТИ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж