“Хурд” хамтлаг 10 сая, дуучин Д.Болд таван саяар дуулна

Хуучирсан мэдээ: 2019.12.11-нд нийтлэгдсэн

“Хурд” хамтлаг 10 сая, дуучин Д.Болд таван саяар дуулна

“Хурд” хамтлаг 10 сая, дуучин Д.Болд таван саяар дуулна

Арванхоёрдугаар сар бүхэлдээ баярын уур амьсгалаар дүүрэн өнгөрдөг. Шинэ жилээр хамгийн их орлоготой ажилладаг хүмүүс бол хамтлаг, дуучид.  Эрэлт ихсэхийн хэрээр тэдний үнэ, хөлс ч өсдөг.  Тайзан дээр гарч хоёроос гурван дуу дуулаад л дундаж орлоготой иргэдийн хоёр сарын цалинтай дүйцэхүйц хэмжээний мөнгө халаасладаг нь нууц биш болсон. Ингээд шинэ жилийн баяраар Монголын рок попын урлагийн одод ямар үнэ ханштайгаар уран бүтээлээ хүргэх талаар дараах мэдээллийг бэлтгэн хүргэж байна. Энэ жил хамтлаг, дуучдын үнэ ханш өмнөх жилийнхээс нэг их өсөөгүй байна.

Хамгийн үнэтэй дуучны тоонд ордог Төрийн соёрхолт, дуучин Д.Болд таван сая төгрөгөөр  ханшаа тогтоожээ. Рок поп урлагийн домог болсон “Харанга”, “Хурд” хамтлагийнхны амьд хөгжмийн гайхамшгийг мэдэрмээр байвал 10 сая төгрөг төлөх гэнэ.  Харин “Харанга”-ын хар азарга  Х.Лхагвасүрэн ганцаараа дуулбал гурван сая төгрөг гэнэ.

Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Т.Ариунаа, Зууны манлай эстрадын дуучин Б.Сарантуяа нар нэг дууг 1.5 сая төгрөгөөр, хоёроос гурван дууг дөрвөн сая төгрөгөөр дуулах юм байна. Монголын рок попын ертөнц дэх хамгийн эрэлттэй эмэгтэй уран бүтээлч бол яах аргагүй “Киви” хамтлагийн ахлагч, дуучин Ука. Содон стиль имиж, эрч хүчээр дүүрэн түүнгүй арга хэмжээ, шоу тоглолт гэж байхгүй болсон. Тэрбээр шинэ жилийн баяраар хоёроос гурван дууг 3.5 сая төгрөгийн үнэтэй дуугаа дуулах гэнэ.

Монголын рок поп урлагт мэндлээд удаагүй байгаа охидын “Тhe Wasabies” хамтлаг хоёроос гурван дуугаа 1.5 сая төгрөгөөр дуулж байгаа бол дуучин A Cool хоёр сая төгрөгөөр дуулах аж. Тэрбээр 2012 оны шинэ жилийн баяраар чамгүй эрэлттэй уран бүтээлчийн тоонд багтаж, гурван өрөө байрны мөнгөтэй тэнцэх хэмжээний орлогыг олсон гэдэг. Бас болоогүй тухайн ондоо “Шилдэг татвар төлөгч”-өөр тодорч байсан гэнэ.

Хамт олны шинэ жилийн арга хэмжээнд хамтлаг дуучдаас дутахааргүй өндөр хөлстэй "үйлчилдэг"  хүмүүс бол хөтлөгчид. Олны танил жүжигчид, хөтлөгчид нэгээс дөрвөн сая төгрөгөөр хөтлөх бол олонд танигдаагүй хөтлөгчид 500-800 мянган төгрөгөөр танай хамт олны үйл ажиллагааг хөтлөн явуулах гэнэ. Жишээлбэл, “Яг түүн шиг” шоуны хөтлөгч Б.Болд, Э.Цолмонбаяр нар хоёроос гурван сая төгрөгөөр баярын арга хэмжээг хөтлөж байгаа аж. Сүүлийн жилүүдэд аливаа хамт олны шинэ жилийн баярыг бүрэн хэмжээгээр нь зохион байгуулдаг хувь хүмүүс албан байгууллаг бий болсон. Ийм үйлчилгээний хөтлөгч, дуучин, уран бүтээлчид нь хэн байх, ямар урлагийн номер үзүүлэхээс шалтгаалаад үнэ ханш нь нэг, хоёр сая төгрөгөөс эхлээд 10-20 сая төгрөгийн үнэтэй байна.

А.СҮРЭН

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ТэнэглэлТэнэглэл
10
ХахаХаха
9
БурууБуруу
6
ГайхмаарГайхмаар
2
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж