“Жил бүр шинэ тамирчин амжилт гаргаж байгааг гадаадынхан гайхдаг” | News.MN

“Жил бүр шинэ тамирчин амжилт гаргаж байгааг гадаадынхан гайхдаг”

“Жил бүр шинэ тамирчин амжилт гаргаж байгааг гадаадынхан гайхдаг”

“Жил бүр шинэ тамирчин амжилт гаргаж байгааг гадаадынхан гайхдаг”

Монгол залуус ой тогтоолтын спортод гайхалтай амжилт үзүүлж байна. Сүүлийн амжилтаас дурдвал, Олон улсын ой тогтоолтын холбооноос зохион байгуулсан Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн өнгөрсөн арваннэгдүгээр сарын 29-нөөс арванхоёрдугаар сарын 1-нд болж, Монголын баг тамирчид тэргүүн байр эзэлсэн. Мөн Дэлхийн ой тогтоолтын спортын холбооны тэмцээн арванхоёрдугаар сарын 3-8-нд болж, Монголын баг тамирчид Хойд Солонгосын дараа буюу хоёрдугаар байр эзэлсэн юм. Тус тэмцээнд амжилттай оролцсон тамирчдын нэг У.Солонготой гал гарсан тэмцээний талаар ярилцлаа.


-Сүүлд болсон хоёр тэмцээнд тун амжилттай оролцож, ой тогтоолтын спортын дээд цол болох олон улсын их мастер цол хүртсэнд нь баяр хүргэе. Ой тогтоолтын спортоор хичээллээд хэр удаж байна вэ?

-Маш их баярлалаа. Юуны өмнө танд болон нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе . Ой тогтоолтын спортоор хичээллээд хоёр жил болж байна.

-Олон улсын тэмцээний үед бусад орны тамирчид Монголын тамирчдыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Олон улсын тэмцээн уралдаануудад Монголоос жил бүр шинэ тамирчид оролцож, олон жил хичээллэж байгаа тамирчидтай өрсөлдөн, маш өндөр амжилт гаргаж байгааг хараад гайхаж хүлээж авдаг.

-Сүүлд болсон тэмцээнд Хойд Солонгосын баг нэгт, хоёрт Монгол, гуравт БНХАУ орсон. Үүнээс өмнө ой тогтоолтын спортын олон улсын тэмцээнд БНАСАУ-ын тамирчид оролцон амжилт үзүүлж байсныг санахгүй байна. БНАСАУ, БНХАУ-ын тамирчдын давуу тал нь юу байна вэ?

-Хойд Солонгос болон Хятад улсын тамирчдын хувьд тухайн улсынхаа дэмжлэгтэйгээр, урт хугацаанд олон цагийн бэлтгэлийг тогтмол хийж байсан нь тэдний давуу тал болсон.

-Энэ удаагийн тэмцээнээс олж харсан, анхаарвал зохилтой зүйл юу байв?

-Бидний хувьд энэ тэмцээнээс олж харсан, анхаарвал зохистой зүйл бол арга техникээ сайжруулж, бэлтгэлийн цагаа улам сунгах шаардлагатай байгааг ойлгосон.

-Төгсөх ангийн сурагчид хичээл ихтэй байдаг. Чиний хувьд тэмцээнд бэлтгэх, оролцоход цаг их зарцуулж, зарим талаараа хичээлээ орхигдуулах тохиолдол гардаг байх. Энэ асуудлыг яаж зохицуулж байна вэ?

-Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд оролцохын тулд тамирчид өдөрт дунджаар 12 цаг бэлтгэл хийх шаардлагатай байдаг. Миний хувьд энэ тэмцээнд оролцохын тулд хичээлээсээ чөлөө авч, бэлтгэл хийсэн. Чөлөөлөгдсөн хугацаанд орсон бүх хичээлээ сурагчдын өвлийн амралт болон хичээлийн бус цагаар нөхөж хийх төлөвлөгөөтэй байгаа.

-Тус спортоор хичээллэснээр чиний амьдрал, сурлагад гарч буй өөрчлөлт, давуу талуудаас дурдахгүй юу. Ой тогтоолтын спортоор хичээллэхээс өмнө ямар сурдаг байсан бэ?

-Ой тогтоолтын спортоор хичээллэснээр юмыг хурдан, сонирхолтой байдлаар өөрт төвөггүйгээр цээжилж тогтоох чадвартай болсон. Боломжгүй зүйл гэж байдаггүй. Аргыг нь олбол бүх зүйл боломжтой гэдгийг ой тогтоолтын спортын ачаар мэдэж авсан. Ой тогтоолтын спортоор хичээллэхээс өмнө сайн сурдаг байсан. Харин одоо бол хичээлээ илүү хурдан ойлгох арга барилтай болсон.

-Одоо ямар амжилтад хүрэхийг зорьж байна вэ. Хэтийн болон ойрын зорилго, мөрөөдөл тань юу вэ?

-Миний хувьд ирэх 2020 он маш чухал жил. Ой тогтоолтын улсын аварга шалгаруулах тэмцээнд өөрийн дээд амжилтаа эвдэнэ. Мөн хүссэн их сургуульдаа орох зорилготой байна. Бас 2020 онд Дубайд зохион байгуулагдах Оюуны олимпод амжилттай оролцох зорилготой байна.

-Нууц биш бол ямар сургуульд элсэх зорилготой байна вэ?

-Бээжингийн их сургуульд элсч, санхүү эдийн засгийн чиглэлээр сурах бодолтой байгаа.

-Ярилцсанд баярлалаа. Сурлага, спортын өндөр амжилт хүсье. 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
42
ЗөвЗөв
4
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ХарамсалтайХарамсалтай
1
БурууБуруу
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

12 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

dorj 2019-12-11 202.55.191.130

uls orond heregtei ulsuud baigaasai bilee

Avatar

Сурлаг, спортын өндөр амжилт хүсье. "Болор дуран"-аар шалгав 2019-12-11 202.21.100.210

Сурлаг, спортын өндөр амжилт хүсье.

"Болор дуран"-аар шалгав

Avatar

болдоо 2019-12-11 202.126.89.165

баяр хүргэе дүүдээ сайхан амжилт, чадвараар чинь үнэхээр бахархаж байна …. сайхан бна

Avatar

Зочин 2019-12-11 43.228.131.45

Монгол гайхамшигт хүүхдүүд Солонгосын дараа ордог нь жаахан буруу? Гэвч дэлхий донсолгосон агуу хүүхдүүддээ дээд амжилт хүсэн ерөөе. Та нар улам бүр түрүүлэх болно. Монгол хөдөөдөө очиж амрах юм бол бас зун хурга ишиг тугал хариулж өсвөл улам бүр ухаан чинь тэлэх болно? агуу яруу найрагч Пүрэвдорж, Явуухулан,Гүрбазар, Чимэд дорж нарын хөдөө үнэртсэн шүлгүүдийг цээжилж уншиж явж бай?? оюун ухааны цараа холдоно

Avatar

Зочин 2019-12-11 43.228.131.45

Монгол гайхамшигт хүүхдүүд Солонгосын дараа ордог нь жаахан буруу? Гэвч дэлхий донсолгосон агуу хүүхдүүддээ дээд амжилт хүсэн ерөөе. Та нар улам бүр түрүүлэх болно. Монгол хөдөөдөө очиж амрах юм бол бас зун хурга ишиг тугал хариулж өсвөл улам бүр ухаан чинь тэлэх болно? агуу яруу найрагч Пүрэвдорж, Явуухулан,Гүрбазар, Чимэд дорж нарын хөдөө үнэртсэн шүлгүүдийг цээжилж уншиж явж бай?? оюун ухааны цараа холдоно.

Avatar

зочин 2019-12-11 202.21.127.166

ЭНЭ АСУУДАЛ МОНГОЛ ХҮНИЙ ГЕНЕ, УДМЫН САНД БАЙДАГ ЮМ, ГАДНЫХАНЫ ГЕНЕД ИЙМ ЧАДВАР БАЙДАГГҮЙ УЧРААС ГАЙХДАГ ЮМ, ОДООНЫ ДАЯАРШСАН МОНГОЛЧУУД ҮҮНИЙГ ГЕНЕ ХАМААГҮЙ ГЭЖ ЯРИХ ДУРТАЙ, ҮҮНИЙГ ЯЛГАВАРЛАЛАА ГЭЖ ҮЗЭЭД БАЙДАГ, ГЭВЧ БАЙГАЛЬ ХҮНИЙГ ИНГЭЭД БҮТЭЭЧИХСЭН БАЙДАГ ЮМ, ЭНЭ ФАКТЫГ ОЙЛГОХ ЦАГ НЬ БОЛООГҮЙ БОЛОЛТОЙ

Avatar

Зочин 2019-12-11 192.82.73.148

ingeed haduuraad yavchdag shuu. Manaihnii gargaj baigaa amjilt n Hatanbaatar geed mundag zaluugiin ach gaviya yum shuu. tuunii gargasan argachlalaar suraltsan huuhduud hurdan hugatsaand undur amjilt gargaj baina. uuniig turuus demjij ulam hugjuuleh shaardlagatai

Avatar

Зочин 2019-12-11 202.21.116.130

Энэ тэхдээ баахан хөзөр цээжилж чаддаг байлаа гээд ашиг нь юу байдаг юм бол. Бүтээлч сэтгэлгээ энэ тэрийг нь хөгжүүлдэг оюуны спорт гэж байдаг юм болов уу

Avatar

Чойжоо 2019-12-11 66.181.186.42

Пэндийсэн гахай байгаадаа чи. Тавагнаасаа илүүг чи хэзээ ч харахгүй. Хандлага чинь чамайг тодорхойлж байна.

Avatar

Зочин 2019-12-11 202.126.89.205

Хөзөр бол зөвхөн 1 төрөл нь. 10 төрөл байдгын.

Avatar

Ааги 2019-12-11 202.21.108.248

Монгол хүний байгалийн өгөгдөл гайхамшигтай. Тэр өвлөгдөж ирсэн өгөгдлийг өнгөлөн зүлгэж тордон хөгжүүлвэл ийм амжилтад хүрч болдгийг тод харуулж байгаа ой тогтоолтын хэдэн хүүхдүүддээ баярлаж явдаг шүү. Энэ спортыг Монголдоо дэлгэрүүлсэн Хатанбаатар багшийг улс засгаас сайн дэмжээд өгөөсэй , тэгвэл мөн ч их үйлс бүтээх чадал сэтгэлтэй залуу даа

Avatar

Tuya 2019-12-11 192.82.77.85

Mundag ohind amjilt husie.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж